Хятад Тажикстан тал бүрийн стратегийн түншлэлийн харилцаа тогтоолоо
2017-09-01 10:04:01  

Хятад Тажикстан тал бүрийн стратегийн түншлэлийн харилцаа тогтоолоо

БНХАУ-ын дарга Ши  Жиньпин 8-р сарын 31-нд Бээжинд Хятадад  төрийн айлчлал хийж, шинэ тулгар хөгжиж  байгаа зах зээлийн орнууд болон хөгжиж  байгаа орнуудын яриа хэлцэлд оролцохоор  Хятадад хүрэлцэн ирсэн Тажикстаны  ерөнхийлөгч Эмомали Рахмоновтой хэлэлцээ  хийжээ. Хятад Тажикстаны тал бүрийн  стратегийн түншлэлийн харилцаа тогтоож,  Хятад Тажикстаны харилцааг шинэ түүхэн  гараанаас нэн их хөгжилтөд хүргэхийг  ахиулахаар хоёр төрийн тэргүүн санал  нэгтэй шийджээ.

Ши  Жиньпин хэлэхдээ, Хятад Тажикстан бол  найрсаг хөрш бөгөөд дээд хэмжээнд  харилцан итгэлцсэн стратегийн түнш юм.  Дипломат харилцаа тогтоосон 25 жилийн  турш, хоёр орон харилцан хүндэтгэж,  харилцан ойлголцож, харилцан дэмжилцэж,  Хятад Тажикстаны харилцаа баялаг үр  дүнд хүрсэн юм гэжээ.

Ши  Жиньпин хэлэхдээ, Тажикстаны тал “нэг  бүс нэг зам” санаачилгыг эхнээс нь  дэмжиж ирсэнд Хятад улс сайшааж байна.  хоёр талаараа “нэг бүс нэг зам”-ын  байгуулалтыг Тажикстаны 2030 оноос өмнөх  улс орны стратегитай гүнзгий уялдуулж,  Хятад Тажикстаны хамтын ажиллагааны  хөтөлбөрийг хэрэгжүүлж, зам харилцаа,  эрчим хүч, боомт, интернетийн дэд бүтцийн  барилга байгуулалтын хамтын ажиллагааг  эрчимжүүлж, бүх талын дэд бүтцээр  түншилсэн байдлыг ахиулах хэрэгтэй  гэжээ.

Ши  Жиньпин хэлэхдээ, ШХАБ байгуулагдсан  16 жилийн турш, бүс нутгийн тогтвортой  байдал, цэцэглэл хөгжлийг хамгаалахын  төлөө чухал үйлдэл үзүүлсэн юм. ШХАБ-гийн  жижүүр дарга орны хувьд Хятадын тал  Тажикстаны талтай нягт хамтран ажиллаж,  уг байгууллагын улс төр, аюулгүй байдал,  эдийн засаг, хүмүүнлэг, гадаад харилцаа,  механизмын байгуулалт зэрэг талын  хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад  бэлэн байна гэжээ.

Рахмонов  хэлэхдээ, Хятад улс бол Тажикстаны сайн  хөрш, сайн түнш, сайн ах дүү юм. Дипломат  харилцаа тогтоосон 25 жилийн турш,  Тажикстан Хятадын харилцаа тасралтгүй  хөгжиж, хоёр талаараа улс төр, эдийн  засаг, хүмүүнлэг зэрэг салбарт нягт  харилцаа тогтоосон юм. Хоёр орон эрх  тэгш харилцан ашигтай зарчмын үндсэн  дээр үр ашигтай эдийн засаг худалдаа  хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа  өрнүүлж байна гэжээ.

Хэлэлцээний  дараа хоёр орны төрийн тэргүүн “Тал  бүрийн стратегийн түншлэлийн харилцаа  байгуулах тухай Хятад Тажикстаны  хамтарсан мэдэгдэл”-д гарын үсэг зурж,  “Хятад Тажикстаны хамтын ажиллагааны  хөтөлбөр” тэрчлэн шинжлэх ухаан техник,  хөдөө аж ахуй, эрчим хүч, дэд бүтцийн  барилга байгуулалт, хүн хүч, орон нутаг,  хэвлэл мэдээлэл зэрэг салбарын 10 гаруй  хамтын ажиллагааны баримт бичигт гарын  үсэг зурах ёслолд оролцжээ.