45-р хичээл Дугаар авах
2017-11-30 09:39:54  

第45课  挂号

H:Сайн байцгаана уу? Эрхэм найз нараа. “Өдөр тутмын хэрэглээний Хятад хэл”-ээ сурцгаая. Номиннарс та бүхэнтэй мэндчилж байна.

M:Сайн байцгаана уу? Мөнхөө та бүхэнтэй мэндчилж байна.

H:Өмнөх хичээлээр бид эд зүйлсээ хаясантай холбоотой мэдүүлэг өгч дансаа хаалгах хэрэглээний өгүүлбэрүүдээс ярьж сурсан. Урьдаар сурснаа давтъя. 

H: 我的钱包丢了。

M: Би түрийвчээ хаячихжээ.

H: 我的银行卡也丢了。

M: Би банкны картаа ч хаячихжээ.

H: 那你赶快挂失吧。

M: Тийм бол хурдан дансаа хаалгаарай.

H: 一个星期以后来取。

M: Нэг долоо хоногийн дараа ирж аваарай.

H:Одоо, бид өмнөх хичээлээр сурсан нэгтгэсэн ярианы дасгалыг сонсоцгооё. 

 

完整对话 Нэгтгэсэн ярианы дасгал

 

对话一  Ярианы дасгал нэг

A: 我的钱包丢了. Би түрийвчээ хаячихжээ.

B: 不要着急,我帮你找. Битгий сандар, би чамд тусалж эрьж өгье.

 

对话二   Ярианы дасгал хоёр

A: 我的银行卡也丢了. Би банкны картаа ч хаячихжээ.

B: 那你赶快挂失吧. Тэгвэл та хурдан банкинд очиж дансаа хаалгаарай.

A: 挂失需要什么证件呢?Дансаа хаалгахад ямар үнэмлэх хэрэгтэй юм бол?

B: 需要你的护照和卡号. Паспорт болон картны чинь дугаар хэрэгтэй.

 

对话三  Ярианы дасгал гурав

A: 新卡什么时候能办好?Шинэ картыг хэзээ өгөх юм бэ?

B: 一个星期以后来取. Нэг долоо хоногийн дараа ирж аваарай.

 

M: За, бид ярианы дасгалаа энд хүртэл давтлаа. Одоо өнөөдрйин хичээлээр сурах чухал өгүүлбэрүүдээ сонсоцгооё.

 

今日关键 Чухал өгүүлбэрүүд

()()()(kàn)()(shēng). Чи эмч дээр очиж үзүүлэх хэрэгтэй.

()(néng)(péi)()()()(yuàn)(ma)?Чи надтай эмнэлэгт очиж чадах уу?

(zài)()(er)(guà)(hào)?Хаанаас дугаар авах вэ?

(guà)()()(zhuān)(jiā)(hào). Мэргэжилтний дугаар нэгийг авъя.

 

M: Пөг пөг.....(ханиах дуу чимээ)

H:你怎么啦?Мөнхөө. Чи яасан бэ?

M:Зүгээр зүгээр, Чиний анхаарлыг татах гээд л. Тэгэхдээ, нээрээ зогсолгүй ханиалгах юм бол өвчин хүрснийх юм бол уу?

H: Чи эмчид очиж үзүүлэх хэрэгтэй. 你得去看医生.

M: Дахиад нэг хэл дээ. Уучлаарай, өнөөдөр миний толгой их муу ажиллаж байна.

H: 你得去看医生. Чи эмчид очиж үзүүлэх хэрэгтэй.

M: 你得去看医生。

H: 你,  чи.

M: 你。  

H: 得, хэрэгтэй, олох.

M: 得。

H: 去, очих, явах.

M: 去。

H: 看, үзэх, харах.

M: 看。

H: 医生, эмч.

M: 医生。

H: 你得去看医生。

M: Чи эмчид очиж үзүүлэх хэрэгтэй.

 

 

对话一  Ярианы дасгал нэг

A: 你咳嗽得这么厉害. 你得去看医生. Чи их ханиалгаж байх юм. Чи эмчид очиж үзүүлэх хэрэгтэй.

B: 你能陪我去医院吗? Чи надтай эмнэлэгт очиж чадах уу?

A: 好,没问题. За,тэгье.

 

M: Би хэрвээ өвчин хүрчихвэл, чи надтай эмнэлэгт очиж чадах уу? Ойр хавийн эмнэлэгт монгол хэл мэдэх эмч байхгүй болов уу гэж би санаа зовж байна.

H: Би чамтай хамт эмнэлэгт очиж болж байна. Гэвч би урьдаар гар дээр байгаа ажлаа амжуулах хэрэгтэй байна. Хятадаар яаж тусламж гуйхыг би чамд зааж өгч болж байна. Чи надтай цуг эмнэлэгт очиж чадах уу гэж хамт ажилладаг хүнээсээ асууж болно. Чи ингэж асуугаарай: 你能陪我去医院吗?Чи надтай эмнэлэгт очиж чадах уу?

M: 你能陪我去医院吗?

H: 你, чи.

M: 你。

H: 能, 2-р хөгөөр уншина, чадах, болох.

M: 能。

H: 陪, мөн 2-р хөгөөр уншина. Бараа болох.

M: 陪。

H: 我, би.

M: 我。

H: 去, очих.

M: 去。

H: 医院, эмнэлэг.

M: 医院。

H: 吗 туслах сул үг. 

M: 吗。

H: 你能陪我去医院吗?

M: Чи надтай эмнэлэгт очиж чадах уу?

M: Номио. Цээгий надтай эмнэлэгт очино гэж байна. Одоо, би хаанаас дугаар авахыг мэдэж авах хэрэгтэй байна.

H:Мөнхөө. Тэгвэл та тэднээс: “在哪儿挂号?” гэж асууж болно. 

M: 在哪儿挂号?

H: 在, буй, байх, -д, -т.

M: 在。

H: 哪儿, хаана.

M: 哪儿。

H: 挂号, дугаар авах.

M: 挂号。

H: 在哪儿挂号?

M: Хаанаас дугаар авах вэ?

 

对话二 Ярианы дасгал хоёр

A: 在哪儿挂号?Хаанаас дугаар авах вэ?

B: 在前面的挂号处。Өмнө чинь байгаа дугаар авах газраас.

H: 在哪儿, хаана байна.

M: 在哪儿。

H: 挂号, дугаар авах.

M: 挂号。

H: 在哪儿挂号?

M: Хаанаас дугаар авах вэ?

M: Номио. Энэ асуух өгүүлбэрийн төгсгөлд яагаад “吗”-г нэмээгүй юм бол?

H: Мөнхөө маань ёстой сайхан асуулт тавьсан байна. Хятад хэлний оноосон асуух өгүүлбэрт өгүүлэгч этгээд нь ямар нэгэн талаар асуулт тавьж, сонсогч этгээдийн хариу өгөхийг хүсдэг. Жишээлбэл: Хаанаас дугаар авах вэ? Аль эмчийн дугаарыг авах хэрэгтэй вэ? Эдгээр өгүүлбэрт “哪儿”, “хаана” болон “哪个”, “аль” гэсэн асуух төлөөний үг орсон болохоор өгүүлбэрийн төгсгөлд “吗” гэдэг туслах сул үгийг залгаж болохгүй байдаг.

M: 我明白了. Би мэдэж авлаа. 

 

M: Дугаар авах газрыг олоход их амархан юм байна. Би мэргэжилтнээр үзүүлье гэж бодож байна.

H: Тэгвэл та ингэж хэлж болно:挂一个专家号. Мэргэжилтний дугаар авъя.

M: 挂一个专家号。

H: 挂号, дугаар авах, энэ үгийг бид саяхан сурсан.

M: 挂号. дугаар авах.

H: 一个, нэг.

M: 一个。

H: 专家, мэргэжилтэн.

M: 专家。

H: 挂一个专家号。

M: Мэргэжилтний дугаар авъя.

 

对话三 Ярианы дасгал гурав

A: 你好. 挂一个专家号. Сайн байна уу? Мэргэжилтний дугаар авъя.

B: 挂哪个大夫的? Аль эмчийнхийг авах вэ?

A: 内科李山大夫. Дотрын тасгын Лишань эмчийнхийг.

 

H: Эрхэм найз нараа. Нэгтгэсэн ярианы дасгалыг сонсохоос өмнө бид өнөөдрийн сурснаа давтъя: 你得去看医生.  

M: Эмчид үзүүлэх хэрэгтэй.

H: 你能陪我去医院吗? 

M: Чи надтай эмнэлэгт очиж чадах уу?

H: 陪我, надтай хамт.

M: 陪我。

H: 去医院,эмнэлэгт очих.

M: 去医院。

H: 你能陪我去医院吗?

M: Чи надтай эмнэлэгт очиж чадах уу?

H: 在哪儿挂号?

M: Хаанаас дугаар авах вэ?

H: 挂一个专家号。

M: Мэргэжилтний дугаар авъя.

H: Одоо бид өнөөдрийн хичээлээр сурсан нэгтгэсэн ярианы дасгалыг сонсоцгооё.

 

 

完整对话 Нэгтгэсэн ярианы дасгал

 

对话一 Ярианы дасгал нэг

A: 你咳嗽得这么厉害. 你得去看医生. Чи их ханиалгаж байх юм. Чи эмчид үзүүлэх хэрэгтэй.

B: 你能陪我去医院吗? Чи надтай эмнэлэгт очиж чадах уу?

A: 好,没问题. За.

 

对话二 Ярианы дасгал хоёр

A: 在哪儿挂号?Хаанаас дугаар авах вэ?

B: 在前面的挂号处. Өмнө байгаа дугаар авах газарт байна. 

 

对话三 Ярианы дасгал гурав

A: 你好.挂一个专家号. Сайн байна уу? Мэргэжилтний дугаар нэгийг авъя.

B: 挂哪个大夫的?Аль эмчийнхийг авах вэ?

A: 内科李山大夫. Дотрын тасгын Лишань эмчийнхийг.

 

М:Өнөөдрийн хичээл энд хүрээд өндөрлөж байна. Одоо Хятадын соёлын тухай танилцуулъя.

 

 

Хятадын соёлын тухай

 

Хятадын хот суурин бүрд том жижиг эмнэлгүүд байдаг. Зарим байгууллага нэгж болон оршин суугчдын хороололд ч амбулатори юм уу, эмчилгээний тасаг гэж байдаг. Энгийн нөхцөлд амбулаторид очиж үзүүлбэл болчихно. Энэ нь дөхөм дөт мөртөө цаг хэмнэдэг. Эмнэлэгт очиж үзүүлэх юм бол, урьдаар дугаарлаж номер авна. Ялангуяа мэргэжилтнээр үзүүлнэ гэх юм бол, эрт очиж очорлож мэргэжилтний дугаар авах хэрэгтэй. Энэ нь мэргэжилтний өдөрт өвчтөн хүлээж авах хэмжээ нь хязгаартай байдгаас болжээ. Өнөөдрийн байдлаар, Хятад улсад өвчтний биеэ үзүүлэхэд дөхөм үзүүлэхийн тулд, том эмнэлгүүд нь интернэт сүлжээгээр юм уу,  утсаар дугаар захиалах үйлчилгээ үзүүлж байна.Өнөөдрийн хичээлээ энд хүргээд өндөрлүүлж байна. Хичээл завсарлахаас өмнө би уламжлал ёсоор танд нэг асуулт үлдээе. “Мэргэжилтний дугаар  авъя.” гэдгийг хятадаар юу гэж хэлэх вэ?

Энэ асуултын хариуг та mon@cri.com.cn гэсэн хаягаар бидэнд И-мейл бичиж ирүүлээрэй. Энэ хичээлийг дахин сонсохыг хүсвэл та https://mongol.cri.cn гэсэн хаягаар манай вэб сайтаар зочлоорой. “Өдөр тутмын хэрэглээний Хятад хэл”-ний хичээлээр уулзтал түр баяртай. 再见!