32-р хичээл Аялал жуулчлалын
2017-11-20 09:44:45  

第32课  在旅行社


үйлчилгээний газарт

 

H:Сайн байцгаана уу? Эрхэм найз нараа. “Өдөр тутмын хэрэглээний Хятад хэл”-ний хичээлд тавтай морилно уу? Номиннарс та бүхний амрыг эрэн мэндчилж байна.

M: Сайн байцгаана уу? Мөнхөө мэндчилж байна.

H: Өмнөх хичээлээр бид хятад хэлний онцлогийн талаар  ярьсан. Одоо бид хичээлээ товчхон давтъя. Мөнхөө, Хятад хэл хэдэн хөгтэй байдаг вэ?

M: Дөрвөн хөгтэй байдаг. Тухайлбал: ma1(妈),ma2(麻),ma3(马),ma4(骂).

H: Би ахиад нэг жишээ хэлье: 鸡(ji1,) 级(ji2), 几(ji3), 寄(ji4). Намайг дагаад уншаарай.

M: 鸡、级、几、寄。

H: Зөв дуудлаа.

M:Сая бид өнгөрсөн хичээлээ давтлаа. Одоо өнөөдрийнхөө хичээлийн чухал өгүүлбэрүүдийг сурцгаая.

 

今日关键 Чухал өгүүлбэрүүд

(yǒu)(mei)(yǒu)()(yún)(nán)(de)()线(xiàn)?Юньнаньд очих аяллын маршрут байна уу?

()(men)()(dìng)()(huì)(shī)(wàng)(de). Та нар лав харамсахгүй.

()()(wàng)()(chéng)()(yào)(tài)(jǐn). Би өдрийн төлөвлөгөөгөө дэндүү шахуу байлгахыг хүсэхгүй байна.

()(xiǎng)(duō)()(xiē)()(fāng). Би олон газруудаар явж үзье гэж бодож байна.

()(er)(mài)()(niàn)(pǐn)?Хаана дурсгалын зүйлс худалддаг бол?

 

M: Номио. Удахгүй хуулиар тогтоосон амралт баярын өдрүүд эхэлнэ. Тэр амралтын өдрүүдээр би аяллаар явах бодолтой байгаа учраас чи надад тэр талын зөвлөмж өгөхгүй юү?

H: Мөнхөө, Юньнаньд аялах нь зүйтэй гэж би чамд санал болгож байна. Мужийн төв нь болох Күньмин хотыг “Чүнь Чэн” буюу “хаврын хот” гэлцдэг. Учир нь тэнд жилийн дөрвөн улиралд ногооноороо байдаг.

M:Тэгвэл би тэнд очно. Би аялал жуулчлалын үйлчилгээний газраас Юньнаньд очих аяллын маршруттай юу? гэж хятадаар асуух гэвэл яаж хэлэх вэ?

H: Та ингэж асууж болно: 有没有去云南的路线?

M: 有没有去云南的路线?

H: 有, байх.

M: 有。

H: 没有, байхгүй.

M: 没有。

H: “去, очих. 

M: 去。

H: 云南, Хятадын баруун өмнөд нутгийн нэгэн муж.

M: 云南。

H: 路线, маршрут.

M: 路线。

H: 有没有去云南的路线?

M: Юньнаньд очих маршрут байна уу?

 

Н: Одоо нэгтгэсэн ярианы дасгалыг сонсоцгооё. 

 

 

对话一 Ярианы дасгал нэг

A: 你好. 有没有去云南的路线?Сайн байна уу?  Юньнаньд очих маршрут байна уу?

B: 有. 五月一号出发, 七号返回北京. Байна. Тавдугаар сарын нэгний өдөр гараад долооны өдөр Бээжинд буцаж ирэх.

 

H: Мөнхөө, та анзаарсан уу? Саяны ярианы дасгалд “五月一号” гэж хэлсэн байна. Тэр нь тавдугаар сарын нэгний өдрийг хэлж байна. Үүнийг онцолж ярьж байгаа нь бас учиртай. Хятад хэлэнд нэгдүгээр сар, хоёрдугаар сар зэрэг саруудын тооллыг дараах байдлаар илэрхийлдэг. Тухайлбал, 1-ээс 12 хүртлэх тооны аль нэг тооны араас хятад хэлний “月” ,   “сар” гэсэн үгийг залгаж хэлдэг юм. 

M: За, мэдлээ. Тэгвэл нэгдүгээр сарыг “一月”, хоёрдугаар сарыг “二月”, гуравдугаар сарыг “三月” , дөрөвдүгээр сарыг “四月” гэж хэлэх юм байна.

H: Зөв хэллээ. Зарим үед аялал жуулчлалын компанийн ажилтан танд ингэж хэлдэг. 你们一定不会失望的.

M: Номио. Тэр нь ямар утгатай үг юм бэ?

H: Та нар лав сэтгэл дундуур байхгүй гэсэн утгатай. 你们, та нар.

M: 你们。

H: 一定, лавтай.

M: 一定。

H: 不会, үгүй. 

M: 不会。

H: 失望, харамсах.

M: 失望。

H: 你们一定不会失望的。

M:Та нар лав сэтгэл дундуур байхгүй.

 

对话二 Ярианы дасгал хоёр

A: 那个地方风景好吗?Тэр газар сайхан байгальтай юу?

B: 放心吧. 你们一定不会失望的. Санаа зоволтгүй. Та нар лав сэтгэл дундуур байхгүй.

 

M: Тэр газар сайхан байгальтай гэж тэд надад хэлсэн. Гэвч би өдрийн төлөвлөгөөгөө дэндүү шахуу байлгахыг хүсэхгүй байна.

H:  Тэгвэл тэдэнд ингэж хэлж болно. 我希望日程不要太紧.

M: 我希望日程不要太紧。

H: 我, би.

M: 我。

H: 希望, хүсэх.

M: 希望。

H: 日程, өдрийн төлөвлөгөө.

M: 日程。

H: 不要, хэрэггүй.

M: 不要。

H: 太, дэндүү.

M: 太。

H: 紧, чанга.

M: 紧。

H: 我希望日程不要太紧。

M:Би өдрийн төлөвлөгөөгөө дэндүү шахуу байлгахыг хүсэхгүй байна.

 

对话三  Ярианы дасгал гурав

A: 我希望日程不要太紧. Би өдрийн төлөвлөгөөгөө дэндүү шахуу байлгахыг хүсэхгүй байна.

B: 当然,旅游是为了放松和休息. Тэгэлгүй яахав. Аялаж жуулчлах нь сайхан амрахын тулд юм чинь.

 

M: Номио. Би Хятадын түүхэн дурсгалт өөр олон үзэсгэлэнт газруудаар явья гэж бодож байна. Гэвч би аялал жуулчлалын компанид хятадаар юу гэж хэлэхээ мэдэхгүй байна.

H: Чи ингэж хэлж болно: 我想多去些地方。

M: 我想多去些地方。

H: 我, би.

M: 我。

H: 想, бодох.

M: 想。

H: 多, олон.

M: 多。

H: 去 , очих.

M: 去。

H: 些, дагавар үг, монгол хэлний “-хан, хэн”-тэй тэнцэнэ.

M: 些。

H: 地方, газар.

M: 地方

H: 我想多去些地方。

M: Би өөр олон газруудаар явж үзье гэж бодож байна.

 

对话四 Ярианы дасгал дөрөв

A: 我想多去些地方. Би өөр олон газруудаар явж үзье гэж санаж байна.

B: 没问题,我帮你安排. Бололгүй яахав. Би зохицуулж өгнө.

 

M: Номио. Би аялж явахдаа бэлэг дурсгалын зүйл худалдан авмаар байна. Ер нь хаанаас худалдаж авдаг юм бэ? Бэлэг дурсгалын зүйл гэсэн үгийг хятадаар яаж хэлдгийг би сурмаар байна.

H:Үүнийг “纪念品” гэж хэлнэ.

M: 纪念品。

H: Та “哪儿卖纪念品?” гэж асууж болно.

M: “哪儿” гэдэг нь “хаана” гэсэн утгатайг би мэднэ.

H:  Тиймээ. “卖” гэдэг нь худалдах гэсэн утгатайг ч чи мэднэ байх.

M: Тийм, тийм. “卖”, худалдах, дөрөвдүгээр хөгөөр хэлнэ. “买”, худалдан авах гэсэн үгийг нь бол харин гуравдугаар хөгөөр хэлнэ.

H: 纪念品, бэлэг дурсгалын зүйл.

M: 纪念品。

H: 哪儿卖纪念品?

M: Хаана бэлэг дурсгалын зүйлс худалддаг вэ?

 

对话五 Ярианы дасгал тав

A: 哪儿卖纪念品?Хаана бэлэг дурсгалын зүйлс худалддаг вэ?

B: 一直往前走就能看到了。Урагшаа шууд яваад байвал харагдана.


H: Мөнхөө. Залгаад бид саяны ярьсан өгүүлбэрийг давтья.

M: За тэгье.

H: 有没有去云南的路线?

M: Юньнаньд очих маршрут байна уу?  

M: Тэгвэл “та нар лав сэтгэл дундуур байхгүй” гэдэг өгүүлбэрийг хятадаар яаж хэлэх вэ?

H: 你们一定不会失望的。

H: 不会失望, сэтгэл дундуур байхгүй. 

M: 不会失望

H: 我希望日程不要太紧。

M:Өдрийн төлөвлөгөөгөө дэндүү шахуу байлгахыг хүсэхгүй байна.

H: 日程, өдрийн төлөвлөгөө.

M: 日程

H: 我想多去些地方。

M: Би өөр олон газруудаар явья гэж бодож байна.

H: Эцсийн өгүүлбэр : 哪儿卖纪念品?

M: Хаана бэлэг дурсгалын зүйл худалдаж байгаа вэ? 

H: Эрхэм найз нараа. Одоо өнөөдрийн хичээлийнхээ нэгтгэсэн ярианы дасгалаа сонсоцгооно уу.

 

完整对话 Нэгтгэсэн ярианы дасгал

 

对话一 Ярианы дасгал нэг

A: 你好. 有没有去云南的路线?Сайн байна уу? Юньнаньд очих маршрут байна уу?

B: 有. 五月一号出发,七号返回北京. Байна. Тавдугаар сарын нэгний өдөр гараад, долооны өдөр Бээжинд буцаж ирэх.

 

 

对话二 Ярианы дасгал хоёр

A: 那个地方风景好吗?Тэр газар сайхан байгальтай юу?

B: 放心吧. 你们一定不会失望的. Санаа зоволтгүй. Та нар лав сэтгэл дундуур байхгүй.

 

对话三 Ярианы дасгал гурав

A: 我希望日程不要太紧. Өдрийн төлөвлөгөөгөө дэндүү шахуу байлгахыг хүсэхгүй байна.

B: 当然,旅游是为了放松和休息. Тэгэлгүй яахав, аялаж жуулчлах нь амрахын тулд юм чинь.

 

对话四 Ярианы дасгал дөрөв

A: 我想多去些地方. Би өөр олон газруудаар явж үзмээр  байна.

B: 没问题,我帮你安排. Бололгүй яахав, би танд тусалж зохицуулж өгнө.

 

对话五  Ярианы дасгал тав

A: 哪儿卖纪念品?Хаана бэлэг дурсгалын зүйл худалдаж байгаа вэ?

B: 一直往前走就能看到了. Урагшаа шууд явбал харагдана.

 

М: Өнөөдрийн хичээл энд хүрээд өндөрлөж байна. Одоо Хятадын соёлын тухай танилцуулъя.

 

Хятадын соёлын тухай

 

Хятадад бэлэг дэмбэрэлтэй нэгэн төрлийн шувуу байдаг. Түүнийг шаазгай шувуу гэдэг. Хаврын урин дулаан цаг саатан ирэхэд саглагар модны салаан дээр шаазгай шувууд шагшин дуулдаг. Шаазгай шувуу уянгалаг сайхан дуутай төдийгүй, “шаазгай шагшвал зочин гийчин ирэх юм уу, баяртай явдал тохиох”-ыг урьдчилан мэдээлж байна гэж Хятадууд билэгшээн үздэг. Тиймээс хүмүүс шаазгайн дууг сонсвол, “нэг баяр болох нь” гэж баярлалддаг.

Хятадын уламжлалт ярианд шаазгай шувуутай холбоотой сэтгэл уяраасан үлгэр домог байдаг. Жил бүрийн билгийн улирлын 7-р сарын 7-ны өдөр үхэрчин хүүгийн тэнгэрийн нэхмэлчин гэргийтэйгээ уулздаг өдөр юм гэнэ. Хайртай хоёр мөнгөн голыг гатлан бие биетэйгээ уулзахад нь мянга мянган шаазгай шувуу гүүр болдог юм гэнээ. Үүнийг Хятадууд “Шаазгайн гүүр” ч гэдэг. Өнөөдрийн эрэгтэй хосуудад зуучилдаг телевизийн нэвтрүүлэг болон арга хэмжээнүүдийг ч хүмүүс “Шаазгайн гүүр” гэж дотночлон хэлдэг байна. 

Хичээл өндөрлөхийн өмнө танд нэг асуулт үлдээе. “Бэлэг дурсгалын зүйлийг хаанаас худалдан авах вэ?” гэдгийг хятадаар юу гэж хэлэх вэ?

Энэ асуултын хариуг та mon@cri.com.cn гэсэн хаягаар бидэнд И-мейл бичиж ирүүлээрэй. Энэ хичээлийг дахин сонсохыг хүсвэл та https://mongol.cri.cn гэсэн хаягаар манай вэб сайтаар зочлоорой. “Өдөр тутмын хэрэглээний Хятад хэл”-ний хичээлээр уулзтал түр баяртай. 再见!