第31课 汉语特点简介
тухай товч тайлбар
H:Сайн байцгаана уу? Эрхэм найз нараа. “Өдөр тутмын хэрэглээний Хятад хэл”-ний хичээлээр Номиннарс та бүхэнтэй мэндчилж байна.
M:Сайн байцгаана уу? Мөнхөө та бүхэнтэй мэндчилж байна.
H:Би хамт ажилладаг Мөнхөөгийнхөө хүсэлтээр тусгай хичээл бэлтгэж, хятад хэлний онцлогийн талаар танилцуулах гэж байна.
M:Үүнийг сонсогчдод, ялангуяа “Өдөр тутмын хэрэглээний Хятад хэл”-ний хичээлийн сонсогчдод тустай зүйл гэж бодсон юм.
H:Тиймээ. Бид уламжлал ёсоор урьдаар өмнөх хичээлээр сурсан үг өгүүлбэрүүдийг эргэн саная.
M:Тэгье. Номио. Бид аялал жуулчлалаар явъя гэдгийг хятадаар “我们去旅行吧.” гэж хэлдэг шиг санаж байна.
H: Тиймээ. Мөнхөө. Та маш зөв хэллээ.
H: 周末有什么计划?
M: Хагас бүтэн сайндаа юу хийх гэж байна вэ?
H: 咱们什么时候出发?
M: Бид хэзээ гарах вэ?
H: 下一个景点还有多远?
M: Дараах үзэмжит цэг хэр хол байна?
H: 这儿的风景太美了。
M:Эндэхийн байгаль үнэхээр гоё байна.
H: Залгаад бид дээрх хичээлээр сурсан ярианы дасгалаа бүхэл бүтнээр нь сонсоцгооё.
完整对话 Нэгтгэсэн ярианы дасгал
对话一 Ярианы дасгал нэг
A: 最近天气真好. Ойрд цаг агаар их сайн байна.
B: 天气预报说明天晴天. Цаг агаарын урьдчилсан мэдээнд маргааш цэлмэг өдөр болно гэж байна.
A: 我们去旅行吧. Бид аялалаар явъя.
B: 好啊. Тэгье.
对话二 Ярианы дасгал хоёр
A: 周末有什么计划?Хагас бүтэн сайндаа юу хийх гэж байна?
B: 我们想开车去长城玩玩. Бид машинаар Цагаан хэрэм явах санаатай.
对话三 Ярианы дасгал гурав
A:咱们什么时候出发?Бид эндээс хэдийд гарах вэ?
B:星期六早上6点在大门口见面. Хагас сайны өглөөний 6 цагт том хаалганы дэргэд уулзацгаая.
对话四 Ярианы дасгал дөрөв
A: 下一个景点还有多远? Дараагийн үзэмжит цэг эндээс хир хол байгаа юм бол?
B: 我也不太清楚.大概还有10公里。Би сайн мэдэхгүй. Бараг 10 километр зайтай байх.
对话五 Ярианы дасгал тав
A: 这儿的风景太美了. Эндэхийн байгаль үнэхээр сайхан юм.
B: 太漂亮了. Маш гоё юмаа.
M: Бид Хятад хэл сураад багагүй хугацаа өнгөрлөө. Хятад хэлийг сурахад хөгийг нь зөв дуудах хамгийн бэрхшээлтэй зүйлсийн нэг нь гэж би боддог.
H: Чиний хэлсэн үнэн. Би үүнийг ойлгож байна. Дэлхийн улс түмнүүдийн хэрэглэж байгаа үсэг бичгүүдийн дотор ханз нь цорын ганц галигаар тэмдэглэгдээгүй үсэг бичиг юм. Ханзын үүсэл гарлын тухай хятадын иргэдийн дунд олон сайхан үлгэр домог байдаг. Уламжлалт ярианд, эрт дээр үед Цан Шэй гэдэг нэг хүн байж гэнэ. Тэрээр араатан, жигүүртний шороон дээгүүр алхсан мөрийг нягтлан шинжиж, улмаар үсэг бичиг үүдэн зохиох санаа түүнд урган төрсөн ажээ. Ингээд Хятадын хамгийн анхны дүрст үсэг бий болсон юм гэнээ.
M: Тэр үнэхээр ухаантай, авьяастай нэгэн байжээ.
H: Тиймээ. Хожим нь шинэ Хятад улсын археологчид хятадын Шаньдүн мужийн Жүй шяний Лин Ян хэ голын хавь дахь бунхнаас үлэмж их хэмжээний бичиг дурсгалын зүйл илрүүлсэн бөгөөд, зарим шаазан цөгцөн дээр дүрст үсэг бичигдсэн байсныг илрүүлсэн байна. Эдгээр үсгүүд нь өдгөөгөөс 4500 гаруй жилийн тэртээ бичигдсэн түүхтэй төдийгүй, манай улсын ханз бичгийн хамгийн анхны хэлбэр болохыг археологчид нотолсон байна.
M: Би мэдэж авлаа. Сонирхолтой түүх байна. Харин ханзыг яаж цээжлэх талаар Номио чи зөвлөгөө өгөхгүй юу?
H: Ханз нь дөрвөлжин үсэг. Галигаар бичигдсэн үсэг биш. Үсэг болгоныг бичихэд тогтсон жам гэж байдаггүй. Миний бодлоор, ханзыг сурахад эрхбиш цээжлэх л хэрэгтэй. Гадаадын хүний хувьд энэ нь бэрхшээлтэй талын нэг нь юм.
M: Нээрэн тийм юм билээ. Номио, тэгээд яриагаа үргэлжлүүлээч дээ.
H: Ханзыг хүмүүст зөв таниулан зөв дуудуулахын тулд, Хятадын засгийн газар 1958 онд “Хятад хэлний авиаг тэмдэглэх цагаан толгой”-г албан ёсоор нийтэлсэн байна. Уг төсөл нь хятад хэлний төв аялгуун дээр тулгуурлан ханзыг латинаар тэмдэглэсэн юм.
M: Номио. Чи надад тэр “Хятад хэлний авиаг тэмдэглэх цагаан толгой”-н төслөө тайлбарлаж болох уу?
H: Бололгүй яахав. Мөнхөө. Уг дүрэм нь нэг ёсондоо бол дуудлагыг тэмдэглэх систем бөгөөд, гийгүүлэгч болон эгшгээс бүрэлдсэн юм. Үүнд гийгүүлэгч авиа 21, эгшиг авиа 39 байна.
M: Мэдэж авлаа. Чамд баярлалаа.
H: Зүгээрээ, Мөнхөө. Пинь Инь буюу дуудлага нь дөрвөн хөгтөй. Тухайлбал, “билиг түвшит аялгуу”, “арга түвшит аялгуу”, “өгсөх аялгуу”, “уруудах аялгуу” эдгээр болно. Тэгээд адил нэг дуудлагыг дөрвөн хөгөөр дуудах ба тус тус өөр өөр утгыг илтгэнэ. Тийм болохоор хятад хэлний хөг нь үгийн утга ялгадаг гэж хэлдэг. Жишээлбэл: ma1(妈, ээж),ma2(麻, олс),ma3(马, морь),ma4(骂, хараах)
M: ma1(妈),ma2(麻),ma3(马),ma4(骂).
H: Тэгээд хамгийн чухал нь адил бус хөг нь адил бус үгийн утга илтгэнэ. Жишээлбэл: 妈, ээж.
M: 妈。
H: 马, морь.
M: 马。
H: Хүн ээжээ яасан ч “морь” гэж дууддаггүй. Тийм болохоор хятад хэлэнд хөг маш чухал байдаг.
M: Зөв, зөв.
H: За. Энд хүртэл ярилаа. Таныг сонсож ойлгосон гэдэгт найдаж байна. Хойшид бид үүнтэй холбоотой олон дасгал хийх болно.
M: За. Баярлалаа.
H: Дөрвөн хөгийг зөв эзэмшиж, ханзыг зөв унших нь маш чухал байдаг. Маш олон гадаадын найз нөхөд дөрвөн хөгийг зөв уншиж чадахгүй болохоор, түүний хэлснийг хүн ойлгохгүй биш, харин тэр маань санаагаа бусдад буруу ойлгуулах тохиолдол зөндөө гарч, улмаар инээдэмтэй хөгжилтөй үлгэр гарсан тохиолдлууд ч бий.
M: Би мэдэж авлаа.
H: Яг ийм болохоор, залгаад сурах хичээлүүдээрээ бид дөрвөн хөгийн талаар ярианы дасгал хийж, таны дөрвөн хөгийг эзэмшихэд туслахыг бодож байна.
M: Мэдлээ.
H: Хятад хэлний бас нэг онцлог нь нэр үгийн өмнө тоо хэмжээг заасан үг орж тоо хэмжээг заадаг. Монгол хэлэнд ч ийм тохиолдол байдаг ч, хятад хэлэнд харьцангуй элбэг байдаг. Байнга тохиолддог үг нь “个” гэсэн үг болно.
M: 个。
H: Хятад хэлэнд “一人” гэж хэлэхгүй “一个人” юм уу “两个人” гэж хэлдэг.
M: 一个人 , 两个人 。
H: Тоо хэмжээг заасан ондоо нэг үг нь “条” болно. Энэ үг нь нарийн урт юмыг хэлэхэд хэрэглэдэг тоо хэмжээг заасан үг болно. Замыг “一条路 ,两条路” гэж хэлдэг.
M: 一条路,两条路。
H: Энэ дашрамд хэлэхэд, хятад хэлэнд “一头牛” буюу “нэг шар” гэж хэлэхэд, “牛” тухайлбал “шар” гэсэн үгийн өмнө нь “头” буюу “толгой” гэсэн тоо хэмжээг заасан үг ордог. Энэ талаараа Монгол хэлтэй адилгүй байдаг. Жишээлбэл: “三头牛” нь “гурван шар” гэсэн үг. Гурван шар гэсэн үгийн дунд нь тоо хэмжээг заасан “头” буюу “толгой” гэсэн үг оржээ.
M: 三头牛。
H: Хятад хэлний төв аялгууны бас нэг онцлог нь үлэмж их хоршсон нэр үг байдаг.
M: Тийм юм билээ. Үүнийг би ч мэднэ.
H: Хятад хэлний нэр үг бүтээх ёс нь мөн л өөрийн гэсэн онцлогтой байдаг. Монгол хэлэнд ямар нэг дан ганц нэр үгээр, аль эсвэл тэмдэг нэр, нэр үйл үг зэрэг үгүүд хоршиж илтгэсэн байхад, Хятад хэлэнд ч мөн хоёр, гурав цаашлаад дөрвөн хоршоо үг нийлж нэр үг бүтээсэн байх тохиолдолтой. Жишээлбэл, “гал сөнөөгч машины”-г 消防车辆гэж, “火车”-г “галт тэрэг” гэх мэт. “Галт уул”-ыг юу гэж хэлдгийг та мэдэх үү?
M: “火山” гэж хэлдэг байх. Гал болон уул гэсэн хоёр нэр үгнээс бүтэн байгаа.
H: “Уурын машин” нь “汽车” , “цахилгаан машин”-ыг “电动汽车” гэдэг. Мөнхөө, та тогтоож аваарай.
M: Би тогтоож авлаа. “汽车” нь “уурын машин”. “电车” нь харин “цахилгаан машин” юм байна.
H: Дараа дараагийн хичээлүүдээр бид бас хятад хэлний дуудлага аялгын талаар олон дасгал хийх болно.
M: За. Өнөөдрийн хичээл завсарлахааас өмнө би танд нэг асуулт үлдээе. “Уурын машин” гэдгийг хятадаар юу гэж хэлдэг вэ?
H:Та хариултаа mon@cri.com.cn гэсэн хаягаар бидэнд ирүүлээрэй. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл та: https://mongol.cri.cn гэсэн хаягаар манай вэб сайтад хандаарай. Та бүхэндээ сайн сайхныг хүсэн ерөөж байна. “Өдөр тутмын хэрэглээний Хятад хэл”-ний хичээлээр уулзтал түр баяртай. Баяртай. 再见!