Хятад, Бразилийн төрийн тэргүүн нар хэлэлцээ хийв
2017-09-02 16:04:01  

Хятад, Бразилийн төрийн тэргүүн нар хэлэлцээ хийв


9-р сарын 1-нд Бээжин хотноо,  Хятадын улсын дарга Ши Жиньпин Бразилийн ерөнхийлөгч Мишел Темертэй хэлэлцээ  хийв. Хоёр тал, олон улсын байдалд тогтворгүй хүчин зүйл нэмэгдэж буй нөхцөлд,  дэлхийн бөмбөрцгийн зүүн, баруун хоёр талын хөгжиж буй хамгийн том хоёр орны  хувьд Хятад, Бразиль хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, хоёр орны хамтын  ажиллагааны харилцааг шинээр хөгжиж буй зах зэлийн орнуудын үлгэр жишээ болгох  ёстой. Хоёр тал стратегийн түншийн иж бүрэн харилцаагаа улам хөгжүүлэхийн төлөө  хамтдаа хичээн ажиллах ёстой хэмээн санал нэгтэй  илэрхийлжээ.


Хятад, Бразилийн төрийн тэргүүн нар хэлэлцээ хийв



Хятад, Бразиль хоёр орны  удирдагчдын үзэж байгаагаар, хоёр орны хамтын ажиллагаа нь зөвхөн хоёр талын  харилцааны салбарт бус, бүр өргөн хүрээнд хөгжиж, шинээр хөгжиж буй зах зээлийн  орнуудын чухал төлөөлөл болж байгаа тул, Хятад, Бразилийн олон салбарын харилцаа  хамтын ажиллагаа улам чухал ач холбогдолтой болж байна. 1-нд Ши Жиньпин дарга  хэлэлцээний үеэр онцлон хэлэхдээ: Хятад улс Хятад, Бразилийн харилцааг  стратегийн өндөрлөг, бүх талыг харгалзах хүрээнд хөгжүүлэхийг зорьж байгаа юм  гэжээ. Мишел Темер хэлэхдээ: Бразиль, Хятадын түншийн харилцаа нь хоёр орон  төдийгүй дэлхийд стратегийн чухал ач холбогдолтой юм  гэжээ.