第17课 宴会
H: Сайн байцгаана уу? Эрхэм найз нараа. “Өдөр тутмын хэрэглээний Хятад хэл”-ний хичээл эхэлж байна. Номиннарс та бүхэнтэй мэндчилж байна.
M: Сайн байцгаана уу? Мөнхөө тантай мэндчилж байна.
H: Хэд хоногийн өмнө та нар хятад андуудаа гэртээ урьж наргицгаасныг би санаж байна. Тэр үеэр чи харин гэр зуур ярьдаг өдөр тутмын хэрэглээний үг өгүүлбэрүүдээс нэлээдийг эзэмшчихсэн юм шиг байна лээ. Би чамайг шалгаж үзье, болох уу?
M: Бололгүй яахав, бид одоо эхэлье.
H: Таны гэр бүлийнхэнтэй танилцсандаа би их баяртай байна.
M: Үүнийг ингэж хэлж болох юм. 我很高兴认识你的家人.
H: Тиймээ. 很高兴, маш баярлах.
M: 很高兴。
H: 认识, таних.
M: 认识。
H: 你的家人, таны гэрийн хүмүүс.
M: 你的家人。
H: Энэ миний сайн хийдэг хоол гэдгийг хятадаар юу гэж хэлдгийг Мөнхөө чи санаж байна уу?
M: “这是我的拿手菜” гэж хэлэх байх аа.
H: Зөв хариуллаа. Сайн идээрэй гэж хэлэх гэвэл хятадаар “你多吃点儿.” гэж хэлнэ.
M: 你多吃点儿。
H: 多吃, сайн идэх.
M: 多吃。
H: Дараагаар би та нарыг гэртээ урина.
M: 下次请你们到我家做客。
H: 下次, дараа удаа.
M: 下次。
H: 到我家, манайд ирэх.
M: 到我家。
H: 做客, зочлох.
M: 做客。
H:Одоо бид өмнөх хичээлийн нэгтгэсэн ярианы дасгалыг сонсоцгооё:
完整对话 Нэгтгэсэн ярианы дасгал
对话一 Ярианы дасгал нэг
A:欢迎你来做客. Манайд зочилж ирсэн танд баярлалаа.
B:我很高兴认识你的家人. Таны гэр бүлийнхэнтэй танилцсандаа би маш баяртай байна.
对话二 Ярианы дасгал хоёр
A:这是我的拿手菜. 你尝尝. Энэ миний гарын хоол. Амсаж үзээч.
B:不错. 挺好吃的. Дажгүй. Их сайхан амттай.
对话三 Ярианы дасгал гурав
A:你多吃点儿. Чи сайн идээрэй.
B:我吃饱了. Би боллоо.
对话四 Ярианы дасгал дөрөв
A:下次请你们到我家做客. Дараагаар би та нарыг гэртээ урина.
B:有时间一定去. Завтай бол лавтай очно.
M:Залгаад өнөөдрийн хичээлийн чухал өгүүлбэрүүдийг сонсоцгооё.
今日关键 Чухал өгүүлбэрүүд
您先请. Та урьдаар.
别这么客气. Битгий нэрэлхээрэй.
为我们的合作成功干杯. Бидний хамтын ажиллагааны амжилтын төлөө хундагаа өргөцгөөе.
为大家的身体健康干杯. Та бидний эрүүл мэндийн төлөө хундагаа өргөцгөөе.
感谢你们的热情款待. Халуун дотноор зочилсонд танд баярлалаа.
M: Номио. Саяны өгүүлбэрүүдэд “干杯” гэсэн үг нэлээд хэдэн удаа гарсан.
H:Харин тийм ээ. Өнөөдөр бид нэгэн цайллагад оролцъё.
M: Тийм үү? Тэнд олон амтат зууш байгаа даа.
H:Тиймээ. Мөнхөө, англи хэлэнд байдаг “эмэгтэйчүүд урьдаар.” гэсэн үг нь хүмүүст их хүрсэн байдаг. Бид үүнийг хятадаар “您先请” гэж хэлдэг. Энэ нь Монгол хэлэн дэх “та урьдаар” гэдэгтэй ижилхэн утгатай үг юм. Энэ үгийг адил бус тохиолдолд хэрэглэж болдог. Жишээлбэл найр наадам, цайллага дээр, бусад хүн аль эсвэл эмэгтэй хүмүүсийг урьдаар ногоогоо савхдахыг хүсвэл: “您先请” гэж хүндлэн хэлж болно.
M: 您先请. Та урьдаар.
H: “您” гэдэг нь “你”-гийн хүндэтгэсэн дуудлага. Ердийн байдалд ахмад хүнийг эсвэл гэрийн эзэн ирсэн зочинтойгоо ярилцах үед хэрэглэдэг биеийн төлөөний үг.
M: 您, та.
H: 先, урьдаар, эхлээд.
M: 先。
H: 请, хүссэн утгатай үг.
M: 请。
H: 您先请。
M: 您先请. Та урьдаар.
对话一 Ярианы дасгал нэг
A:您先请. Та урьдаар.
B:谢谢. Баярлалаа.
H: 先, урьдаар.
M: 先。
H: 您先请. Та урьдаар.
M: 您先请。
M: Тэгвэл “您先请” гэсний хариуд юу гэж хэлэх ёстой юм бэ?
H: Та ингэж хариулж болно.别这么客气. Битгий нэрэлхээрэй.
M: 别这么客气。
H: 别, битгий.
M: 别。
H: 这么, ингэж.
M: 这么。
H: 客气, нэрэлхэх.
M: 客气。
H: 别这么客气。
M: Битгий их нэрэлхээрэй.
对话二 Ярианы дасгал хоёр
A:你是客人, 请坐这儿. Чи зочин юм чинь энд суугаарай
B:好. 别这么客气. За, нэрэлхэж хэрэггүй.
M: “别” гэдгийг дахин нэг удаа давтаж үзъе. “别”.
H: Зөв хэллээ. “这么”, ийм гэсэн үг.
M: 这么。
H: 客气, нэрэлхэх.
M: 客气。
H: 别这么客气。
M: Битгий их нэрэлхээрэй.
M: Найр, цайллага дээр олон зүйлийн өгүүлбэрээр хундага тулгах санааг илтгэдэг. Жишээлбэл, бидний хамтын ажиллагааг амжилтанд хүргэхийн төлөө хундагаа өргөцгөөе гэж хэлдэг. Номио. Үүнийг хятадаар яаж хэлэх вэ?
H: Та ингэж хэлээрэй. 为我们的合作成功干杯.
M: 为我们的合作成功干杯!
H: 为, төлөө.
M: 为。
H: 我们的, бидний.
M: 我们的。
H: 合作, хамтын ажиллагаа.
M: 合作。
H: 成功, амжилтанд хүрэх.
M: 成功。
H: 干杯, хундагаа өргөх.
M: 干杯。
H: 为我们的合作成功干杯!
M: Та бидний хамтын ажиллагааны амжилтын төлөө хундагаа өргөцгөөе.
对话三 Ярианы дасгал гурав
A:为我们的合作成功干杯. Та бидний хамтын ажиллагааны амжилтын төлөө хундагаа өргөцгөөе.
B:为大家的身体健康干杯. Та бидний эрүүл мэндийн төлөө хундагаа өргөцгөөе.
M: Бие эрүүл байхаас илүү жаргал байхгүй гэж хэлэх нь бий. Бид хэрэв үүнийг Хятадаар хэлэх гэвэл яаж хэлэхийг надад хэлж өгнө үү?
H:为大家的身体健康干杯. гэж хэлж болно. Энэ нь та бидний эрүүл мэндийн төлөө хундагаа өргөцгөөе гэсэн үг болно.
M: 为大家的身体健康干杯。
H: “为”,төлөө.
M: 为。
H: 大家的, хамт олны, та бидний.
M: 大家的。
H: 身体, бие.
M: 身体。
H: 健康, эрүүл мэнд,
M: 健康。
H: 干杯, хундагаа өргөх.
M: 干杯。
H: 为大家的身体健康干杯。
M: Та бүхний эрүүл мэндийн төлөө хундагаа өргөцгөөе.
M: Найр цайллага өндөрлөхөөс өмнө тэдэнд баярлаж талархсанаа илэрхийлэх учиртай. Үүнийг хятадаар юу гэж хэлдэг вэ?
H: 感谢你们的热情款待. Мөнхөө, үүнийг та бүхний халуун дотно, чин сэтгэлээсээ цайлсанд талархлаа гэж хэлж болно.
M: 感谢你们的热情款待。
H: 感谢, баярлан талархах.
M: 感谢。
H: 你们的, та нарын.
M: 你们的。
H: 热情, халуун дотно.
M: 热情。
H: 款待, зочлох.
M: 款待。
H: 感谢你们的热情款待。
M: Та нарын халуун дотно, чин сэтгэлээсээ зочилсонд баярлалаа.
对话四 Ярианы дасгал дөрөв
A:时间不早了. 我们该走了. 感谢你们的热情款待. Цаг орой боллоо, бид явах боллоо. Та нарын халуун дотно, чин сэтгэлээсээ дайлсанд баярлалаа.
B:欢迎你们以后常来. Та нар байнга ирж байгаарай.
H: 感谢, талархах.
M: 感谢。
H: 热情, халуун дотно.
M: 热情。
H: 款待, зочлох.
M: 款待。
H: 感谢你们的热情款待。
M: Та нарын халуун дотно, чин сэтгэлээсээ цайлсанд талархлаа.
H: Одоо нэгтгэсэн ярианы дасгалаа сонсоцгооё.
完整对话 Нэгтгэсэн ярианы дасгал
对话一 Ярианы дасгал нэг
A:您先请. Та урьдаар.
B:谢谢. Баярлалаа.
对话二 Ярианы дасгал хоёр
A:你是客人,请坐这儿。Чи зочин юм чинь энд суугаарай.
B:好。别这么客气!За, битгий их нэрэлхээрэй.
对话三:Ярианы дасгал гурав:
A:为我们的合作成功干杯. Та бидний хамтын ажиллагааны амжилтын төлөө хундагаа өргөцгөөе.
B:为大家的身体健康干杯. Та бүхний эрүүл мэндийн төлөө хундагаа өргөцгөөе.
对话四 Ярианы дасгал дөрөв
A:时间不早了. 我们该走了. 感谢你们的热情款待. Цаг орой боллоо, бид явах боллоо. Та нарын халуун дотно, чин сэтгэлээсээ дайлсанд баярлалаа.
B:欢迎你们以后常来. Та нар байнга ирж байгаарай.
M:Өнөөдрийн хичээл энд хүрээд өндөрлөж байна. Одоо Хятадын соёлын тухай танилцуулъя.
Хятадын соёлын тухай
Даруу хичээнгүй байх нь Хятадын үндэстнүүдийн уламжлалт эрхэм нандин зан чанар юм. Хятадад эрт дээр үеэс аваад “Даруу хичээнгүй явбал өөдлөн дэвшинэ, омгорхог бардам явбал бусдын хойно хоцорно.” гэсэн цэцэн мэргэн үг байдаг. Энд хэлж байгаа “даруу хичээнгүй” гэдэг нь даруу занг хэлж байгаагаас биш хуурамч хөнгөн занг хэлж байгаа биш. Тэр нь бусдын сануулга шүүмжлэлийг дуртай хүлээн авч, бусдыг хүндэлж, бусадтай боловсон харьцаж, даруу хичээнгүйгээр ханддаг зан чанар дээр илэрдэг билээ. Жишээлбэл: Хятад хүн бусдын магтаал сайшаалыг сонсоод өөдөөс нь байнга “Та намайг дэндүү магтаж байна.”, “Миний хийсэн нь даан ч ялиигүй ажил шүү.” , “Яалаа гэж дээ.” гэж хичээнгүйлэн хариулдаг. Хятад хүмүүсийн санаачилж буй “даруу хичээнгүй” гэдгийн мөн чанар нь бусдыг хүндэтгэх, бусадтай найрсаг харилцах, хичээл зүтгэл даруй мөн. Нэг хүн даруу хичээнгүй сайхан занг биедээ авч явсан цагт л бусдын таашаал хүндэтгэлийг хүлээх болно. Даруу хичээнгүй боловсон зан нь цаг үеэсээ ер хоцрогдоогүй. Учир нь хүн даруу явбал амжилт олсон үедээ ч өөрийн дутуу талаа олж харах бөгөөд улмаар үргэлж амжилт гаргаж чаддаг.
За, хичээл завсарлахаас өмнө уламжлал ёсоор танд нэг нэг асуулт үлдээе. “Та урьдаар.” гэдгийг хятадаар юу гэж хэлдэг вэ? Энэ асуултын хариуг та mon@cri.com.cn гэсэн хаягаар бидэнд И-мейл бичиж ирүүлээрэй. Энэ хичээлийг дахин сонсохыг хүсвэл та https://mongol.cri.cn гэсэн хаягаар манай вэб сайтаар зочлоорой. “Өдөр тутмын хэрэглээний Хятад хэл”-ний хичээлээр уулзтал түр баяртай. 再见!