第28课 乘火车
H:Сайн байцгаана уу? Эрхэм найз нараа. “Өдөр тутмын хэрэглээний Хятад хэл”-ний хичээлээр та бүхэнтэй дахин золгож байгаадаа баяртай байна.
M:Сайн байцгаана уу? Монголын мэргэжилтэн Мөнхөө та бүхэнтэй мэндчилж байна.
H: Уламжлал ёсоор бид эхлээд өмнөх хичээлээ давтья. “请送我去中心医院” гэдэг нь намайг төв эмнэлэгт хүргэж өгөөрэй гэсэн үг.
M: 请送我去中心医院。
H: 中心医院, төв эмнэлэг.
M: 中心医院。
H: 知道怎么走吗?
M: Яаж очихыг мэдэх үү?
H: 怎么走, яаж очих.
M: 怎么走。
H: 离这儿远吗?
M: Эндээс хол уу?
H: 请您开慢点儿。
M: Та машинаа аажуу явуулаач гэсэн үг.
H: 慢点儿, аажуухан шиг.
M: 慢点儿。
H: 就停在门口吧。
M: Хаалганы дэргэд зогсоорой.
H: За. Одоо бид өмнөх хичээлийн нэгтгэсэн ярианы дасгалыг бүхэл бүтнээр нь сонсоцгооё.
完整对话 Нэгтгэсэн ярианы дасгал
对话一 Ярианы дасгал нэг
A: 请送我去中心医院. 知道怎么走吗? Намайг төв эмнэлэгт хүргэж өгөөч. Яаж явахыг мэднэ үү?
B: 当然了,我是老司机了. Мэдэлгүй яахав. Би чинь хуучин жолооч юм чинь.
A: 离这儿远吗? Эндээс хол байгаа юу?
B: 不是很远. 不堵车的话,半个小时就能到. Тийм ч хол биш, зам бөглөрөхгүй бол хагас цагт хүрчихнэ.
对话二 Ярианы дасгал хоёр
A: 师傅,请您开慢点儿. Жолооч оо, та аажуухан шиг явуулаарай.
B: 太快了是吧,好的. Дэндүү түргэн байна уу? Удаан явуулъя.
对话三 Ярианы дасгал гурав
A: 就停在门口吧. Хаалганы дэргэд зогсоорой.
B: 好. За.
A: 我只有一百的. Надад зуутын дэвсгэрт л байгаа.
B: 找您二十. Танд хорин юань буцаая.
M: Эрхэм найз нараа. Хичээлээ бид энд хүртэл давтлаа. Залгаад бид өнөөдрийн хичээлийн чухал өгүүлбэрүүдийг сонсоцгооё.
今日关键 Чухал өгүүлбэрүүд
有11号去上海的火车票吗? 11-ний өдрийн Шанхайд очих галт тэрэгний тасалбар байна уу?
到了给我们打电话. Хүрээд бидэнд утастаарай.
一路平安. Замдаа мэнд яваарай.
请问餐车在几号车厢? Вагон ресторан аль вагонд байгаа вэ?
M: Шанхай нь Хятадын хамгийн том хот төдийгүй Хятадын эдийн засгийн төв гэж дуулсан. Би Шанхайд очьё гэж үнэхээр бодож байна.
H: Энэ сарын 11-ний өдөр Шанхайд очих тасалбар авах гэж байгаа бол та, 有11号去上海的火车票吗?Шанхайд очих галт тэрэгний тасалбар байгаа юу? гэж асууж болно.
M: 有11号去上海的火车票吗?
H: 有, байна.
M: 有。
H: 11号, 11-ний өдөр.
M: 11号。
H: 去, очих.
M: 去。
H: 上海, Шанхай.
M: 上海。
H: 的, хамаатуулах дагавар, байнга нэр үг, тэмдэг үгийн ард залгадаг.
M: 的。
H: 火车票, галт тэрээний тасалбар.
M: 火车票。
H: 吗, асуух сул үг.
M: 吗。
H: 有11号去上海的火车票吗?
M: 11-ний өдөр Шанхай очих галт тэрэгний тасалбар байгаа юу?
完整对话 Нэгтгэсэн ярианы дасгал
对话一 Ярианы дасгал нэг
A: 有11号去上海的火车票吗? 11-ний өдрийн Шанхай очих галт тэрэгний тасалбар байгаа юу?
B: 11号的票卖完了. 11-нийх дуусчихсан.
A: 那12号的呢? Тэгвэл 12-ных байгаа биз?
B:12号的还有. 12-ны тасалбар байгаа.
H: Мөнхөө. Таны олон найзууд Бээжинд таныг эргэхээр ирснийг би сайн мэдэж байгаа, тэднийг эх орондоо буцахад нь та үдэн мордуулна биз дээ?
M: Тэгэлгүй яахав.
H: Энэ үед та, “到了给我们打电话” гэж хэлж болно.
M: “到了给我们打电话” гэдэг нь юу гэсэн үг вэ?
H: Би хэлж өгъе. “到了”,Энэ үгийг би өмнө нь танд хэлж байсан, энэ нь хүрснийхээ дараа, очоод гэсэн утгатай үг.
M: 到了。
H: 给, өгөх.
M: 给。
H: 我们, бид.
M: 我们。
H: 打电话, утсаар ярих.
M: 打电话。
H: 到了给我们打电话。
M: Хүрснийхээ дараа утсаар яриарай.
对话二 Ярианы дасгал хоёр
A: 到了给我们打电话. Хүрээд бидэн рүү утасдаарай .
B: 我会的. Тэгье.
H: 到了, очоод.
M: 到了。
H: 给我们, бидэнд
M: 给我们。
H: 打电话, утасд.
M: 打电话。
H: 到了给我们打电话。
M: Хүрснийхээ дараа утсаар яриарай.
M: Номио. Замдаа мэнд яваарай гэдгийг хятадаар юу гэж хэлэх вэ?
H: 一路平安。гэж хэлнэ.
M: 一路平安。
H: 一路, замдаа.
M: 一路。
H: 平安, амар мэнд.
M: 平安。
H: 一路平安。
M: Замдаа мэнд яваарай.
对话三 Ярианы дасгал гурав
(女)A: 火车就要开了. 你们快下去吧. Галт тэрэг хөдөллөө, та нар буугаарай.
(男女)B: 一路平安. Замдаа мэнд яваарай.
M: Номио. Би өлсөөд байна. Хятадаар вагон ресторан аль вагонд байгаа вэ? гэж хэлж сурах хэрэгтэй байна.
H: Мөнхөө. Та, 请问餐车在几号车厢?гэж хэлээрэй.
M: 请问餐车在几号车厢?
H: 请问, танаас асууя.
H: 餐车, галт тэрэгний ресторан.
M: 餐车。
H: 在, байна
M: 在。
H: 几号, хэддүгээр.
M: 几号。
H: 车厢, вагон.
M: 车厢。
H: 请问餐车在几号车厢?
M: Вагон ресторан хэддүгээр вагонд байгаа юм бэ?
对话四 Ярианы дасгал дөрөв
A: 请问餐车在几号车厢?Вагон ресторан хэддүгээр вагонд байна вэ?
B: 八号车厢. Наймдугаар вагонд байгаа.
H: Залгаад нэгтгэсэн ярианы дасгалаа сонсоцгооё.
完整对话 Нэгтгэсэн ярианы дасгал
对话一 Ярианы дасгал нэг
A: 有11号去上海的火车票吗? 11-ний өдрийн Шанхай хүрэх галт тэрэгний тасалбар байгаа юу?
B: 11号的票卖完了. 11-нийх дуусчихсан.
A: 那12号的呢? Тэгвэл 12-ных байгаа биз.
B:12号的还有. 12-ны тасалбар байгаа.
对话二 Ярианы дасгал хоёр
A: 到了给我们打电话. Хүрээд бидэн рүү утасдаарай.
B: 我会的. Тэгнэ.
对话三 Ярианы дасгал гурав
A: 火车就要开了. 你们快下去吧. Галт тэрэг хөдөллөө, та нар вагоноос буугаарай.
B: 一路平安. Замдаа мэнд яваарай.
对话四 Ярианы дасгал дөрөв
A: 请问餐车在几号车厢?Вагон ресторан хэддүгээр вагонд байна вэ?
B: 八号车厢. Наймдугаар вагонд байгаа.
М: Өнөөдрийн хичээл энд хүрээд өндөрлөж байна. Одоо Хятадын соёлын тухай танилцуулъя.
Хятадын соёлын тухай
Хятадууд амралт, баяр дурсгалын үеэр юм уу жирийн үед гэсэнгүй, садан төрөл найз нөхөдтөйгөө уулзан учрах үедээ ихэнхдээ ресторанд ордог. Хүмүүс ширээ дүүрэн өрсөн амтат хоолоо тойрон сууцгааж, дуртай хоолоо захиалж иддэг. Ирсэн зочноо хүндлэх үүднээс гэрийн эзэн ирсэн зочиндоо ногоо савхалж өгдөг. Энэ нь өрнөдийн заншилтай адилгүй. Европ хоол нь урьдаар шөл, дараагаар нь ногоогоо гаргана. Хятадад харин эхлээд хуургаа гаргаж, дараа нь сая хоол будааг гаргаж, хамгийн сүүлд нь шөл гаргадаг.
Одоо уламжлал ёсоор би нэг асуулт үлдээе. “Замдаа мэнд яваарай.” гэдгийг хятадаар юу гэж хэлдэг вэ?
Энэ асуултын хариуг та mon@cri.com.cn гэсэн хаягаар бидэнд И-мейл бичиж ирүүлээрэй. Энэ хичээлийг дахин сонсохыг хүсвэл та https://mongol.cri.cn гэсэн хаягаар манай вэб сайтаар зочлоорой. “Өдөр тутмын хэрэглээний Хятад хэл”-ний хичээлээр уулзтал түр баяртай. 再见!