第27课 乘出租车
H: Сайн байцгаана уу? Эрхэм найз нараа. “Өдөр тутмын хэрэглээний Хятад хэл”-ний хичээлээ эхлүүлье. Номиннарс та бүхэнтэй мэндчилж байна.
M:Сайн байцгаана уу? Та бүхэнтэй Мөнхөө мэндчилж байна.
H: Бид өмнөх хичээлээр унаанд суух үед хэрэглэх олон үг сурсан, тэдгээр үг өгүүлбэрүүд өдөр болгон маш их хэрэг болдог. Одоо бид өмнөх хичээлээр сурсан зүйлээ эргэн нэг давтъя.
M: За тэгъе. Энэ унаа Дүнфан хороололд очих уу? гэдгийг “这车到东方小区吗?” гэж хэлэх нь зөв үү?
H: Тиймээ.
M: Нэг тасалбар худалдан авъя.
H: 买一张票。
M: Буудалд хүрмэгц надад мэдэгдээрэй.
H: 到了请你告诉我。
M: Хаа автобус сольж суух вэ? гэдгийг хятадаар юу гэж хэлэх вэ?
H:在哪儿换车?
M: Одоо бид өмнөх хичээлээр сурсан бүх ярианы дасгалыг дахин сонсоцгооё.
完整对话 Нэгтгэсэн ярианы дасгал
对话一 Ярианы дасгал нэг
A:这车到东方小区吗?Энэ автобус Дүнфан хороололд очих уу?
B:到. 您上车吧. Очно, та унаанд суугаарай.
对话二 Ярианы дасгал хоёр
A:买一张票. Нэг тасалбар худалдаж авъя.
B:两块钱. Хоёр юань.
对话三 Ярианы дасгал гурав
A:到了请你告诉我. Буудалд хүрмэгц надад мэдэгдээрэй.
B:好的. За.
对话四 Ярианы дасгал дөрөв
A:这车不到动物园. 您得换车. Энэ унаа амьтны хүрээлэнд хүрэхгүй, та унаагаа солих хэрэгтэй байна.
B:在哪儿换车?Хаана унаа сольж суух хэрэгтэй вэ?
A:下一站换101路. Дараачийн буудалд буугаад 101 замын автобусанд сольж сууна.
M: Бид өмнөх хичээлийн агуулгаа энд хүртэл давтлаа. Залгаад өнөөдрийнхөө хичээлийн чухал өгүүлбэрүүдийг сурцгаая.
今日关键 Чухал өгүүлбэрүүд
请送我去中心医院. Намайг төв эмнэлэгт хүргэж өгнө үү.
知道怎么走吗?Яаж явахыг мэдэх үү?
请您开慢点儿. Та машинаа удаан шиг явуулаач.
就停在门口吧. Хаалганы дэргэд зогсчих.
M: Номио, та надад машин унаанд суух олон үг зааж өгсөнд чинь баярлалаа. Гэвч би бас улам ихийг сурахсан гэж бодож байна. Хятадын жолоочид: Намайг төв эмнэлэгт хүргэж өгөхгүй юү? гэж хэлэх гэвэл хятадаар юу гэж хэлэх юм бэ?
H: Мөнхөө, чи ингэж хэлж болно. 请送我去中心医院.
M: 请送我去中心医院。
H: 请, урих, залах....-аарэй, -ээрэй.
M: 请。
H: 送, хүргэх.
M: 送。
H: 我, би.
M: 我。
H: 去, очих.
M: 去。
H: 中心, төв.
M: 中心。
H: 医院, эмнэлэг.
M: 医院。
H: 请送我去中心医院。
M: Намайг төв эмнэлэгт хүргэж өгөөч.
完整对话 Нэгтгэсэн ярианы дасгал
对话一 Ярианы дасгал нэг
A: 请送我去中心医院. 知道怎么走吗?Намайг төв эмнэлэгт хүргэж өгөхгүй юү? Яаж явахыг мэдэх үү?
B: 当然了,我是老司机了. Мэдэлгүй яахав, би чинь хуучин жолооч юм чинь.
A: 离这儿远吗? Эндээс хол байгаа юу?
B:不是很远. 不堵车的话,半个小时就能到. Их хол биш, зам бөглөрөхгүй бол хагас цагт хүрчихнэ.
H: 请, урих, залах....-аарай,-ээрэй.
M: 请。
H: 送我, намайг хүргэж өгөх.
M: 送我。
H: 去, очих.
M: 去。
H: 中心医院, төв эмнэлэг.
M: Жолооч замаа мэддэг болов уу гэж би бодож байна.
H: Тэгвэл жолоочоос: 知道怎么走吗?гэж асууж болно.
M: 知道怎么走吗?
H: 知道, мэдэх.
M: 知道。
H: 怎么, яаж.
M: 怎么。
H: 走, явах.
M: 走。
H: 吗, асуух сул үг.
M: 吗。
H: 知道怎么走吗?
M: Яаж явахыг мэдэх үү?
M: Эндээс хир хол зайтай юм бэ? гэдгийг хятадаар юу гэж хэлэх бэ?
H: Үүнийг, 离这儿远吗?гэж хэлнэ.
M: 离这儿远吗?
H: 离, салах, зайтай.
M: 离。
H: 这儿, энд.
M: 这儿。
H: 远, хол.
M: 远。
H: 吗, асуух сул үг.
M: 吗。
H: 离这儿远吗?
M: Эндээс хир зайтай вэ?
M: Тэр машинаараа хэтэрхий түргэн давхиж байна. Би түүнийг арай удаан яваарай гэж хэлэх гэвэл хятадаар юу гэж хэлэх вэ?
H: Тэгвэл үүнийг, “请您开慢点儿” гэж хэлээрэй.
M: 请您开慢点儿。
H: 请, -аарай,ээрэй.
M: 请。
H: 您, та, чи гэсэн үгний хүндэтгэл үг.
M: 您。
H: 开, барих, жолоодох.
M: 开。
H: 慢, удаан.
M: 慢。
H: 点, жаахан.
M: 点。
H: 请您开慢点儿。
M: Та машинаа жаахан удаан бариач дээ.
对话二 Ярианы дасгал хоёр
A: 师傅,请您开慢点儿. Ши фү, та машинаа жаахан удаан явуулаач.
B: 太快了是吧,好的. Дэндүү түргэн явчихав уу? За удаан явъя.
M: За, юу ч гэсэн төв эмнэлэгт хүрч ирлээ. Хаалганы дэргэд зогсооё гэж бодож байна.
H: Тэгвэл та, 就停在门口吧. гэж хэлээрэй.
H: 就, даруй.
M: 就。
H: 停, зогсох.
M: 停。
H: 在, байх, -д, -т.
M: 在。
H: 门口, хаалган аман дээр, үүдэнд.
M: 门口。
H: 吧, Өгүүлбэрийн эцэст зөвлөсөн, хүссэн утгыг илтгэсэн сул үг.
M: 吧。
H: 就停在门口吧。
M: Хаалганы дэргэд зогсчихгүй юу?
对话三 Ярианы дасгал гурав
A: 就停在门口吧. Хаалганы дэргэд зогсчихгүй юу?
B: 好. За тэгье.
A: 我只有一百的. Надад зуутын дэвсгэрт л байна.
B: 找您二十. Танд хорин юань хариулъя.
H: Одоо нэгтгэсэн ярианы дасгалаа бүхэл бгтнээр нь сонсоцгооё.
完整对话 Нэгтгэсэн ярианы дасгал
对话一 Ярианы дасгал нэг
A: 请送我去中心医院. 知道怎么走吗? Намайг төв эмнэлэгт хүргэж өгөөч. Яаж явахаа мэдэх үү?
B: 当然了,我是老司机了. Мэдэлгүй яахав, би чинь хуучин жолооч юм чинь.
A: 离这儿远吗?Эндээс хол уу?
B: 不是很远. 不堵车的话,半个小时就能到. Их хол биш, зам бөглөрөхгүй бол хагас цагт хүрчихнэ.
对话二 Ярианы дасгал хоёр
A: 师傅,请您开慢点儿. Ши фү, та машинаа жаахан удаан явуулаач.
B: 太快了是吧,好的. Дэндүү түргэн явчихав уу? За удаан явуулъя.
对话三 Ярианы дасгал гурав
A: 就停在门口吧. Хаалганы дэргэд зогсчихгүй юу?
B: 好. За тэгье.
A: 我只有一百的. Надад зуутын дэвсгэрт л бий.
B: 找您二十. Танд хорин юань хариулъя.
М:Өнөөдрийн хичээл энд хүрээд өндөрлөж байна. Одоо Хятадын соёлын тухай танилцуулъя.
Хятадын соёлын тухай
Өрнөдийн хүмүүс хоорондоо цусан төрлийн холбоогүй бол эрэгтэйчүүдийг нийтэд нь “Mister” хэмээн дуудаж, гэрлээгүй эмэгтэй хүнийг нийтэд нь “Miss” хэмээн дуудаж, гэрлэсэн эмэгтэй хүнийг нийтэд нь “MMs” гэж дуудна. Хятадчууд гэр бүл, төрөл садны хэлхээ холбоогоо маш хүндэтгэн үзэж, цусан төрлийн холбоог бүхнээс дээдлэх юм. Танихгүй хүнд ёсорхог хандаж байгаагаа илтгэхийн төлөө, тэднийг ч төрөл төрөгсдийн ёсоор дуудаж байдаг. Жишээ нь “авга аав, авга ээж, ах, эгч” гэж дуудна. Таксины жолоочийг “Ши фү” гэж дуудаж болно. Энэ үгийг техникийн чадавхтай хүмүүсийг хүндэтгэсэн дуудлага болох юм.
За, өнөөдрийн хичээл энд хүрээд өндөрлөж байна. Хичээл завсарлахаас өмнө би та бүхэнд уламжлал ёсоор нэг асуулт тавья. “Хаалганы дэргэд нь зогсчих.” гэсэн үгийг хятадаар юу гэж хэлэх бэ?
Энэ асуултын хариуг та mon@cri.com.cn гэсэн хаягаар бидэнд И-мейл бичиж ирүүлээрэй. Энэ хичээлийг дахин сонсохыг хүсвэл та https://mongol.cri.cn гэсэн хаягаар манай вэб сайтаар зочлоорой. “Өдөр тутмын хэрэглээний Хятад хэл”-ний хичээлээр уулзтал түр баяртай. 再见!