第33课 在邮局
H: Сайн байцгаана уу? Эрхэм найз нараа. “Өдөр тутмын хэрэглээний Хятад хэл”-ний хичээлдээ тавтай морилно уу? Номиннарс мэндчилж байна.
M: Сайн байцгаана уу? Эрхэм найз нараа. Монголын мэргэжилтэн Мөнхөө та бүхэнтэй мэндчилж байна. Түрүүчийн хичээлээр Номиннарс бидэнд аяллаар явахад хэрэглэгдэх хятад хэл заасан юм. Тэр өгүүлбэрүүд биднийг аялал жуулчлалын компанид очиж асууж лавлахад их хэрэг болсон.
H: Баярлалаа. Залгаад бид өмнөх хичээлийн агуулгаа давтъя: 有没有去云南的路线?
M: Юньнаньд очих аяллын маршрут байна уу?
H: 你们一定不会失望的。
M: Та нар лав сэтгэл дундуур байхгүй.
H: 我希望日程不要太紧。
M:Өдрийн төлөвлөгөөгөө дэндүү шахуу байлгахыг хүсэхгүй байна.
H: 我想多去些地方。
M: Би өөр олон газруудаар явъя гэж бодож байна.
H: Сүүлчийн өгүүлбэр: 哪儿卖纪念品?
M: Хаана бэлэг дурсгалын зүйлс худалдаж байгаа вэ?
H: Залгаад түрүүчийн хичээлийн нэгтгэсэн ярианы дасгалыг сонсоцгооё.
完整对话 Нэгтгэсэн ярианы дасгал
对话一 Ярианы дасгал нэг
A: 你好. 有没有去云南的路线? Сайн байна уу? Юньнаньд очих маршрут байна уу?
B: 有. 五月一号出发, 七号返回北京. Байна. Тавдугаар сарын нэгний өдөр очоод, долооны өдөр Бээжинд буцаж ирэх.
对话二 Ярианы дасгал хоёр
A: 那个地方风景好吗?Тэр газар сайхан байгальтай юу?
B: 放心吧. 你们一定不会失望的. Санаа амар бай. Та нар лав сэтгэл дундуур байхгүй.
对话三 Ярианы дасгал гурав
A: 我希望日程不要太紧. Өдрийн төлөвлөгөө дэндүү шахуу байлгахыг хүсэхгүй байна.
B: 当然, 旅游是为了放松和休息. Тэгэлгүй яахав. Аялж жуулчлах нь алжаалаа тайлж амрахын төлөө юм чинь.
对话四 Ярианы дасгал дөрөв
A: 我想多去些地方. Би өөр олон газруудаар явмаар байна.
B: 没问题, 我帮你安排. Асуудалгүй, би чамд тусалж зохицуулж өгнө.
对话五 Ярианы дасгал тав
A: 哪儿卖纪念品?Хаана бэлэг дурсгалын зүйл худалдаж байна?
B: 一直往前走就能看到了. Урагшаа яваад байвал харагдана.
M: Бид өмнөх хичээлээ давтлаа. Залгаад өнөөдрийн хичээлийн чухал өгүүлбэрүүдээ сонсоцгооё.
今日关键 Чухал өгүүлбэрүүд
请问,邮局在哪儿?Шуудан хаана байна?
我要寄包裹. Би илгээмж явуулах гэсэн юм.
多长时间能到?Хир удаан явж хүрэх бол?
我要取包裹. Би илгээмжээ авъя.
我要买几张明信片寄给朋友. Би хэдэн ил захидал авч найздаа илгээнэ.
M: Өнөөдөр Номио бид хоёр төдийгүй их олон хүмүүс и-мэйл хэрэглэх болсон. Гэтэл заримдаа, бид бас шуудан орох хэрэгтэй болдог. Энэ нь захидал илгээхийн тулд биш, өөр ажил төрөл гарах нь бий.
H: Тиймээ. Энэ нь бидний энэ цагийн хичээлээр сурах сэдэв юм. Мөнхөө, чи яах гэж шууданд очдог юм бэ?
M:Заримдаа би бэлэн мөнгө гуйвуулахаар, бас илгээмжээ авахаар очдог. Хэрэв би замдаа төөрөөд шууданг эрж олохгүй болбол замын хүмүүсээс юу гэж асуух вэ?
H: Мөнхөө, урьдаар би танд шууданг хятадаар юу гэдгийг хэлж өгье. 邮局。
M: 邮局
H: 邮 , илгээх.
M: 邮。
H: 局, хэрэг эрхлэх газар.
M: 局。
H:邮局, шуудан.
М: 邮局
M: Номио. Хэрвээ би шуудан орох гэвэл: “邮局在哪儿?” гэж шууд асууж болох уу?
H: Тийм ээ. Та маш зөв хэллээ.
M: 在哪儿, хаана.
H: Шуудан, 邮局. Шуудан хаана байна вэ? 邮局在哪儿?
H:Бусадтай харилцах үед харилцааны соёлыг эрхэмлэж, бусдаас юм асуухдаа, урьдаар “请问” гэж хэлж болно.
M: 请问。
H: 请问,邮局在哪儿?
M: Шуудан хаана байна вэ?
完整对话 Нэгтгэсэн ярианы дасгал
对话一 Ярианы дасгал нэг
A: 请问,邮局在哪儿?Уучлаарай. Шуудан хаана байна вэ?
B: 就在前面拐角处. Өмнө тийш яваад эргэвэл хүрчихнэ.
M: Номио, би хэрвээ одоо илгээмж явуулах гэвэл юу гэж хэлэх вэ?
H: Тэгвэл та “我要寄包裹.” гэж хэлж болно.
M: 我要寄包裹。
H: 我, би.
M: 我 。
H: 要 ,авах.
M: 要 。
H: 寄 , илгээх.
M: 寄。
H: Илгээмж, 包裹.
M: 包裹。
H: 我要寄包裹。
M: Би илгээмж явуулъя.
对话二 Ярианы дасгал хоёр
A: 我要寄包裹. Би илгээмж явуулах гэсэн юм.
B: 寄到哪儿?Хаашаа илгээх вэ?
A: 寄到香港. Гонконг руу илгээнэ.
H: Чи тэднээс: Хир удаан явж хүрэх вэ? гэж асууж болно. Үүнийг “多长时间能到?” гэж хэлдэг байна.
M: 多长时间能到?
H: 多长时间, хир удаан хугацаа.
M: 多长时间。
H: 能 , чадах.
M: 能。
H: 到 , очих.
M: 到。
H: 多长时间能到?
M: Хир удаан явж хүрэх вэ?
对话三 Ярианы дасгал гурав
A: 我要寄包裹去香港.多长时间能到? Би Гонконг руу илгээмж явуулъя. Хир удаан явж хүрэх вэ?
B: 最少两个星期. Наанадаж хоёр долоо хоног болно.
M: Номио. Бусад хүн надад илгээмж явуулжээ. Би одоо очиж авах хэрэгтэй байна.
H: Тэгвэл та тэдэнд: “我要取包裹.” гэж хэлээрэй.
M: Би илгээмжээ авъя.
H: 我要, би авах.
M: 我要。
H: 取 , авах.
M: 取。Номио. “包裹” нь “илгээмж” гэсэн үг мөн үү?
H: Тиймээ. 我要取包裹。
M: Би илгээмжээ авъя.
对话四 Ярианы дасгал дөрөв
A: 我要取包裹. Би илгээмжээ авъя.
B: 请给我看一下你的包裹单和护照. Та илгээмжийн баримт болон паспортоо надад үзүүлээрэй.
M: Би ил захидлууд худалдан авч найздаа илгээхийг бодож байна гэдгийг хятадаар юу гэж хэлэх вэ?
H: 我要买几张明信片寄给朋友. Би хэдэн ил захидал худалдан авч найздаа илгээнэ гэж хэлдэг.
M: 我要买几张明信片寄给朋友。
H: 我要 , би авах.
M: 我要。
H: 买, худалдан авах.
M: 买。
H: 几张 ,хэдэн ширхэг.
M: 几张。
H: 明信片, ил захидал.
M: 明信片。
H: 寄给, илгээх.
M: 寄给。
H: 朋友, найз.
M: 朋友。
H: 我要买几张明信片寄给朋友。
M: Би хэдэн ил захидал худалдан авч найздаа илгээнэ.
对话五 Ярианы дасгал тав
A: 我要买几张明信片寄给朋友. Би хэдэн ил захидал худалдан авч найздаа илгээнэ.
B: 印有长城和故宫的很合适. Урт цагаан хэрэм болон Хааны өвлийн ордны зурагтай нь сайн байна.
H: Өнөөдрийн нэгтгэсэн ярианы дасгалыг сонсохоос өмнө бид урьдаар саяын сурсан шуудан хаана байгааг надад хэлж өгнө үү? гэсэн үгийг хятадаар яаж хэлдгийг эргэн саная.
M: “请问,邮局在哪?” гэж хэлнэ.
H: 我要寄包裹。
M: Би илгээмж явуулъя.
H: 多长时间能到?
M: Хир удаан явж хүрэх вэ?
H: 多长时间, хэдий хугацаанд.
M: 我要取包裹。Би илгээмжээ авъя.
H: 我要买几张明信片寄给朋友。
M: Би хэдэн ил захидал худалдан авч найздаа илгээх гэсэн юм.
H: Одоо бид өнөөдрийн нэгтгэсэн ярианы дасгалаа бүхэл бүтнээр нь сонсоцгооё.
完整对话 Нэгтгэсэн ярианы дасгал
对话一 Ярианы дасгал нэг
A: 请问,邮局在哪儿? Уучлаарай. Шуудан хаана байна вэ?
B: 就在前面拐角处. Урагшаа яваад эргэвэл хүрчихнэ.
对话二 Ярианы дасгал хоёр
A: 我要寄包裹. Би илгээмж явуулъя.
B: 寄到哪儿? Хаашаа явуулах вэ?
A: 寄到香港. Гонконг руу явуулна.
对话三 Ярианы дасгал гурав
A: 我要寄包裹去香港.多长时间能到? Би Гонконг руу илгээмж явуулна. Хир удаан явж хүрэх вэ?
B: 最少两个星期. Наанадаж хоёр долоо хоног болно.
对话四 Ярианы дасгал дөрөв
A: 我要取包裹. Би илгээмжээ авъя.
B: 请给我看一下你的包裹单和护照. Та илгээмжийнхээ баримт болон паспортоо надад үзүүлээрэй.
对话五 Ярианы дасгал тав
A: 我要买几张明信片寄给朋友. Би хэдэн ил захидал худалдан авч найздаа илгээх гэсэн юм.
B: 印有长城和故宫的很合适. Урт цагаан хэрэм болон Хааны өвлийн ордны зурагтай нь сайн байна.
М: Өнөөдрийн хичээл энд хүрээд өндөрлөж байна. Одоо Хятадын соёлын тухай танилцуулъя.
Хятадын соёлын тухай
Өнөөдөр маш олон хүмүүс шууданд захидал, илгээмж, мөнгө төгрөг, ил захидал илгээх ба марк худалдан авч болохоор зогсохгүй, утасны төлбөрөө ч төлж болдог болжээ. Шуудангийн кассын хадгаламжаар дамжуулан оршин суугчид бас хувийн хадгаламжийн асуудлаа зохицуулж болно. Шуудангийн кассын хадгаламж нь олон жилийн хөгжлийг туулан, өнөө нэгэнт хятадын жижиглэн худалдааны банк санхүүгийн зах зээлийн чухал бүрэлдэхүүн хэсэг нь болсон байна. Сүүлийн жилүүдэд хүмүүсийн амьжиргааны түвшин сайжрахын хирээр, шуудан холбоо нь ажил төрлийн хүрээ хэмжээгээ тэлж байна. Хятадын уламжлалт баяр—элбэг ургацын баяр буюу Еэвэн сарын баяр болох үеэр, хэрэглэгчид шуудангаар дамжуулан еэвэн захиалан авч алс хол байгаа ах дүү, найз нөхөддөө явуулж, тэд нартаа баярын өдрийн сайн сайхан ерөөл дэвшүүлдэг юм.
M: За, бидний өнөөдрийн хичээл энд хүрлээ. Хичээл завсарлахаас өмнө би та нарт нэг асуулт үлдээе: “Шуудан хаана байна?” гэдгийг хятадаар юу гэж хэлдэг вэ?
Энэ асуултын хариуг та mon@cri.com.cn гэсэн хаягаар бидэнд И-мейл бичиж ирүүлээрэй. Энэ хичээлийг дахин сонсохыг хүсвэл та https://mongol.cri.cn гэсэн хаягаар манай вэб сайтаар зочлоорой. “Өдөр тутмын хэрэглээний Хятад хэл”-ний хичээлээр уулзтал түр баяртай. 再见!