Ли Кэчян Бразилийн ерөнхийлөгч Мишел Темертэй уулзав
2017-09-02 16:04:02  

Ли Кэчян Бразилийн ерөнхийлөгч Мишел Темертэй уулзав


9-р сарын 1-нд АИХ-ын ордонд, Хятадын ерөнхий сайд Ли  Кэчян Хятадад төрийн айлчлал хийж, БРИКС-ийн орнуудын удирдагчдын Шямэний  уулзалт, Шинээр хөгжиж буй зах зээлийн орнууд болон хөгжиж буй орнуудын  хэлэлцээнд оролцохоор ирсэн Бразилийн ерөнхийлөгч Мишел Темертэй  уулзжээ.

Ли Кэчян, Хятад, Бразиль бол хөгжиж буй их гүрэн, мөн  шинээр хөгжиж буй эдийн засгийн чухал цогц юм. Хоёр орны харилцаа эрүүл  тогтвортой, баялаг үр дүнтэй хөгжиж, бүс нутаг, дэлхийн энх тайван, тогтвортой  хөгжлийг ахиуллаа. Ши Жиньпин даргын тантай хийсэн хэлэлцээ амжилттай болж, хоёр  орны харилцааг улам хөгжүүллээ. Хятад улс Бразильтай улс төрийн итгэлцлээ  нэмэгдүүлэн, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа өргөтгөж, нийгэм соёлын харилцаагаа  нягтруулан, НҮБ, Их Хорь, БРИКС-ийн орнууд зэрэг хүрээнд нягт хамтран ажиллаж,  Хятад, Бразилийн харилцаа, мөн Хятад, Латин Америкийн харилцааг улам  хөгжүүлэхийг хүсэж байна гэжээ.

Ли Кэчян Бразилийн ерөнхийлөгч Мишел Темертэй уулзав


Мишел Темер:  Бразиль, Хятадын харилцаа сайхан хөгжиж байна. Хоёр тал хамтын ажиллагаагаа  эрчимжүүлэхээр хичээн ажиллаж, худалдааг ивээх үзлийг эсэргүүцэн, цаг уурын  өөрчлөлтийн асуудлыг зохицуулах зэрэг олон улсын чухал асуудлуудад үзэл бодол  нэгдэж байна. Хятадын аж ахуйн нэгжүүд Бразильд хөрөнгө оруулан хамтдаа  хөгжихийг хүсэж байна гэжээ.