第20课 二手市场
H: Сайн байцгаана уу? Эрхэм найз нараа. “Өдөр тутмын хэрэглээний Хятад хэл” сурч байгаа та нартаа баярлалаа. Номиннарс та бүхэнтэй мэндчилж байна.
M: Сайн байцгаана уу? Мөнхөө мэндчилж байна.
H: Өмнөх хичээлээр бид жимсний захаар орж жимс авах
тухай үг өгүүлбэрүүд хэрэглэж сурсан.
M: Тиймээ. Миний хувьд сурснаа дахиад давтмаар байна. Энэ жүрж амттай уу? гэдгийг хятадаар юу гэж хэлдэг билээ?
H: 这橘子甜吗?гэж хэлнэ.
M: 这橘子甜吗?За, би мэдлээ, 橘子, жүрж.
H: Зөв. “甜” гэдэг нь амттай гэсэн үг.
M: Амттай, 甜. Килограмм нь ямар үнэтэй вэ? гэдгийг хятадаар юу гэж хэлэх вэ?
H: 多少钱一公斤?гэж хэлнэ.
M: 多少钱一公斤?
H: “多少钱” гэдгийг ямар үнэтэй вэ? гэж хэлнэ.
M: 多少钱。
H: 一公斤, нэг килограмм.
M: 一公斤. Надад задгай мөнгө байхгүй байна гэдгийг хятадаар юу гэж хэлэх бэ ?
H: “我没有零钱.” гэж хэлнэ.
M: 我没有零钱。
H: 零钱, задгай мөнгө.
M: 零钱. Надад нэг л ширхэг зуутын дэвсгэрт байна гэж би худалдагчид хэлэх гэвэл юу гэж хэлэх вэ?
H: 给你一张100元的. гэж хэлээрэй.
M: 给你一张100元的。
H: 一百, зуу.
M: 一百。
H: За, залгаад бид өмнөх хичээлээр сурсан ярианы дасгалаа бүтнээр нь сонсоцгооё.
M: За. Тэгье.
完整对话 Нэгтгэсэн ярианы дасгал
对话一 Ярианы дасгал нэг
A:这橘子甜吗?Энэ жүрж амттай юу?
B:很甜. Их амттай.
对话二 Ярианы дасгал хоёр
A:多少钱一公斤?Нэг килограмм нь ямар үнэтэй вэ ?
B:四元钱一公斤. Нэг килограмм нь дөрвөн юань.
对话三 Ярианы дасгал гурав
A:我没有零钱。给你一张100元的. Надад задгай мөнгө байхгүй. Танд 100 юань өгье..
B:找您80元. Энэ таны хариулт 80 юань.
M: Бид энэ хүртэл давтъя. Залгаад өнөөдрийн хичээлийн чухал өгүүлбэрүүдийг суръя.
今日关键 Чухал өгүүлбэрүүд
这是什么牌子的?Энэ ямар брендийнх вэ?
中国名牌. Энэ Хятадын нэрт брендийнх.
这儿有点儿毛病. Энд бага сэвтэй байна.
最多100元. Хамгийн ихдээ 100 юань.
M: Би ойрмогхон нэг мотоцикл авмаар байна. Хуучныг авбал хямд болохоор тэр нь дээр байх.
H: За мэдлээ. Хуучин барааны зах орохоосоо өмнө байнга хэрэглэдэг хэдэн үг сурахгүй юу? Мөнхөө.
M: Баярлалаа, та ер нь сайн хүн шүү.
H: Зүгээр зүгээр, хуучин барааны зах дээр очсоны дараа энэ бараа ямар брэндийнх юм бэ? гэж асуух хэрэгтэй болно.
M: Зөв, үүнийг хятадаар юу гэж хэлэх юм бэ ?
H: 这是什么牌子的?
M: 这是什么牌子的?
H:这, энэ.
M: 这。
H: 是, бол.
M: 是。
H: 什么, ямар
M: 什么。
H: 牌子, брэнд
M: 牌子。
H: 的, харьялахын тийн ялгалын “-ийн , -ын”
M: 的。
H: 这是什么牌子的?
M: Энэ ямар брэндийнх вэ?
完整对话 Нэгтгэсэн ярианы дасгал
对话一 Ярианы дасгал нэг
A:这是什么牌子的?Энэ ямар брендийнх вэ?
B:这是中国名牌. Энэ хятадын нэрт брендийнх.
H: Мөнхөө, Одоо их олон барааны дээр “Мade in
M: Тийм шүү, гадаад орнуудад ч “made in China” үсэгтэй бараа хаа сайгүй харагдах болжээ. Хятадын “海尔” зэрэг брэнд нь гадаадад их нэр хүндтэй болсон шүү.
H: “China top brand” гэсэн үгийг хятадаар “中国名牌” гэж, энэ нь Хятадын бренд гэсэн утгатай үг юм.
M: 中国名牌。
H: 中国, China, Хятад.
M: 中国。
H: 名牌, нэрт брэнд.
M: 名牌。
H: 中国名牌。
M: Хятадын нэрт брэнд.
M: Би ойлголоо. “这是中国名牌” гэсэн бол “Хятадын нэрт брэнд” гэсэн үг.
H: Их сайн хариулсан байна. Бидний саяны хэлсэн “这是” гэдэг бол “энэ бол” гэсэн үг.
M: 这是。
H: 中国名牌。
M: “中国名牌” нь “Хятадын нэрт брэнд” гэсэн үг юм. Номио. Хятадад хуучин барааны зах дээр үнэ хаялцаж болдог гэсэн бил үү ?
H: Тийм ээ. Гэхдээ үнэ хаялцахад бас их арга хэрэгтэй. Жишээлбэл урьдаар бараагаа сайн ажиглаж, ямар нэг өө сэвийг нь олоод дараа нь худалдагчид. “这儿有点儿毛病” гэж хэлж болно.
M: “这儿有点儿毛病” гэнэ үү? Юу гэсэн утгатай үг юм бэ?
H: 这儿, энд.
M: 这儿。
H: 有, байна.
M: 有。
H: 点儿, жаахан.
M: 点儿。
H: 毛病, өө сэв.
M: 毛病。
H: 这儿有点儿毛病。
M: Энд жаахан өөтөй байна.
对话二 Ярианы дасгал хоёр
A:这儿有点儿毛病. Энд жаахан сэвтэй байна.
B:我马上可以修好. Би одоохон янзлаад өгнө.
H: 有点儿, жаахан.
M: 有点儿。
H: 毛病, өө, өө сэв.
M: 毛病。
H: 这儿有点儿毛病。
M: Энд жаахан өөтөй байна .
M: Гэхдээ үйлчлэгч энэ бол маш ялимгүй өө, би одоохон чамд засаад өгчихнөө гэж байна. Тэгэхлээр нь би 100 юаниас үнэтэй бол авахгүй гэж хэлэх гэвэл хятадаар юу гэж хэлэх вэ?
H: 最多100元. гэж хэлээрэй.
M: 最多100元.
H: 最多, хамгийн үнэтэйдээ.
M: 最多。
H: 一百元, 100 юань.
M: 一百元。
H: 最多100元!
M: Мэдэж авлаа. Номио. “最多100元.” гэдэг нь “хамгийн ихдээ 100 юань.” гэсэн үг юм байна.
对话三 Ярианы дасгал гурав
A:你要多少钱?Чи ямар үнээр худалдан авах гэж байна?
B:太贵了. Даанч их үнэтэй байна.
A:你说多少钱?Чи үнийг нь хэлж үз дээ.
B:最多100元. Хамгийн ихдээ 100 юаниас хэтрүүлэхгүй.
H: 最多, хамгийн ихдээ.
M: 最多。
H: 一百元, 100 юань.
M: 一百元。
H: 最多100元.
M: Хамгийн ихдээ 100 юань.
H: Одоо бид өнөөдрийн нэгтгэсэн ярианы дасгалаа бүхэл бүтнээр нь сонсоцгооё.
完整对话 Нэгтгэсэн ярианы дасгал
对话一 Ярианы дасгал нэг
A:这是什么牌子的?Энэ ямар брендийнх вэ?
B:这是中国名牌. Энэ хятадын нэрт брендийнх.
对话二 Ярианы дасгал хоёр
A:这儿有点儿毛病. Энд бага зэрэг сэвтэй байна.
B:我马上可以修好. Би одоохон янзлаад өгнө.
对话三 Ярианы дасгал гурав
A:你要多少钱?Чи ямар үнээр худалдан авах гэж байна?
B:太贵了. Даанч их үнэтэй байна.
A:你说多少钱?Чи үнийг нь хэлж үз дээ.
B:最多100元. Хамгийн үнэтэйдээ 100 юаниас хэтрүүлэхгүй.
М: Өнөөдрийн хичээл энд хүрээд өндөрлөж байна. Одоо Хятадын соёлын тухай танилцуулъя.
Хятадын соёлын тухай
Хятадын хувийн дэлгүүрт үнэ хаялцаж болдог бөгөөд хүмүүст их зугаатай санагддаг. Гэхдээ үнэ хаялцахад мөн их арга ухаан хэрэгтэй. Ийм хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй гэж бид үзэж байна. Нэгд, өөрийн үнэн хэрэгцээгээ мэдүүлж болохгүй. Зүгээр харж явж байгаа шиг явж, авсан ч яахав, аваагүй ч яахав гэсэн дүр үзүүлэх хэрэгтэй. Ингээд бараа бүтээгдэхүүнээ сайтар ажиглаж, үнэ ханшийг нь ойлгож үнэ хаялцвал авах гэсэн юмаа хямдхан авч болно. Хоёрт, барааны өө сэвийг сайн харах хэрэгтэй. Ямар ч бараа бүтээгдэхүүнд өө сэв байдаг. Худалдагч ер нь сайнтай талыг нь л танд хэлж өгөх юм. Та харин эсрэгээр нь хүрэхгүй талыг нь олж хэлэх хэрэгтэй. Мэдээж бидний энэ хэлж байгаа нь зөвхөн зах дээр үнэ хаялцахад тохирох үг хэллэгүүд болох юм. Жинхэнэ дэлгүүрийн бараа бүтээгдэхүүн ерөнхийдөө тодорхой үнэ ханштай бөгөөд үнэ хаялцдаггүй. Үүнийг ойлгохгүйгээр үнэ хаялцах гэвэл та эвгүй байдалд орж мэднэ.
За, өнөөдрийн хичээл энд хүрээд завсарлах боллоо. Та бүхэнд уламжлал ёсоор би нэг асуулт үлдээе. “Энэ ямар брэндийнх вэ?” Энэ асуултын хариуг та mon@cri.com.cn гэсэн хаягаар бидэнд И-мейл бичиж ирүүлээрэй. Энэ хичээлийг дахин сонсохыг хүсвэл та https://mongol.cri.cn гэсэн хаягаар манай вэб сайтаар зочлоорой. “Өдөр тутмын хэрэглээний Хятад хэл”-ний хичээлээр уулзтал түр баяртай. 再见!