​Аббас: Израилийн энхийн хүчин чухал үүрэг гүйцэтгэж байна
2017-08-23 15:42:13  

Синьхуа агентлагийн мэдээ: 20-нд Йордон голын баруун эргийн Рамалла  хотноо Палестины ерөнхийлөгч Аббас Израйлийн Меретз намын төлөөлөгчидтэй  уулзахдаа, Израйлийн энх тайвны хүчин Палестин, Израйлийн энхийн явцад чухал  үүрэг гүйцэтгэж байна гэжээ.

Меретз намын удирдагч Зехава Гал-Он уулзалтын үеэр: "Энхийн түнш  болсны хувьд бид Палестины удирдах давхаргатай санал нэгтэй байна. Эзэрхийллийг  эцэслүүлэх шаардлагатай. 1967 оны хилийн заагаар үндэс болгосон тусгаар  тогтносон Палестин улсыг байгуулна гэдэгт бид бат итгэж байна”  гэжээ.

Меретз нам бол Израйлийн зүүний үзэлт төрийн нам, гол нь Палестинтай  энхээр харилцах, хүний эрх, шашин шүтлэгийн эрх чөлөө, байгаль орчныг хамгаалах  зэрэг асуудалд анхаарлаа хандуулдаг юм. 

Сарантуяа