第35课 剪头发
H:Сайн байцгаана уу? Эрхэм найз нараа. “Өдөр тутмын хэрэглээний Хятад хэл”-ний хичээлийн цаг боллоо. Номиннарс та бүхэнтэй мэндчилж байна.
M:Сайн байцгаана уу? Та бүхэнтэй Мөнхөө мэндчилж байна.
H:Бид өмнөх хичээлээр сурсан буудал захиалах тухай үг өгүүлбэрүүдээ урьдаар давтъя. 我想订一个标准间.
M: Би нэг энгийн өрөө захиалъя.
H: 房费包括早餐吗?
M: Байрны төлбөрт өглөөний хоол багтах уу?
H: 我要7点的叫醒服务。
M: Надад 7 цагт дуудаж сэрээх үйлчилгээ хэрэгтэй.
H: 请问几点退房?
M: Хэдэн цагт өрөөгөө буцаах вэ?
H: Залгаад бид өмнөх хичээлээр сурсан нэгтгэсэн ярианы дасгалыг сонсоцгооё:
完整对话 Нэгтгэсэн ярианы дасгал
对话一 Ярианы дасгал нэг
A: 我想订一个标准间. 多少钱一天? Би нэг энгийн өрөө захиалъя. Хоногт ямар үнэтэй вэ?
B: 每天500元. 请问您住几天? 500 юань. Та хэд хонох вэ?
A: 住四天. Дөрөв хононо.
对话二 Ярианы дасгал хоёр
A: 房费包括早餐吗? Өрөөний төлбөрт өглөөний хоол багтах уу?
B: 包括早餐. Өглөөний хоол багтана.
对话三 Ярианы дасгал гурав
B: 请问您需要什么服务? Танд ямар үйлчилгээ хэрэгтэй байна?
A: 我要7点的叫醒服务. Намайг 7 цагт дуудаж сэрээх үйлчилгээ хэрэгтэй байна.
对话四 Ярианы дасгал дөрөв
A: 请问几点退房? Хэдэн цагт өрөөгөө буцаах вэ?
B: 下午两点之前. Үдийн хойно хоёр цагаас өмнө.
M:Сая бид ярианы дасгалаа давтлаа. Залгаад өнөөдрийн хичээлийн чухал өгүүлбэрүүдийг суръя.
今日关键 Чухал өгүүлбэрүүд
我想剪头发. Би үсээ засуулах гэсэн юм.
修一下就可以了. Жаахан засвал болчихно.
我想染头发. Би үсээ будуулах гэсэн юм.
别剪太短了. Битгий хэтэрхий богиносгоорой.
M: Номио. Би үсээ өөрөө зассан гэвэл чи итгэх үү? Эндэх үсчин англиар ярьдаггүй юм. Тэгээд би дэлгүүрээс үсний хайч худалдан авч өөрөө үсээ зассан юм.
H: Мөнхөө чи үнэхээр сүрхий юм аа. Харин чиний үсний засалт үнэхээр онцгүй байна. Би танд энэ сэдвээр хэдэн хятад үг зааж, та үсчин дээр очиж хэл амаа ололцчих юм бол дээр биш үү?
M: Тэгье, тэгье.
H: Та үсчинд ингэж хэлээрэй: “我想剪头发。Би үсээ засуулах гэсэн юм.
M: 我想剪头发。
H: 我想, би бодох.
M: 我想。
H: 剪, хайчлах.
M: 剪。
H: 头发, үс.
M: 头发。
H: 我想剪头发。
M: Би үсээ засуулъя.
完整对话 Нэгтгэсэн ярианы дасгал
对话一 Ярианы дасгал нэг
A: 我想剪头发. Би үсээ засуулъя.
B: 你想怎么剪? Чи яаж засуулах вэ?
A: 修一下就可以了. Жаахан богиносговол болчихно.
B: 好的. 请先洗头. За, урьдаар үсээ угаагаарай.
H: 我想, би бодох.
M: 我想。
H: 剪头发, үс хайчлах.
M: 剪头发。
H: 头发, үс.
M: 头发。
H: 我想剪头发。
M: Би үсээ засуулъя.
M: Номио, тэгвэл би үсчинд хандаж, “修一下就可以了。” гэж хэлэх нь.
H: Тиймээ. 修一下, засах.
M: 修一下。
H: 就, даруй. Өгүүлбэрт нөхцөл үр дүнг тодруулсан холбоос үг.
M: 就。
H: 可以, болох.
M: 可以。
H: 修一下就可以了。
M: Жаахан засвал болчихно.
M: Номио. Хараад байхад одоо зарим охидууд үсээ янз янзын өнгөөр будаж, арьсныхаа өнгөнд тохируулах болжээ. Тэд үсчинд үсээ будуулах гэснээ юу гэж хэлдэг юм бол?
H: 我想染头发. Би үсээ будуулъя гэж л хэлнэ шүү дээ. Мөнхөө.
M: 我想染头发
H: 我想, би бодох.
M: 我想。
H:染, будах.
M: 染。
H:头发, үс.
M: 头发。
H: 我想染头发。
M: Би үсээ будуулъя.
对话二 Ярианы дасгал хоёр
A: 我想染头发. Би үсээ будуулъя.
B: 你想染什么颜色? Чи ямар өнгөөр будах вэ?
A: 棕色怎么样? Хүрэн өнгөөр будвал ямар вэ?
B: 不错. 很时髦. Дажгүй, тэр чинь моодны өнгө.
M: Номио. Саяны ярианы дасгалд би “棕色” гэсэн үгийг сонслоо.
H: Тиймээ. Хятад хэлээр өнгийг илтгэхэд, өмнө нь нэг өнгийг илтгэдэг тэмдэг нэрийн дараа “色” гэсэн үгийг залгадаг. Жишээлбэл, “цагаан өнгө”-ийг “白色” гэж, “хар өнгө”-ийг бол “黑色” гэж хэлдэг байна. Энэ талаар хятад монгол хэлний илтгэх арга, үгсийн дэс дараалал нь нэлээд ижил төстэй байна.
M: Харин тийм юм байна. Номио. “白色” , “黑色” , “цагаан өнгө”, “хар өнгө” гэсэн үгнүүдийг би мэдэж авлаа. Баярлалаа.
H: Өнгийг илтгэдэг үг нь нэр үгийг тодотгох үед, тэр нь шууд тэмдэг нэр үг болдог байна. Жишээлбэл: “红旗、绿树。” гэдгийг “улаан далбаа”, “ногоон мод” гэдэг нь ийм жишээ болох юм.
M: 红旗、绿树。
M: Залгаад бид үс засуулах тухай ярианы сэдэвтээ эргэж оръё. Номио, би заримдаа үсчин миний үсийг хэтэрхий богино болгочихоос их зовдог. Тэгвэл би үүнийгээ үсчинд яаж хэлэх вэ?
H: Мөнхөө, үүнд их сэтгэл зовсны хэрэг алга. Чи үсчинд: 别剪太短了。Битгий хэтэрхий богинохон хайчлаарай гэж хэлж болно.
M: 别剪太短了。
H: 别, битгий.
M: 别。
H: 剪, хайчлах.
M: 剪。
H: 太, хэтэрхий.
M:太。
H: 短, богино.
M: 短。
H: 别剪太短了。
M: Битгий хэтэрхий богиносгоорой.
对话三 Ярианы дасгал гурав
A: 别剪太短了。Битгий хэтэрхий богиносгоорой.
B: 行, 保准您满意. За, лавтай таны сэтгэлд таалагдана.
H: Одоо бид өнөөдрийн нэгтгэсэн ярианы дасгалыг сонсоцгооё.
完整对话 Нэгтгэсэн ярианы дасгал
对话一 Ярианы дасгал нэг
A: 我想剪头发. Би үсээ засуулъя.
B: 你想怎么剪? Чи яаж засуулах вэ?
A: 修一下就可以了. Жаахан богиносговол болчихно.
B: 好的。请先洗头. За, урьдаар үсээ угаагаарай.
对话二 Ярианы дасгал хоёр
A: 我想染头发. Би үсээ будах гэсэн юм.
B: 你想染什么颜色? Чи ямар өнгөөр будах вэ?
A: 棕色怎么样? Хүрэн өнгөөр будвал ямар вэ?
B: 不错.很时髦. Дажгүй, моодны өнгө шүү.
对话三 Ярианы дасгал гурав
A: 别剪太短了. Битгий хэтэрхий богиносгоорой.
B: 行,保准您满意. За, лав таны сэтгэлд таалагдана.
М: Өнөөдрийн хичээл энд хүрээд өндөрлөж байна. Одоо Хятадын соёлын тухай танилцуулъя.
Хятадын соёлын тухай
Хятадад үс засах, гоёх мэргэжил маш их хөгжсөн юм. Зарим үсчний газарт тусгай мэргэжлийн үсчин танд үс засах өнгөлөн гоёх үйлчилгээ үзүүлэхээр барахгүй бас үсний янз загварыг хувиргах, үс угаах, хайчлах, хатаах, будах, буржийлгах зэрэг бүрэн үйлчилгээ байдаг. Та хэрэв тогтсон захиалгатай үсчнээр засуулах хүсэлтэй бол урьдчилан утсаар захиалга өгөөрэй. Үүнээс гадна, үс засуулах газраас тусгай үсний хэрэгслийн зүйлсийг бас худалдан авч болдог. Гэвч үнэ нь ялгаатай байдаг. Зарим үс засах газар бас танд үнэ төлбөргүй толгойд иллэг массаж хийх тааламжтай үйлчилгээ үзүүлдэг юм.
M: Энэ хичээлээ өнөөдөр энд хүргээд завсарлаж байна. Хичээл өндөрлөхийн өмнө би уламжлал танд нэг асуулт үлдээе. “Би үсээ засуулъя.” гэдгийг хятадаар юу гэж хэлэх вэ?
Энэ асуултын хариуг та mon@cri.com.cn гэсэн хаягаар бидэнд И-мейл бичиж ирүүлээрэй. Энэ хичээлийг дахин сонсохыг хүсвэл та https://mongol.cri.cn гэсэн хаягаар манай вэб сайтаар зочлоорой. “Өдөр тутмын хэрэглээний Хятад хэл”-ний хичээлээр уулзтал түр баяртай. 再见!