Ван И НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагааны Аюулгүйн зөвлөлийн уулзалтад оролцов
2017-09-21 15:09:48  

20-нд Нью-Йоркт, Хятадын ГХ-ны сайд Ван И НҮБ-ын энхийг  сахиулах үйл ажиллагааны Аюулгүйн Зөвлөлийн дээд зиндааны уулзалтад оролцсон  байна. 

Ван И илтгэлдээ:  Өдгөө, НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаа маш олон шинэ асуудал, шинэ сорилттой тулгарч байна. Бүрэн эрхийг нь нэн гүйцэд гүйцэтгүүлэхийн төлөө  Хятадын тал энхийг сахиулах үйл ажиллагаанд зохистой бөгөөд шаардлагатай  өөрчлөлт хийхийг дэмжих  болно. Энхийг сахиулах үйл ажиллагааны өөрчлөлт нь  бүрэн эрхийн эрх тэгш, дотоод хэрэгт үл оролцох, энх тайвнаар мөргөлдөөнийг  зохицуулах зэрэг олон улсын харилцааны үндсэн дүрэм журмыг нухацтай хэрэгжүүлэх  ёстой. “НҮБ-ын дүрэм”-ийн зорилт, зарчим бол энхийг сахиулах үйл ажиллагааны үндэс суурь, улс төрийн зохицууллтыг ахиулах нь энхийг  сахиулах үйл ажиллагааны гол агуулга, түншийн харилцааг бэхжүүлэх нь энхийг  сахиулах үйл ажиллагааны ар түшиг, тогтвортой хөгжлийг биелүүлэх нь энхийг  сахиулах үйл ажиллагааны сайн жор юм гэжээ.

Ван И: Африкийн зарим оронд улс орны энх тайван, аюулгүй  байдлыг хамгаалах хүчин чармайлтад хүндрэл учирч байна. Олон улсын хамтын  нийгэмлэг, ялангуяа НҮБ Африкийн орнуудтай энхийг сахиулах салбарын хамтын  ажиллагаагаа бүх талаар эрчимжүүлж, Африкт нэн даруй, үр ашигтай тусламж үзүүлэх  ёстой. Нэгд, улс төрийн дэмжлэгээ өргөтгөх. Хоёрт чадавхын бүтээн байгуулалтыг  нь дэмжихээ эрчимжүүлэх ёстой гэж онцолжээ.