Ли Кэчян цохолбор гаргав
2017-09-15 19:08:40  



Ли Кэчян цохолбор гаргав

2017 оны бүх Хятадын нийтээрээ аж ахуй эрхлэх, шинийг  бүтээхэд бүгдээрээ оролцох 7 хоногийн арга хэмжээ эхэлж буй үеэр ерөнхий сайд Ли  Кэчян чухал цохолбор гаргав. Бүх Хятадын нийтээрээ аж ахуй эрхлэх, шинийг  бүтээхэд бүгдээрээ оролцох 7 хоногийн арга хэмжээ бол шинийг бүтээгчид, аж ахуй  эрхлэгчид санаа бодол, амжилт бүтээлээ солилцох чухал индэр юм. Өдгөө аж ахуй  эрхлэх, шинийг бүтээхийг бүх салбарын хөгжилтэй уялдуулж, зах зээлийн бодит  хэрэгцээ шаардлагыг нийгмийн шинийг бүтээх баялагтай уялдуулж, зах зээлийн эрч  хүчийг нийгмийн бүтээгч хүчинтэй уялдуулахыг идэвхжүүлж, шинэ хуучин хөдөлгөх  хүчний халаа сэлгээг түргэтгэж, боломж тохиолыг шударгаар олгон, ажлаар хангах  боломжоо өргөтгөх хэрэгтэй гэлээ.