第16课 家庭聚会
H: Эрхэм найз нараа. Та бүхэн сайн байцгаана уу? “Өдөр тутмын хэрэглээний Хятад хэл”-ний хичээлдээ тавтай морилно уу? Би бол Номиннарс.
M: Та бүхэн сайн байцгаана уу? Мөнхөө ярьж байна. Түрүүчийн удаа бид захаас нутаг нутгийн онцлогтой идэх юмнууд авч идлээ. Тэгээд бүгдээр сайхан баярласан.
H: Тиймээ, одоо бид өмнөх өмнөх хичээлээ товчхон давтаад, дараа нь сурсан ярианы дасгалыг бүтнээр нь сонсоцгооё.
M: За, тэгье.
H: Мөнхөө. Та нар халуун ногоотой хоол идэх дуртай юу? гэдгийг хятадаар юу гэж хэлдгийг санаж байна уу?
M: Санаж байна. “你们喜欢吃辣的吗?” гэж хэлнэ.
H: Тиймээ. 喜欢, дуртай.
M: 喜欢。
H: 吃, идэх.
M: 吃。
H: 辣的, халуун.
M: 辣的。
H: 我喜欢吃羊肉串. Би хонин махан шорлог идэх дуртай.
M: 我喜欢吃羊肉串。
H: 羊肉串, хонины махан шорлог.
M: 羊肉串. Номио. Хонины махан шорлог гэж хэлж сурлаа. Тэгвэл хятадаар энэ дотор юу байгаа вэ? гэснийг юу гэж хэлэх вэ?
H: Энэ их амархан. Ингэж хэлээрэй. 这里面是什么? Үүний доторх нь юу юм бэ?
M: 这里面是什么?
H: 里面, дотор.
M: 里面。
H: 是什么, юу вэ.
M: 是什么。
H: 我们去买点饮料吧. Бид жаахан ундаа худалдан авахаар явъя.
M: 我们去买点饮料吧。
H: 饮料, ундаа.
M: 饮料。
H: Эрхэм найз нараа, бид одоо өмнөх хичээлээр сурсан нэгтгэсэн ярианы дасгалаа бүтнээр нь сонсоцгооё:
完整对话 Нэгтгэсэн ярианы дасгал
对话一 Ярианы дасгал нэг
A:你们喜欢吃辣的吗?Та нар халуун ногоотой хоол идэх дуртай юу?
B:喜欢. Дуртай.
对话二 Ярианы дасгал хоёр
A:你想吃什么? Чи юу идэхийг хүсч байна?
B:我喜欢吃羊肉串. Би хонины махан шорлог идэх дуртай.
对话三 Ярианы дасгал гурав
A:这里面是什么?Энэ дотор юу байгаа вэ?
B:我也不知道. Би ч мэдэхгүй.
对话四 Ярианы дасгал дөрөв
A:我们去买点饮料吧. Бид ундаа худалдан авахаар явъя.
B:你喜欢红茶还是绿茶?Чи байхуу цайнд дуртай юу , ногоон цайнд дуртай юу?
A:红茶. Байхуу цайнд дуртай.
M: Ярианы дасгалаа бид энд хүртэл давтаад өнөөдрийн хичээлийн чухал өгүүлбэрүүдийг суръя.
今日关键 Чухал өгүүлбэрүүд
我很高兴认识你的家人. Таны гэр бүлийнхэнтэй танилцсандаа би их баяртай байна.
这是我的拿手菜. Энэ миний сайн хийдэг хоол.
你多吃点儿. Чи сайн идээрэй.
下次请你们到我家做客. Хожим та нарыг би гэртээ урина.
M: Би Хятад улсад ирээд нэлээд удлаа, би хятад хүний халуун зочломтгой зан чанарыг их олон талаас нь ойлгож мэдлээ гэж хэлж болно. Тэгээд ч аажмаар энэ байдалд зохицлоо. Би хятад найзуудынхаа гэрээр зочлох дуртай. Иймээс ийм нэг өгүүлбэрийг хэлэх хэрэгтэй болоод байна: “Би таны гэр бүлийнхэнтэй танилцсандаа их баяртай байна.” гэснийг хятадаар яаж хэлэх вэ? Номио чи надад хэлээд өгч болох уу?
H: Тэгье. Та үүнийг: 我很高兴认识你的家人。Би таны гэр бүлийнхэнтэй танилцсандаа их баяртай байна гэж хэлж болно.
M: 我很高兴认识你的家人。
H: 我, би.
M: 我。
H: 很, тун, маш.
M: 很。
H: 高兴, баярлах.
M: 高兴。.
H: 认识, таних.
M: 认识。
H: 你的, чиний.
M: 你的。
H: 家人, гэр бүлийнхэн.
M: 家人。
H: 我很高兴认识你的家人。
M: Таны гэр бүлийнхэнтэй танилцсандаа би их баяртай байна.
完整对话 Нэгтгэсэн ярианы дасгал
对话一 Ярианы дасгал нэг
A:欢迎你来做客. Манайд зочилж ирсэнд тань баярлалаа.
B:我很高兴认识你的家人. Таны гэр бүлийнхэнтэй танилцсандаа би их баяртай байна.
H: Таны саяны сонссон чинь нэгдүгээр ярианы дасгал.
M: Эдгээр үгнүүд надад их хэрэг болно. Хятад хүмүүс “Хариутай бол бариутай, хадагтай бол самбаатай.” гэдэг сайхан ёсыг эрхэмлэдэг. Би өөрөө ч хэдэн найз нараа гэртээ урихыг хүсэж байна. Тэгэх мөртөө би бас хэдэн зүйлийн хятад хоолыг дажгүй хийж сурсан.
H: Яасан сайхан юм бэ? Чамд баяр хүргэе.
M: Чамд ч баярлалаа. Чи надад, энэ миний хамгийн сайн хийдэг хоол гэдгийг хятадаар юу гэж хэлэхийг зааж өгнө үү?
H: Мөнхөө. Та ингэж хэлээрэй. 这是我的拿手菜.
M: 这是我的拿手菜。
H: 这, энэ.
M: 这。
H: 是, бол.
M: 是。
H: 我的, миний.
M: 我的。
H: 拿手, чадамгай.
M: 拿手。
H: 菜, хуурга.
M: 菜。
H: 这是我的拿手菜。
M: Энэ миний гарын хоол.
За. Бид залгаад хоёрдугаар ярианы дасгалаа сонсоцгооё.
对话二 Ярианы дасгал хоёр
A:这是我的拿手菜. 你尝尝. Энэ миний гарын хоол . Чи амсаж үзээрэй.
B:不错. 挺好吃的. Дажгүй. Их сайхан амттай байна.
H: За, бид хоёрдугаар ярианы дасгалаа сонслоо.
M:Номио. Чи анзаарсан уу? Саяны ярианы дасгалд гэрийн эзний хэлсэн “Чи амсаж үзээрэй.” гэдэг үг нь гэрийн эзнээс ирсэн зочиддоо өөрийн савхаараа хуургаасаа савхалж өгч байна гэдгийг би гадарласан. Хятад улсад хоолонд орох үед гэрийн эзэн нь ирсэн зочиддоо өөрийн савхаараа хуургаасаа савхалж өгөх нь ердийн үзэгдэл юм. Юм бүү бодоорой. Энэ нь хятад хүмүүсийн зочиндоо дотносог байгааг харуулж байгаа юм.
H: Тиймээ. Ийм байдалд ингэж хэлэхээс өөр аргагүй. 你多吃点儿. Чи сайн идээрэй.
M: 你多吃点儿。
H: 你, чи.
M: 你。
H: 多, илүү.
M: 多。
H: 吃, идэх.
M: 吃。
H: 点儿, бага зэрэг.
M: 点儿。
H: 你多吃点儿。
M: Чи сайн идээрэй.
对话三 Ярианы дасгал гурав
A:你多吃点儿. Чи сайн идээрэй.
B:我吃饱了. Би боллоо.
H: 多吃, сайн идэх.
M: 多吃。
H: 点儿, жаахан, бага зэрэг.
M: 点儿。
H: 你多吃点儿。
M: Чи сайн идээрэй.
H: Мөнхөө. Та санаж байна уу? Бид өмнө нь би боллоо гэдгийг хятадаар юу гэж хэлэхийг сурч байсан шүү дээ.
M: Би санаж байна. “我吃饱了” гэж хэлдэг.
H: Тиймээ. 我, би.
M: 吃, идэх.
H: 饱了, цадсан.
M: 饱了。
H: Энэ хэдэн үгийг нийлүүлбэл. 我吃饱了. Би боллоо гэсэн утгатай.
M: 我吃饱了。
M: Номио, Хятад найзынхаа гэрээс явах үед би юу гэж хэлбэл тохиромжтойг надад хэлж өгнө үү?
H: 下次请你们到我家做客. Дараагаар би та нарыг гэртээ урина гэж хэлэж болно. Гэхдээ Мөнхөө чи хэлсэндээ хүрнэ шүү.
M: Тэгэлгүй яахав. Дараагаар би заавал та нарыг гэртээ залнаа.
H: 下次, дараа удаа.
M: 下次。
H: 请, урих, хүсэх.
M: 请。
H: 你们, та нар.
M: 你们。
H: 到, очих.
M: 到。
H: 我家, манайх.
M: 我家。
H: 做客, зочлох.
M: 做客。
H: 下次请你们到我家做客。
M: Дараагаар би та нарыг гэртээ урина.
对话四 Ярианы дасгал дөрөв
A:下次请你们到我家做客. Дараагаар би та нарыг гэртээ урина.
B:有时间一定去. Завтай бол лавтай очно.
H: Эрхэм найз нараа. Сая ярианы дасгалаа сонсцгоолоо. Залгаад нэгтгэсэн ярианы дасгалаа сонсоцгооё.
М: За тэгье.
完整对话 Нэгтгэсэн ярианы дасгал
对话一 Ярианы дасгал нэг
A:欢迎你来做客. Манайд зочилж ирсэн танд баярлалаа.
B:我很高兴认识你的家人. Би таны гэр бүлийнхэнтэй танилцсандаа их баяртай байна.
对话二 Ярианы дасгал хоёр
A:这是我的拿手菜. 你尝尝. Энэ миний гарын хоол. Чи амсаж үзээрэй.
B:不错, 挺好吃的. Дажгүй. Их сайхан амттай байна.
对话三 Ярианы дасгал гурав
A:你多吃点儿. Чи сайн идээрэй.
B:我吃饱了. Би боллоо.
对话四 Ярианы дасгал дөрөв
A:下次请你们到我家做客. Дараагаар би та нарыг гэртээ урина.
B:有时间一定去. Завтай бол лавтай очно.
М: Өнөөдрийн хичээл энд хүрээд өндөрлөж байна. Одоо Хятадын соёлын тухай танилцуулъя.
Хятадын соёлын тухай
Шинийн нэгний өдөр нь хаврын баяр, мөн хятадын билгийн улирлын цагаан сар юм. Цагаан сар нь хятадын ард түмний хамгийн сүр далайцтай, хамгийн хөөр баяртай өнгөрүүлдэг уламжлалт баярын өдөр юм. Хятадын уламжлал ёсоор, цагаан сар болохоос өмнө хүмүүс гэр тэргээ цэвэрлэн янзалж, сар шинийн бэлтгэл ажлаа хийдэг. Жишээлбэл, хаалган дээрээ хос уянга нааж, ирж байгаа шинэ жилийн сайн сайхныг илтгэсэн бичээс бичсэн байдаг бөгөөд бас улаан дэнлүү өлгөх ба “Аз жаргал” гэсэн бэлэг дэмбэрлийн үсэг, Намсрай бурхны хөрөг зэргийг наадаг байна. “Аз жаргал” гэдэг ханзыг тонгоруулж наадгийн далд утга нь “жаргал ирлээ” гэсэн санаа юм .
Хавар болоход, түмэн бодис амилан сэргэж, газар хагалбарлан үр цацаж элбэг ургац авах шинэ улирал дахин эхэлдэг юм. Баярын өдрийн хугацаанд, ажиллаж, суралцаж байгаа хүмүүс цөм амарч, маш олон хүмүүс амралтын цагаа ашиглан ар гэр садан төрлөө эргэх, гадагш аялж жуулчлах болон баярын өдрийг өнгөрүүлдэг. Тийм ч болохоор, нисэх онгоц, галт тэрэг зэрэг зам харилцааны хэрэгслүүд ачаалал ихтэй болдог.
За, бидний өнөөдрийн хичээл энд хүрээд өндөрлье. Хичээл завсарлахаас өмнө би уламжлал ёсоор та нарт нэг асуулт үлдээе. “Энэ миний гарын хоол” гэсэн үгийг хятадаар яаж хэлдэг вэ? Энэ асуултын хариуг та mon@cri.com.cn гэсэн хаягаар бидэнд И-мейл бичиж ирүүлээрэй. Энэ хичээлийг дахин сонсохыг хүсвэл та https://mongol.cri.cn гэсэн хаягаар манай вэб сайтаар зочлоорой. “Өдөр тутмын хэрэглээний Хятад хэл”-ний хичээлээр уулзтал түр баяртай. 再见!