Хятад, Өмнөд Солонгосын ГХ-ны сайд нар уулзав
2017-09-21 10:09:49  

  

Хятад, Өмнөд Солонгосын ГХ-ны сайд нар уулзав

20-нд Нью-Йорк хотноо, НҮБ-ын ерөнхий ассамблейн  чуулганд оролцож буй Хятадын ГХ-ны сайд Ван И, Өмнөд Солонгосын ГХ-ны сайд Кюн  Ва Кантай уулзжээ.

Ван И: Хятад улс БНСУ-ын улс орны аюулгүйн хамгаалалтын  хэрэгцээ шаардлагыг ойлгож байна. Харин БНСУ-д “THAAD” систем байрлуулахыг эрс  эсэргүүцнэ. Учир нь энэ нь БНСУ-ын өөрийгөө хамгаалах хүрээнээс хальж, Хятадын  талын стратегийн аюулгүй байдлын ашиг сонирхлыг шууд хохироох юм. Хятад улсын  зүй ёсны анхаарал тавьж байгааг зөв ойлгож, энэ асуудлыг даруй шийдвэрлэн, хоёр  орны харилцааны саадыг үнэнхүү арилгахыг БНСУ-аас шаардаж байна  гэжээ.

Кюн Ва Кан: БНСУ, БНХАУ дипломат харилцаа тогтоосон 25  жилд хоёр орны харилцаа асар их хөгжиж, олон хүндрэл бэрхшээлийг даван туулсан  юм. БНСУ, БНХАУ-тай харилцаа холбоогоо эрчимжүүлэн, “THAAD” системийн асуудлыг  зүй зохистой шийдвэрлэж, хоёр орны харилцааг шинэ эрч хүчээр сэлбэхийг хүсэж  байна гэжээ.