Руандагийн ерөнхийлөгч Ши Жиньпины тусгай элчтэй уулзав
2017-08-23 15:42:12  

20-нд, Кигал  хотын ерөнхийлөгчийн ордонд Руандагийн ерөнхийлөгч Пол Кагаме Ши Жиньпин даргын  тусгай элч, УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны орлогч дарга Лю Шяофэнг хүлээн авч  уулзлаа.
Лю Шяофэн  ерөнхийлөгч Пол Кагамед Ши Жиньпин даргын мэндчилгээг уламжлаад, Руандагийн  талтай хамт хүчин зүтгэж, хоёр орны тэргүүний тохиролцсон нийтлэг ойлголтын  дагуу, улс төрийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, эдийн засаг, худалдааны хамтын  ажиллагаа өрнүүлэн, ард түмний найрамдлыг бэхжүүлж, хоёр орны найрамдлаар хоёр  орны ард түмэнд үр шим хүртээж, харилцан ашигтай хамт хөгжихөд Хятадын тал бэлэн  байна гэжээ.
Пол Кагаме:  Руанда, Хятад хоёр орон үүрдийн найрамдалтай бөгөөд олон салбарын хамтын  ажиллагаа баялаг үр дүнд хүрсэн юм. Хятад улс урт хугацаанд, Руанда зэрэг  Африкийн орнуудад дэмжлэг туслалцаа үзүүлсээр ирсэн бөгөөд Африкийн хөгжлийн чин  үнэнч түнш юм. Хятадтай олон салбарын найрсаг хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж,  хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахад Руанда улс бэлэн байна  гэжээ.