第25课 问路
H: Эрхэм найз нараа. Та бүхэн сайн байцгаана уу? “Өдөр тутмын хэрэглээний Хятад хэл”-ний хичээл эхэлж байна. Номиннарс тантай мэндчилж байна.
M: Сайн байцгана уу? Би бол Монголын мэргэжилтэн Мөнхөө. Өмнөх хичээлээр бид ном худалдан авахад хэрэглэдэг хятад үгнүүдээс сурсан.
H: Тийм ээ, өнөөдөр бид өмнөх хичээлээр сурсан өгүүлбэрүүдийг давтаад, дараагаар нь зүг чигийн тухай шинэ шинэ үгнүүд сурвал ямар байна?
M: Энэ чинь надад их сонирхолтой санагдаж байна.
H: 哪儿有大的书店?гэдэг чинь юу гэсэн утгатай үг билээ?
M:Номио. Энэ чинь, номын их дэлгүүр хаана байдаг вэ? гэсэн утгатай үг болохыг би санаж байна. Би зөв хэлэв үү?.
H: Та үнэхээр зөв хэллээ. 书店, номын дэлгүүр.
M: 书店。
H: 大的书店, номын их дэлгүүр.
M: 大的书店。
H: 我要买本字典. Би толь бичиг авах гэсэн юм.
M: 我要买本字典。
H: 字典, толь бичиг.
M: 字典。
H: 我想买本北京导游手册。
Би Бээжингийн аялал жуулчлалын гарын авлага авмаар байна.
M: 我想买本北京导游手册。
H: 导游, хөтөч.
M: 导游。
H: 手册, гарын авлага.
M: 手册。
H: 我想买本北京导游手册. Би Бээжингийн аялал жуулчлалын гарын авлага авмаар байна.
M: 我想买本北京导游手册。
H: 请问英文小说在几层卖?Англи хэлээр хэвлэгдсэн үргэлжилсэн үгийн зохиолыг хэдэн давхарт зардаг вэ?
M: 请问英文小说在几层卖?
H:请问, асуух гэсэн хичээнгүйлсэн утгатай үг.
M: 请问。
H: 英文小说, англи хэлний үргэлжилсэн үгийн зохиол.
M: 英文小说。
H: 几层, хэдэн давхар.
M: 几层。
H:卖, худалдах.
M: 卖。
H: 请问英文小说在几层卖?
M: Англи хэлээр хэвлэгдсэн үргэлжилсэн үгийн зохиолыг хэдэн давхарт зардаг вэ?
H: Одоо бид өмнөх хичээлийн нэгтгэсэн ярианы дасгалыг сонсоцнооё.
完整对话 Нэгтгэсэн ярианы дасгал
对话一 Ярианы дасгал нэг
A: 哪儿有大的书店?Номын их дэлгүүр хаана байдаг вэ?
B: 去王府井看看. 那儿有个不错的书店. Ван Фү Жингийн гудамжид очиж үзээрэй, тэнд боломжийн номын дэлгүүр байдаг.
对话二 Ярианы дасгал хоёр
A: 我要买本字典. Би толь бичиг худалдан авмаар байна.
B: 什么字典?Ямар толь бичиг авах вэ?
A: 英汉,汉英双向字典. Англи хятад, Хятад англи хэлний толь бичиг.
B: 还需要什么吗?Өөр юу авах хэрэгтэй вэ?
A: 还要一本汉语成语字典. Бас нэг Хятад хэлний хэлц үгийн толь бичиг авъя.
对话三 Ярианы дасгал гурав
B: 您好。我想买本北京导游手册. Сайн байна уу? Би Бээжингийн аялал жуулчлалын гарын авлага худалдан авмаар байна.
A: 那您直接上二层,就在电梯左边. Та шууд хоёр давхарт шууд гараарай. Цахилгаан шатны зүүн талд байна.
对话四 Ярианы дасгал дөрөв
A: 请问英文小说在几层卖?Англи хэлний үргэлжилсэн үгийн зохиолыг хэдэн давхарт худалдаж байгаа юм бэ?
B: 在四层. Дөрвөн давхарт.
M: Бид өмнөх хичээлээр сурсан агуулгаа давтлаа. Одоо залгаад өнөөдрийн хичээлээр үзэх чухал өгүүлбэрүүдээ суръя.
今日关键: Чухал өгүүлбэрүүд:
请问地铁站在哪里?Метроны буудал хаана байна?
离这里多远?Эндээс хол уу?
我应该坐什么车去?Би ямар унаагаар явах вэ?
您得去马路对面坐车. Та замын эсрэг талд гарч унаанд суух хэрэгтэй.
M:Би Бээжинд ирээд хэдэн сар болж байгаа хэдий ч заримдаа зам төөрч, зүг чигээ олохгүй болдог үе бий. Зүг чигийг хятадаар яаж хэлдэг талаар Номио чи надад тодруулан хэлж өгөх үү?
H: Бололгүй яахав, тэгье.
M: Бээжин үнэхээр том юм аа. Зүүн барууныг холбосон Чан ань зээл байдаг. Номио. “зүүн” гэдгийг яаж хэлэх вэ?
H: “东” гэж хэлнэ. Ердийн ярианд“东边” гэж ч хэлдэг。边, тал.
M: За,зүүн зүг гэсэн үгийг би сурч авлаа. Тэгвэл “баруун” гэдгийг яаж хэлэх вэ?
H:西。
M: Би “西边” гэж хэлж болох уу?
H: Болно. Өмнө, 南.
M: 南。
H: “北” гэдэг нь “хойно” гэсэн үг. “Бээжин”-гийн “北”,тухайлбал Бээжин нь бас хойд нийслэл гэсэн утгатай.
M: 北。
H: Зүг чигийг заасан энэ 4 үгийг хамтдаа хэлье.
H M: 东,西,南,北。
M:Тэнгэр харанхуй боллоо, би гэрийнхээ зүгийг дахиад мартчихлаа. Номио. Метроны буудлыг олох л юм бол замаа мэдчихнэ гэж би бодож байна. Метроны буудал хаана байх вэ? гэдгийг хятадаар юу гэж хэлэхийг надад зааж өгөх үү?
H: Бололгүй яахав. 请问地铁站在哪里?гэж асуугаарай.
M: 请问地铁站在哪里?
H:请问”,асуух гэж хичээнгүйлэн хэлсэн утгатай үг.
M: 请问。
H: 地铁, метро.
M: 地铁。
H: 站, буудал.
M: 站。
H:“在, байх.
M: 在。
H: 哪里, хаана.
M: 哪里。
H: 请问地铁站在哪里?
M: Метроны буудал хаана байна вэ?
Нэгтгэсэн ярианы дасгал
对话一 Ярианы дасгал нэг
A:请问地铁站在哪里?Метроны буудал хаана байна вэ?
B:一直往前走,在前边的路口往左拐. Урагшаа шууд явж, өмнөх замын уулзвараас зүүн гар тийшээгээ эргэ.
H: 地铁站, метроны буудал.
M: 地铁站。
H: 在哪里, хаана байна.
M: 在哪里。
H: 请问地铁站在哪里?
M: Метроны буудал хаана байна вэ?
M: Баярлалаа. Эндээс хир зайтай вэ? гэдгийг би хятадаар хэлж сурмаар байна.
H:Та ингэж хэлж болно. 离这儿多远呢?
M: 离这儿多远呢?
H: 离, салах.
M:离。
H: 这儿, энд.
M: 这儿。
H: 多远, хир зайтай, хэдий хол.
M: 多远。
H: 呢, туслах сул үг,асуух утгыг илэрхийлнэ.
M: 呢。
H: 离这儿多远呢?
M: Эндээс хир зайтай вэ?
对话二 Ярианы дасгал хоёр
A: 离这儿多远呢?Эндээс хир зайтай вэ?
B: 不太远. 大概走5分钟就到了. Төдий их хол биш ээ, таван минут алхвал хүрчихнэ.
M: Номио. Хэрэв, би ямар унаагаар явбал дээр вэ? гэж асуух гэвэл юу гэж хэлэх вэ?
H: 我应该坐什么车去?
M: 我应该坐什么车去?
H: 我, би.
M: 我。
H: 应该, зохистой, таарах.
M: 应该。
H: 坐, суух.
M: 坐。
H: 什么, ямар.
M: 什么。
H:车, унаа. Нийтийн үйлчилгээний автобусыг дөхөмчилсөн утгатай үг.
M: 车。
H: 去, очих.
M: 去。
H: 我应该坐什么车去?
M: Би ямар унаагаар явах хэрэгтэй вэ?
对话三 Ярианы дасгал гурав
A:我应该坐什么车去?Би ямар унаагаар явах хэрэгтэй вэ?
B:您得去马路对面坐车. Та замын эсрэг талаас унаанд суух хэрэгтэй.
A:我明白了. 谢谢。Би мэдлээ. Баярлалаа.
M: Номио. Тухайн үед нэг эгч надад, “您得去马路对面坐车.” гэж хэлж өгч байсан санагдаж байна.
H: Би сонсоод ойлголоо. Та замын эсрэг талд очиж унаанд суугаарай гэсэн утгатай үг юм байна даа.
H: 您, та.
M: 您。
H: 得, хэрэгтэй.
M: 得。
H: 去, очих.
M: 去。
H: 马路, зам.
M: 马路。
H: 对面, эсрэг тал.
M: 对面。
H: 坐车, унаанд суух.
M: 坐车。
H: 您得去马路对面坐车。
M: Та замын эсрэг талаас унаанд суугаарай.
H: Мөнхөө. Өнөөдрийн хичээлээр сурсан нэгтгэсэн ярианы дасгалаа бүхэл бүтнээр нь сонсох уу?
M: За, тэгье.
完整对话 Нэгтгэсэн ярианы дасгал
对话一 Ярианы дасгал нэг
A:请问地铁站在哪里?Метроны буудал хаана байна вэ?
B:一直往前走,在前边的路口往左拐. Урагшаа шууд явж, өмнөх замын уулзвараас зүүн гар тийшээ эргэ.
对话二 Ярианы дасгал хоёр
A: 离这儿多远呢?Эндээс хир зайтай вэ?
B: 不太远. 大概走5分钟就到了. Төдий хол биш, таван минут алхвал хүрчихнэ.
对话三: Ярианы дасгал гурав:
A:我应该坐什么车去? Би ямар унаагаар явах хэрэгтэй вэ?
B:您得去马路对面坐车。Та замын эсрэг талаас унаанд суух хэрэгтэй.
A:我明白了. 谢谢. Би мэдлээ. Баярлалаа.
М: Өнөөдрийн хичээл энд хүрээд өндөрлөж байна. Одоо Хятадын соёлын тухай танилцуулъя.
Хятадын соёлын тухай
Орчин үеийн амьдралын хэмнэл түргэсч, холбоо мэдээллийн арга хэлбэр хөгжихийн хирээр хятад улсад төрөл төрөгсөд найз нөхөд хоорондоо зочилж очих нь өдөр ирэх тутам багасаж, мэссэж и-мейлээр харилцах нь нэн өргөн болсон юм.
За, өнөөдрийн хичээлийг энд хүртэл заалаа.Хичээл өндөрлөхөөс өмнө уламжлал ёсоор би танд нэг асуулт үлдээе:“Метроны буудал хаана байна вэ?” гэдгийг хятадтаар юу гэж хэлэх вэ? Энэ асуултын хариуг та mon@cri.com.cn гэсэн хаягаар бидэнд И-мейл бичиж ирүүлээрэй. Энэ хичээлийг дахин сонсохыг хүсвэл та https://mongol.cri.cn гэсэн хаягаар манай вэб сайтаар зочлоорой. “Өдөр тутмын хэрэглээний Хятад хэл”-ний хичээлээр уулзтал түр баяртай. 再见!