46-р хичээл Оношлуулах
2017-12-15 09:27:47  

第46课  就诊

H: Сайн байна уу? Эрхэм найз нараа. “Өдөр тутмын хэрэглээний Хятад хэл”-ний хичээл эхэлж байна. Номиннарс та бүхэнтэй мэндчилж байна. 

M: Сайн байна уу? Мөнхөө та бүхэнтэй мэндчилж байна. Өвчин үзүүлэхтэй холбоотой хэл хэллэгүүд зааж өгсөн Номиодоо баярлалаа. 

H: Зүгээрээ, Мөнхөө. Нэн олон ярианы дасгал хийж, хятад хэлийг танд улам сайн эзэмшүүлэхийг би хичээнэ. Бид урьдаар өмнөх хичээлээр сурсан агуулгаа давтъя. Нэгдүгээр өгүүлбэр : 你得去看医生。 

M: Чи эмчид очих хэрэгтэй.

H: 你能陪我去医院吗? 

M: Чи надтай хамт эмнэлэгт очих уу?

H: 在哪儿挂号?

M: Хаанаас дугаар авах вэ?

H: 挂一个专家号。

M: Мэргэжилтний дугаар авъя.

H: Одоо бид өмнөх хичээлээр сурсан нэгтгэсэн ярианы дасгалыг бүхэл бүтнээр нь сонсоцгооё.

 

完整对话  Нэгтгэсэн ярианы дасгал

 

对话一  Ярианы дасгал нэг

A: 你咳嗽得这么厉害. 你得去看医生. Чи их ханиалгаж байна. Чи эмчид очиж үзүүлэх хэрэгтэй.

B: 你能陪我去医院吗? Чи надтай хамт эмнэлэгт очих уу?

A: 好, 没问题. Бололгүй яахав.

 

对话二  Ярианы дасгал хоёр  

A: 在哪儿挂号? Хаанаас дугаар авах вэ?

B: 在前面的挂号处. Өмнөх дугаар авах газраас аваарай.

 

对话三 Ярианы дасгал гурав

A: 你好.挂一个专家号. Сайн байна уу? Мэргэжилтний дугаар авъя.

B: 挂哪个大夫的?Аль эмчийн дугаарыг авах вэ?

A: 内科李山大夫. Дотрын тасгийн Лишань эмч дээр дугаар авъя.

 

M: Эрхэм найз нараа, бид ярианы дасгалаа урьдаар энд хүртэл давтья. Залгаад чухал өгүүлбэрүүдийг сурцгаая.

 

 

今日关键 Чухал өгүүлбэрүүд

()()(er)()(shū)(fu)?Хаана чинь өвдөж байгаа юм бэ?

()(tóu)(téng). Миний толгой өвдөөд байна.

()()()(zi). Би суулгаж байна.

(xiān)(liàng)()(xià)()(wēn). Урьдаар халууныг чинь үзье.

(shén)(me)(shí)(hòu)(kāi)(shǐ)(de)?Хэзээнээс эхэлж өвдсөн юм бэ?

 

M: Номио. Би Хятадад амьдраад нэлээд дасаж эхэлж байна. Гэвч зарим газар очоод хэл амаа ололцохгүй үед надад их л бэрхшээлтэй санагддаг. Жишээ нь эмнэлэгт очиж өвчнөө үзүүлэх юм уу, эм авах үед хэцүү байдаг юм. Хятад хэлтэй болсон бол надад хичнээн сайхан байлаа даа.  

H: Мөнхөө, одоо бид хичээлээ сурцгаая. Юуны өмнө эмч танаас: “你哪儿不舒服?” гэж асуух болно. 

M: 你哪儿不舒服?

H: 你, чи.

M: 你。

H: 哪儿, хаана.

M: 哪儿。

H: 不, эс, үл, үгүй. Энд үгүй гэсэн санааг илтгэж байна.

M: 不。

H:舒服, тааламжтай, аятай. Нэг, хоёрдугаар хөгөөр уншигдана.  Харин “不舒服” гэдэг нь аягүй байх, бие өвдөх гэсэн утгатай.

M: 舒服。

H: 你哪儿不舒服?  

M: Чиний хаана чинь өвдөж байгаа юм бэ?

 

完整对话  Нэгтгэсэн ярианы дасгал

对话一 Ярианы дасгал нэг

A: 你怎么了?Чи яасан бэ?

B: 我不舒服. Миний бие өвдөж байна.

A: 你哪儿不舒服?Хаана чинь өвдөж байгаа юм бэ?

B: 我头疼. Миний толгой өвдөөд байна.

 

M: Харин ээ. Номио, миний толгой өвдөөд байна гэж хэлэх гэвэл юу гэж хэлэх вэ?

H: Үүнийг “我头疼” гэж хэлдэг. “Миний толгой өвдөж байна” гэсэн утгатай үг юм.

M: Номио, би эмчид миний толгой өвдөж байна гэж хэлэх гэвэл: “我头疼.” гэх нь зөв үү?

H: Тийм ээ, 头, толгой.

M: 头。

H: 疼, өвдөх.

M: 疼。

H: 我头疼。

M: Миний толгой өвдөж байна.  

H:Эвий эвий. Хаана чинь өвдөж байвал тэрийгээ хэлээд, араас нь “疼” өвдөх гэсэн үгийг залгаж хэлээрэй. Тухайлбал, “头疼”,  толгой өвдөх, “嗓子疼”, хоолой өвдөх, “牙疼”, шүд өвдөх, “腿疼”, хөл өвдөх, “背疼” , ар нуруу өвдөх зэргээр хэлдэг.

 

M: Хэрвээ суулгаж байгаа бол, эмчид юү гэж хэлэх юм бэ?

H: Чи ингэж хэлж болно: 我拉肚子.

M: 我拉肚子。

H: 拉肚子。

M: Суулгаж байна.

 

对话二 Ярианы дасгал хоёр

A: 你哪儿不舒服?Хаана чинь өвдөж байгаа юм бэ?

B: 我拉肚子. Би суулгаж байна.

 

H: Ханиад хүрсэн үед чинь эмч урьдаар биеийн чинь халууныг хэмжиж үзэх юм.

M: Тэгвэл тэд юу гэж хэлэх бол?

H: “先量一下体温.” гэж хэлнэ.

H: 体温, биеийн халуун.

M: 体温。

H: 量体温, биеийн халууныг үзэх.

M: 量体温。

H: 一下гэсэн үг нь олонхдоо үйл үгийн ард үйл хөдөлгөөний хэмжээг заасан дайвар үгээр хэрэглэгдэнэ. 

M: 一下。

H: 量一下体温, биеийн халууныг хэмжих.

M: 量一下体温。

H: 先, урьдаар.

M: 先。

H: 先量一下体温。

M: Урьдаар биеийн халууныг чинь үзье.

 

对话三   Ярианы дасгал гурав  

A: 先量一下体温. Урьдаар биеийн халууныг чинь үзье.

B: 39度. 你发烧了.  39  градус. Чи халуурч байна.

 

H: Эмч залгаад чамаас: 什么时候开始的? Хэзээнээс эхэлсэн юм бэ? гэж асуух юм.

H: 什么时候, хэзээнээс.

M: 什么时候。

H: 开始, эхлэх.

M: 开始。

H: 什么时候开始的?

M: Хэзээнээс эхэлсэн юм бэ?

 

对话四  Ярианы дасгал дөрөв

A: 你怎么了?Чи яасан юм бэ?

B: 我拉肚子. Би суулгаж байна.

A: 什么时候开始的?Хэзээнээс эхэлж суулгасан юм бэ?

B: 从昨天开始的. Өчигдрөөс эхэлж суулгасан.

 

H: За, бид энэ хичээлээр сурсан зүйлээ товчхон давтаад авъя. Хаана чинь өвдөж байна вэ? гэсэн үгийг хятадаар “你哪儿不舒服?” гэж хэлнэ.

M: 你哪儿不舒服?

H: 不舒服, аягүй байх, бие өвдөх.

M: 不舒服。

H: 我头疼, миний толгой өвдөж байна.

M: 我头疼。

H: 我拉肚子, би суулгаж байна.

M: 我拉肚子。

H: 先量一下体温。Урьдаар халууныг чинь үзъе.

M: 先量一下体温

H: 什么时候开始的? Хэзээнээс эхэлсэн юм бэ?

M: 什么时候开始的?

H: Эрхэм найз нараа. Одоо бид өнөөдрийн сурсан нэгтгэсэн ярианы дасгалаа бүхэл бүтнээр нь сонсоцгооё.

 

完整对话 Нэгтгэсэн ярианы дасгал

 

对话一   Ярианы дасгал нэг

A: 你怎么了?Чи яасан юм бэ?

B: 我不舒服. Миний бие өвдөж байна.

A: 你哪儿不舒服?Хаана чинь өвдөж байгаа юм бэ?

B: 我头疼. Миний толгой өвдөж байна.

 

对话二   Ярианы дасгал хоёр

A: 你哪儿不舒服?Хаана чинь өвдөж байгаа юм бэ?

B: 我拉肚子. Би суулгаж байна.

 

对话三  Ярианы дасгал гурав

A: 先量一下体温. Урьдаар биеийн чинь халууныг үзье.

B: 39度. 你发烧了. 39 градус хүрсэн байна. Чи халуурч байна.

 

对话四   Ярианы дасгал дөрөв

A: 你怎么了?Чи яасан бэ?

B: 我拉肚子. Би суулгаж байна.

A: 什么时候开始的?Хэзээнээс эхэлж суулгасан юм бэ?

B: 从昨天开始的. Өчигдрөөс эхэлж суулгасан. 

 

М:Өнөөдрийн хичээл энд хүрээд өндөрлөж байна. Одоо Хятадын соёлын тухай танилцуулъя.

 

Хятадын соёлын тухай

Хятад хүмүүс өвчнөө байгууллагаас нь нэр заасан юм уу, эсвэл эм эмчилгээний даатгалд хамрагдсан эмнэлэгт очиж үзүүлдэг. Тэгэхдээ хүмүүсийн эмнэлгээ сонгон өвчнөө үзүүлэхэд хорио хязгаар тавьдаггүй. Өвчнөө үзүүлэх эмнэлгээ сонгох талаас авч хэлэхэд, зарим нь европ эмнэлэгт үзүүлэх сонирхолтой байхад, зарим нь харин хятад анагаах ухааныг эрхэмлэдэг. Шаардлагатай бол бас тусгай салааны эмнэлэгт хүрч өвчнөө эмчлүүлж ч болно. Жишээ нь амны хөндийн өвчний тусгай эмнэлэг, нүдний эмнэлэг, амаржих газар болон хүүхдийн эмнэлэг гээд л төрөлжсөн олон эмнэлгүүд байдаг. Хүмүүс эмнэлэгт өвчнөө үзүүлсний дараа эмчийн бичиж өгсөн эмийн жороор эмнэлгээс эмээ авдаг. Зарим үед цаг хэмнэхийн тулд шууд л эмийн сангаас эмээ худалдан авч болдог. Гэвч эмийн сангийн эмийг эмчийн жороор болон эмчийн жорын бус гэсэн хоёр төрөлд ангилж худалддаг. Нэг үгээр хэлбэл, эм худалдан авахдаа маш болгоомжтой байх хэрэгтэй. Эмийг ерөөс дур зоргоороо хэрэглэж болохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. 

Эрхэм найз нараа.  Хичээл завсарлахаас өмнө танд нэг асуулт үлдээе. “Миний толгой өвдөж байна.” гэдгийг хятадаар юү гэж хэлэх вэ?

Энэ асуултын хариуг та mon@cri.com.cn гэсэн хаягаар бидэнд И-мейл бичиж ирүүлээрэй. Энэ хичээлийг дахин сонсохыг хүсвэл та https://mongol.cri.cn гэсэн хаягаар манай вэб сайтаар зочлоорой. “Өдөр тутмын хэрэглээний Хятад хэл”-ний хичээлээр уулзтал түр баяртай. 再见!