30-р хичээл Авто машинаар аялах
2017-09-19 09:07:04  

30     驾车旅行

H: Сайн байцгаана уу? Эрхэм найз нараа. “Өдөр тутмын хэрэглээний Хятад хэл”-ний хичээлээ сурцгаая. Өмнөх хичээлээр бид билет захиалахад хэрэглэх үгнүүд сурсан. Өнөөдөр, бид шинэ хичээл сурахаас өмнө уламжлал ёсоор түрүүчийн сурсан хичээлээ эргэн саная. Мөнхөө, би Ши-Аньд ирж буцах билет захиалах гэсэн юм гэдгийг юу гэж хэлэхийг та санаж байна уу?

M: “我想订去西安的往返机票.” гэж хэлдэг бил үү? Номио. Миний хэлсэн зөв үү?

H: Мөнхөө үнэхээр зөв хариуллаа. Энэ өгүүлбэр дэх “往返” гэсэн нь ирж буцах” гэсэн утгатай үг болно.

M: 往返。

H: 有打折的票吗?Хямдралтай билет байна уу?

M. 有打折的票吗?

H: 打折的票, хямдралтай билет.

M: 打折的票。

H: 行李托运吗?Ачаагаа тээшинд өгөх үү?

M: 行李托运吗?

H: 我想要一个靠窗的座位. Би цонхны талын суудал авъя.

M: 我想要一个靠窗的座位。

H: Хятад найздаа ачаагаа олохгүй байна гэснийгээ хэлж туслуулах гэвэл, “我找不到行李了.” гэж хэлээрэй.

M: 我找不到行李了。

H: За, бид одоо нэгтгэсэн ярианы дасгалаа эргэн санацгаая.

 

完整对话 Нэгтгэсэн ярианы дасгал  

 

对话一   Ярианы дасгал нэг

A: 我想订去西安的往返票. Би Ши-Аньд ирж очих     билет захиалах гэсэн юм.

B: 您想订哪天的?Та аль өдрийнхийг захиалах юм бэ?

A:14号的. 14-нийхийг.

 

对话二 Ярианы дасгал хоёр

A: 有打折的票吗?Хямдралтай билет байна уу?

B: . 可以打八折. Байна. Хорин хувийн хямдралтай.

 

对话三   Ярианы дасгал гурав

A: 行李托运吗?Ачаагаа тээшээр явуулах уу?

B: 不用托运. Хэрэггүй.

 

对话四  Ярианы дасгал дөрөв

A: 我想要一个靠窗的座位. Би цонхны дэргэдэх суудал авъя.

B: 可以. Болно.

 

对话五   Ярианы дасгал тав

A: 我找不到行李了. Би ачаагаа олохгүй байна.

B: 您不要着急. 我来帮您. Та битгий сандар. Би танд туслая.

 

H: За, өмнөх удаагийн хичээлээр сурсан ярианы дасгалаа сонслоо. Өнөөдрийн хичээлийн сурах чухал өгүүлбэрүүд нь

 

今日关键   Чухал өгүүлбэрүүд

 

()(men)()()(xíng)(ba).  Бид зугаалахаар явъя.

(zhōu)()(yǒu)(shén)(me)()(huà)  Хагас бүтэн сайндаа яаж амрах гэж байна ?

(zán)(men)(shén)(me)(shí)(hòu)(chū)()Бид хэдийд эндээс гарах вэ?

(xià)()()(jǐng)(diǎn)(hái)(yǒu)(duō)(yuǎn)Дараагийн үзмэр хүрэхэд хэдий зайтай вэ?

 

(zhè)(er)(de)(fēng)(jǐng)(tài)(měi)(le).   Эндхийн байгаль үнэхээр гоё юмаа.

 

M: Цаг агаар дулаан боллоо. Би хотын дүүргээр аялж зугаалмаар байна, гэвч хань хэрэгтэй байна. Үүнийг хятадаар юу гэж хэлэх юм бэ?

H: Мөнхөө. Үүнийг “我们去旅行吧” гэж хэлж болно.

M: 我们去旅行吧。

H: 我们, бид.  

M: 我们。

H: , очих.

M:去。

H: 旅行, жуулчлах.  

M: 旅行。

H: , туслах сул үг  

M: 吧。

H: 我们去旅行吧。

M: Бид зугаалахаар явья.

H: За, бид одоо ярианы дасгал сонсоцгооё.

 

 

对话一  Ярианы дасгал нэг

A: 最近天气真好. Сүүлийн өдрүүдэд цаг агаар их сайхан байна.

B: 天气预报说明天晴天. Цаг уурын урьдчилсан мэдээгээр маргааш цэлмэг өдөр болох гэж байна.

A: 我们去旅行吧. Бид зугаалахаар явъя.

B: 好啊. За, тэгье.

 

H: 周末有什么计划?Хагас бүтэн сайнаар юу хийж өнгөрүүлэх гэж байна? гэсэн үгийг та ч хэлж болно.

M: 周末有什么计划?

H: Энэ үг нь хагас бүтэн сайндаа зав чөлөөтөй юу гэсэн утгатай үг. Бас,  “周末有空吗?” гэж хэлдэг. Үүнд “周末” нь хагас бүтэн сайны амралтын өдөр гэсэн үг.

M: 周末。

H: , байх.

M: 有。

H: 什么, ямар.

M: 什么。

H: 计划, төлөвлөгөө.

M: 计划。

H: 周末有什么计划?

M: Хагас бүтэн сайнд юу хийх гэж байна?

 

对话二  Ярианы дасгал хоёр

A: 周末有什么计划? Хагас бүтэн сайндаа юу хийж өнгөрүүлэх гэж байна вэ?

B: 我们想开车去长城玩玩. Бид машинаар Цагаан хэрэм явж зугаалах гэж байна.

 

H: Хагас бүтэн сайндаа юу хийх вэ? “周末有什么计划?” гэсний хариуд та,  “我们打算开车去长城”  Бид машин унаж, Урт Цагаан хэрэм явах санаатай  гэж хэлж болно. 长城, Урт Цагаан хэрэм.

M: 长城。

H: 开车, машинаар, унаагаар.

 

 

M: Номио, би Хятад найз нараасаа эдийд гэрээсээ гарах юм бэ? гэж асуумаар байна, үүнийг яаж хэлэх вэ?

H: Тэгвэл та: “咱们什么时候出发?” гэж хэлж болно.

M: “咱们什么时候出发?

H: 咱们, бид.  

M: 咱们。

H: 什么时候, хэзээ.  

M. 什么时候。

H: 出发, явах, мордох.

M: 出发。

H: 咱们什么时候出发?

M: Бид хэзээ явах вэ?

对话三 Ярианы дасгал гурав  

A: 咱们什么时候出发?  Бид хэдийд эндээс гарах юм бэ?

B: 星期六早上6点在大门口见面. Хагас сайны өглөөний 6 цагт том хаалганы дэргэд уулзацгаая.

 

H: Бид нэг үзэмжит районд очсон гэж бодъё л доо. Дараагийн үзмэр хүрэхэд хэдий зайтай байгаа юм бэ? гэснийг хятадаар юу гэж хэлэх вэ?

M: 下一个景点还有多远?Дараагийн үзмэр хүрэхэд хир зайтай вэ?

H: 下一个景点还有多远?

H: 下一个, дараагийн.

M: 下一个。

H: 景点, үзмэрийн цэг, үзэмжит газар. 

M: 景点。

H: 还有, бас.

M. 还有。

H. 多远, хир хол, хир зайтай.

M: 多远。

H: 下一个景点还有多远?

M: Дараагийн үзмэр хүрэхэд хир зайтай вэ?

 

对话四  Ярианы дасгал дөрөв

A:下一个景点还有多远? Дараагийн үзмэр хүрэхэд хир зайтай юм бэ?

B: 我也不太清楚. 大概还有10公里. Би сайн мэдэхгүй байна, бараг 10 километр зайтай байх.

 

M: Бид жуулчлалын цэгт очлоо. Эндэх байгалийн үзэмж үнэхээр гоё юмаа.

H. Эндэх үзэмж үнэхээр гоё юмаа. “这儿的风景太美了。

M: 这儿的风景太美了。

H: 这儿, энд.

M: 这儿。

H: , хамаатуулах дагавар

M: 的。

H: 风景, үзэмж. 

M: 风景。

H: 太美了, үнэхээр гоё байна.

M: 太美了。

H: 这儿的风景太美了。

M: Эндхийн байгалийн үзэмж үнэхээр гоё юмаа.

 

对话五 Ярианы дасгал тав

A: 这儿的风景太美了. Эндхийн үзэмж даанч гоё юмаа.

B: 太漂亮了. Үнэхээр гоё юмаа.

 

H: Эрхэм найз нараа. Одоо бид нэгтгэсэн ярианы дасгалаа бүхэл бүтнээр нь сонсоцгооё. 

 

完整对话 Нэгтгэсэн ярианы дасгал

 

对话一 Ярианы дасгал нэг

A: 最近天气真好. Сүүлийн өдрүүдэд цаг агаар их сайхан байна.

B: 天气预报说明天晴天. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр маргааш цэлмэг өдөр болох юм байна.

A: 我们去旅行吧. Бид зугаалахаар явъя.

B: 好啊. За, тэгье.

 

对话二 Ярианы дасгал хоёр

A: 周末有什么计划?  Хагас бүтэн сайндаа юу хийж өнгөрүүлэх гэж байна вэ?

B: 我们想开车去长城玩玩. Бид машинаар Цагаан хэрэм явж зугаалах гэж байна.

 

对话三  Ярианы дасгал гурав

A: 咱们什么时候出发Бид хэдийд эндээс гарах вэ?

B: 星期六早上6点在大门口见面. Хагас сайны өглөөний 6 цагт том хаалганы дэргэд уулзацгаая.

 

对话四 Ярианы дасгал дөрөв

A:下一个景点还有多远? Дараагийн үзмэр хүрэхэд хир зайтай вэ?

B:我也不太清楚.大概还有10公里. Би сайн мэдэхгүй, бараг 10 километр зайтай байх.

 

对话五  Ярианы дасгал тав

A: 这儿的风景太美了. Эндхийн байгаль үнэхээр гоё юмаа.

B: 太漂亮了. Үнэхээр гоё юмаа.

 

М: Өнөөдрийн хичээл энд хүрээд өндөрлөж байна. Одоо Хятадын соёлын тухай танилцуулъя.

Хятадын соёлын тухай

 

2008 оноос хятад улс баяр ёслолын үеийн нийтийн амралтыг жилдээ 10 байсныг 11 болголоо. Үүнд шинэ жилийн баяр, 5-р сарын 1-ний Майн нэгний Олон улсын хөдөлмөрчдийн баяр, Нээсэн ханш, Билгийн улирлын 5-р сарын 5-ны баяр, Билгийн улирлын 8-р сарын 15-ны еэвэн сарын баярт тус тус нэг хоног амарч, Цагаан сарын баяр, Шинэ Хятад Улс тунхагласны баяраар тус тус 3 хоног амарах болгосон байна. Эдгээрийн дээр хагас бүтэн сайний амралтыг нэмвэл Цагаан сарын баяраар болон Шинэ Хятад Улс тунхагласны баяраар тус тус 7 хоног амарах болсон байна.

Амралтын өдрөөр гадагш гарч жуулчлах нь их моод болж байна. Гэр бүлээрээ юм уу найз нөхөдтөйгөө аялахад хүмүүс хувийн унаагаар явах болсон байна. Өөрөө машин унаагүй ч гэсэн машин түрээслэн явдаг болжээ.

Одоо зарим том шиг унааны түрээсний компаниас интернетийн сүлжээгээр буюу шууд компанид нь хүрч машин түрээслэхэд их дөхөм болжээ. Жуулчид биеийн үнэмлэх, жолооны үнэмлэх, Бээжинд ирсэн онгоцны билет болон мөнгө төгрөгөө төлөөд л нэн даруй түрээслэн авсан машинаараа явж болдог. Хэрэв та захиалгаа өгсөн байвал онгоцноос буунгуут баримт бичгээ бүрдүүлэн машинаа унаж болно. Учир нь зарим компани нь хэрэглэгчдийн захиалгаар түрээсэлсэн машиныг нь нисх онгоцны буудалд нь хүргэн өгдөг байна. 

Эрхэм анд нөхөд өө. Өнөөдрийн хичээл завсарлах цаг дөхөж байна. Уламжлал ёсоор хичээл завсарлахаас өмнө би танд нэг асуулт үлдээе. “Эндхийн байгалийн үзэмж үнэхээр гоё юмаа.” гэдгийг хятадаар юу гэж хэлдэг бэ?

Энэ асуултын хариуг та mon@cri.com.cn гэсэн хаягаар бидэнд И-мейл бичиж ирүүлээрэй. Энэ хичээлийг дахин сонсохыг хүсвэл та https://mongol.cri.cn гэсэн хаягаар манай вэб сайтаар зочлоорой. “Өдөр тутмын хэрэглээний Хятад хэл”-ний хичээлээр уулзтал түр баяртай. 再见!