第47课 治疗
H:Сайн байцгаана уу? Эрхэм найз нараа. “Өдөр тутмын хэрэглээний Хятад хэл”-ний хичээлийг сонсож байгаа та нартаа баярлалаа. Номиннарс та бүхэнтэй мэндчилж байна.
M:Сайн байцгаана уу? Эрхэм сонсогчдоо. Монгол Улсын мэргэжилтэн Мөнхөө та бүхэнтэй мэндчилж байна. Хичээлийн шинэ агуулгатай танилцахаас өмнө бид өмнөх хичээлээр сурсан эмнэлэгт очиж өвчнөө үзүүлэхтэй холбоотой үг өгүүлбэрүүдээ эргэн саная. Таны хаана чинь өвдөж байна вэ? гэдгийг хятадаар юу гэж хэлдэг вэ?
H: 你哪儿不舒服。
М:Чиний хаана чинь өвдөж байна вэ?
H: 我头疼。
M: Миний толгой өвдөж байна.
H: 先量一下体温。
M: Урьдаар таны биеийн халууныг үзье.
H: 什么时候开始的?
M: Хэзээнээс эхэлсэн бэ?
H:Залгаад бид нэгтгэсэн ярианы дасгалаа сонсоцгооё.
完整对话 Нэгтгэсэн ярианы дасгал
对话一 Ярианы дасгал нэг
A: 你怎么了?Чи яасан бэ?
B: 我不舒服. Миний бие өвдөж байна.
A: 你哪儿不舒服? Хаана чинь өвдөж байна вэ?
B: 我头疼. Миний толгой өвдөөд байна.
对话二 Ярианы дасгал хоёр
A: 你哪儿不舒服?Хаана чинь өвдөж байна вэ?
B: 我拉肚子. Би суулгаж байна.
对话三 Ярианы дасгал гурав
A: 先量一下体温. Урьдаар биеийн халууныг чинь үзье.
B: 39度. 你发烧了. 39 градус. Чи халуурч байна.
对话四 Ярианы дасгал дөрөв
A: 你怎么了? Чи яасан бэ?
B: 我拉肚子. Би суулгаж байна.
A: 什么时候开始的?Хэзээнээс эхэлж суулгасан бэ?
B: 从昨天开始的. Өчигдрөөс эхэлсэн.
M:Бид хичээлээ урьдаар энд хүртэл давтаад өнөөдрийн хичээлээр сурах чухал өгүүлбэрүүдийг сонсоцгооё.
今日关键 Чухал өгүүлбэрүүд
我给你开点儿感冒药. Би чамд ханиадны хэдэн эм бичиж өгье.
每天吃几次? Өдөрт хэдэн удаа уух вэ?
一天三次,每次一片. Өдөрт гурван удаа, нэг уухдаа нэг ширхэгийг уугаарай.
回去多喝水,好好休息. Хариад ус сайн ууж, сайхан амраарай.
H: Юу болов оо, Мөнхөө? Чи өнөөдөр яахлаараа дуугаа их дарж ярьж байна вэ? Хоолой чинь сэрвэгнээд байгаа юм уу? Чи ханиалгах гээд байна уу?
M: Тиймээ. Би эмч дээр очиж ханиадны эм бичүүлэх гэж байна.
H:Эмч танд: “我给你开点儿感冒药. гэж хэлэх байх.
M: 我给你开点儿感冒药。
H: 我, би.
M: 我。
H: 给你, чамд.
M: 给你。
H: 开, нээх, энэ өгүүлбэрт эмийн жор бичих гэсэн утгыг илтгэжээ.
M: 开。
H: 点儿, “一点” гэдгийг дөхөмчилсэн үг, жаахан гэсэн утгатай.
M: 点儿。
H: 感冒药, ханиадны эм.
M: 感冒药。
H: 我给你开点儿感冒药。
M: Би чамд ханиадны хэдэн эм бичиж өгье.
对话一 Ярианы дасгал нэг
A: 你感冒了. 我给你开点儿感冒药. Чи ханиад хүрсэн байна. Би чамд ханиадны хэдэн эм бичиж өгъе.
B: 好的. За.
M: Номио. Яаж уухыг нь мэдэх гэвэл би юу гэж хэлэх юм бэ?
H: Та эмчээс ингэж асуугаарай. 每天吃几次?
M: 每天吃几次?
H: 每天, өдөр бүр.
M: 每天。
H: 吃, уух.
M: 吃。
H: 几次, хэдэн удаа.
M: 几次。
H: 每天吃几次?
M: Өдөрт хэдэн удаа уух вэ?
对话二 Ярианы дасгал хоёр
A: 每天吃几次? Өдөрт хэдэн удаа уух юм бэ?
B: 一天三次,每次一片. Өдөрт гурван удаа, нэг уухдаа нэг ширхгийг ууна.
M: Номио. Надад туслаач ээ. Энэ эмийн жорын зааврыг хятадаар бичсэн байна. Юу гэж бичсэн байна вэ?
H: Алив, би харъя. Энэ эмийг өдөрт гурван удаа,
нэг уухдаа нэг ширхэгийг ууна гэж бичсэн байна.
M: Аа, тийм үү? Энэ эмийг өдөрт гурван удаа, нэг уухдаа нэг ширхэгийг ууна гэж байгаа юм уу? Би мэдэж авлаа. Чамд баярлалаа.Үүнийг хятадаар юу гэж хэлдэг юм бэ?
H: Үүнийг 一天三次,每次一片。 гэж хэлдэг.
M: 一天三次, 每次一片.
H: 一天, өдөрт.
M: 一天。
H: 三次, гурван удаа.
M: 三次。
H: 每次, удаа бүр.
M: 每次。
H: 一片 гэдэг нь тоо хэмжээг заасан нэг ширхэг гэдэг үг болно.
M: 一片。
H: 一天三次,每次一片。
M: Өдөрт гурван удаа, нэг уухдаа нэг ширхэгээр ууна.
H: Олонх эмч сүүлд нь чамд бас юу юуг анхаарах ёстойг сануулдаг.
M: Тэд юу гэж хэлдэг юм бол? Ямар сайхан зөвлөлгөө өгдөг юм бол?
H: “回去多喝水,好好休息.” гэж хэлнэ. Энэ нь хариад ус сайн ууж, сайхан амраарай гэсэг үг болно.
M: 回去多喝水,好好休息。
H: 回去, харих.
M: 回去。
H: 多, хятад хэлний нэгдүгээр хөгөөр уншина. Олон гэсэн утгатай Энэ өгүүлбэрт илүүхэн гэсэн утгыг илтгэсэн байна.
M: 多。
H: 喝水, эхнийхийг нь нэгдүгээр хөгөөр дараахыг нь гуравдугаар хөгөөр уншина. Тэр нь ус уух гэсэн үг юм.
M: 喝水。
H: 好好, энэ өгүүлбэрт сайтар гэсэн утгаар хэрэглэгдэж байна.
M: 好好。
H: 休息, амрах.
M: 休息。
H: 回去多喝水,好好休息。
M: Хариад ус сайн ууж, сайхан амраарай.
对话三 Ярианы дасгал гурав
A: 回去多喝水,好好休息. Хариад ус сайн ууж сайхан амраарай.
B: 知道了. 谢谢!Би мэдэж авлаа. Баярлалаа.
H: Мөнхөө. “每天吃几次?”, “回去多喝水,好好休息.” гэдэг хоёр өгүүлбэр нь өгүүлэгдэхүүнгүй өгүүлбэр болохыг анзаарсан уу?
M: Харин тийм байна. Яагаад тэр вэ? Номио.
H: Мөнхөө. Та анхааралтай сонсож байгаарай. Зарим нэг тодорхой хэлний орчинд улам авсаархан, улам тод ярих үүднээс зарим өгүүлбэрийн гишүүнийг орхиж хэлэх тохиолдол бий. Нэг нэгэндээ хандаж ярьж байгаа нөхцөлд өгүүлэгдэхүүнийг байнга товчилж хэлдэг. Жишээ нь: 每天吃几次?回去多喝水,好好休息. нь ийм жишээ болох юм. Монгол хэлэнд ч ийм хэлний үзэгдэл байдаг байх аа?
M: Тиймээ. Номио. Өдөрт хэдэн удаа уух вэ? гэдэг өгүүлбэрээр жишээлж хэлэхэд, эмч ганцхан надтай ярьж байгаа бөгөөд, би ч ганц эмчид хандаж түүнээр эм бичүүлж байгаа болохоор ингэж хэлэх тохиолдол олон байдаг. Энэ чинь нэг онцгой орчин юм шүү дээ.
H: Тиймээ. Та зөв хэллээ. “回去多喝水,好好休息.” гэдэг нь ч адил жишээ болно. Хэнд хандаж зөвлөгөө өгч байгаа нь мэдээжийн хэрэг болохоор танд гэдэг үгийг товчилсон байна. Одоо ярианы дасгалаа бүхэл бүтнээр нь сонсоцгооё.
完整对话 Нэгтгэсэн ярианы дасгал
对话一 Ярианы дасгал нэг
A: 你感冒了. 我给你开点儿感冒药. Чи ханиад хүрсэн байна. Би чамд ханиадны хэдэн эм бичиж өгъе.
B: 好的. За.
对话二 Ярианы дасгал хоёр
A: 每天吃几次? Өдөрт хэдэн удаа уух юм бэ?
B: 一天三次,每次一片. Өдөрт гурван удаа, нэг уухдаа нэг ширхэгийг.
对话三 Ярианы дасгал гурав
A: 回去多喝水,好好休息. Хариад ус сайн ууж, сайхан
амраарай.
B: 知道了. 谢谢!Би мэдэж авлаа. Баярлалаа.
М:Өнөөдрийн хичээл энд хүрээд өндөрлөж байна. Одоо Хятадын соёлын тухай танилцуулъя.
Хятадын соёлын тухай
Хятад анагаах ухаан нь өөрийн гэсэн маш өвөрмөц онцлогтой эмчилгээний систем бөгөөд, гүн гүнзгий философийн утга агуулж байдаг. Хятад анагаах ухаан нь өвчнийг макро талаас нь оношлон таньж, бодит байдалд нь үндэслэн эмчилдэг. Хятад анагаах ухаан нь хүний бие махбодыг өөрийн гэсэн тогтоцтой байдаг гэж үздэг бөгөөд эрүүл хүний бие цогцос, цул эрхтэн нь тэнцвэрээ хадгалах учиртай бөгөөд, тэнцвэр нь алдагдсан нөхцөлд өвчилдөг гэж үздэг байна. Эмч өвчнийг оншлохдоо “望,闻,问,切” буюу өвчтөний гадаад дүр төрхийг харах, үнэрлэх, асуух, судас барихаар дамжуулан өвчнийг оношлох ба өвчтөний тамир тэнхээ, хоол ундааны зуршил, цаг улирлын хувирал зэрэг хүчин зүйлийг авч үздэг. Хятад анагаах ухаанд бие тэтгэхийг маш эрхэмлэдэг. Хоол ундаа тохируулах, биеийн дасгал хийх зэргээр бие бялдрыг чийрэгжүүлэн өвчин эмгэгээс сэргийлэхийг маш чухалд үздэг.
M: Хичээл өндөрлөх цаг боллоо. Уламжлал ёсоор би нэг асуулт үлдээе. “Өдөрт хэдэн удаа уух юм бэ?” гэдгийг хятадаар юү гэж хэлэх вэ?
H: Энэ асуултын хариуг та mon@cri.com.cn гэсэн хаягаар бидэнд И-мейл бичиж ирүүлээрэй. Энэ хичээлийг дахин сонсохыг хүсвэл та https://mongol.cri.cn гэсэн хаягаар манай вэб сайтаар зочлоорой. “Өдөр тутмын хэрэглээний Хятад хэл”-ний хичээлээр уулзтал түр баяртай. 再见!