48-р хичээл Эмийн санд
2017-12-19 09:47:55  

第48课  在药店

H:Сайн байцгаана уу? Эрхэм найз нараа. “Өдөр тутмын хэрэглээний Хятад хэл”-ний хичээлийн цаг боллоо. Номиннарс та бүхэнтэйгээ мэндчилж байна. 

M:Та бүхэн сайн байцгаана уу? Монгол Улсын мэргэжилтэн Мөнхөө та бүхэнтэй мэндчилж байна. Өмнөх хичээлээр бид эмчилгээ хийлгэх тухай үг өгүүлбэрүүд ярьж сурсан. Одоо түүнээ дахин сонсоцгооё.

H: За, тэгье. Эхний өгүүлбэр: 我给你开点儿感冒药.

M: Би танд хэдэн ханиадны эм бичиж өгье.

H: 每天吃几次?

M: Өдөрт хэдэн удаа уух юм бэ? 

H: 一天三次,每次一片。

M: Өдөрт гурван удаа, 1 уухдаа нэг үрэл уугаарай.

H: 回去多喝水,好好休息。

M: Хариад ус сайн ууж, сайн амар.

H: Эрхэм найз нараа. Залгаад бид өмнөх хичээлээр сурсан нэгтгэсэн ярианы дасгалыг сонсоцгооё.

 

完整对话 Нэгтгэсэн ярианы дасгал

 

对话一 Ярианы дасгал нэг

A: 你感冒了. 我给你开点儿感冒药. Чи ханиад хүрсэн байна. Би чамд ханиадны хэдэн эм бичиж өгье.

B: 好的. За.

 

对话二 Ярианы дасгал хоёр

A: 每天吃几次?Өдөрт хэдэн удаа уух юм бэ?

B: 一天三次,每次一片. Өдөрт гурван удаа, удаа бүр нэг үрэл.

 

对话三 Ярианы дасгал гурав

A: 回去多喝水,好好休息. Хариад ус сайн ууж, сайн амраарай. 

B: 知道了. 谢谢!Мэдлээ, баярлалаа.

 

M: Бид сурсан хичээлээ энд хүртэл давтаад, залгаад өнөөдрийн хичээлээр сурах чухал өгүүлбэрүүдийг сонсоцгооё.

 

今日关键 Чухал өгүүлбэрүүд

(zuì)(jìn)()()(téng). Ойроос миний шүд өвдөөд байна.

(yīng)(gāi)(chī)(shén)(me)(yào)(ne)?Ямар эм уувал дээр вэ?

(zhè)(zhǒng)(yào)(xiào)(guǒ)()(cuò). Энэ эм их тус болно.

(yǒu)()(zuò)(yòng)(ma)? Харш сөрөг нөлөөтэй юу?

 

M: Номио. Миний бие аягүй байна, энэ хэдэн өдөр миний шүд өвдөөд байх юм. Би эмчид миний шүд өвдөж байна гэж хэлэх гэвэл:最近我牙疼. гэж хэлэх нь зөв үү?

H: Та ёстой зөв хэлсэн байна. “最近” гэдэг нь хятад хэлэнд дөрөвдүгээр хөгөөр уншигдана, сүүлийн үед, ойрын өдөр гэсэн үг.

M: 最近。

H: 我, гуравдугаар хөгөөр дуудагдна. Би гэсэн үг.

M: 我。

H: 牙, шүд, хоёрдугаар хөг.

M: 牙。

H: 疼, өвдөх. Энэ үгийг мөн хоёрдугаар хөгөөр уншина.

M: 疼。

H: 最近我牙疼。

M: Сүүлийн үед миний шүд өвдөөд байна.

 

完整对话 Нэгтгэсэн ярианы дасгал

对话一 Ярианы дасгал нэг

A: 最近我牙疼. Сүүлийн үед миний шүд өвдөөд байна.

B: 什么时候开始的? Хэзээнээс эхэлсэн бэ?

A: 前天. Уржигдраас.

 

H: 最近, сүүлийн үе, ойрноос.

M: 最近。

H: 我牙疼, миний шүд өвдөж байна.

M: 我牙疼。

H: 最近我牙疼。

M: Сүүлийн үед миний шүд өвдөөд байна.

 

M: Номио. Би чухам ямар эм хэрэглэвэл дээр вэ?

H: Мөнхөө. Та эмчид оч, эмч танд эм бичиж өгөх юм. 

M: Би оочерлох дургүй байна. Эмийн сангаас жаахан эм авч уувал гайгүй болох байлгүй.

H: Тэгвэл та эмийн сангийн худалдагчаас “应该吃什么药呢” гэж асууж болно.

M: 应该吃什么药呢?

H: 应该,хятад хэлний нэгдүгээр хөгөөр уншигдана, зүйтэй, ёстой.   

M: 应该。

H: 吃, идэх.

M: 吃。

H: 什么, ямар.

M: 什么。

H: 药, эм.

M: 药。

H: 呢, өгүүлбэрийн төгсгөлд орж асуух утгыг илтгэнэ.

M: 呢。

H: 应该吃什么药呢?

M: Ямар эм уувал дээр вэ?

 

对话二 Ярианы дасгал хоёр

A: 应该吃什么药呢?  Ямар эм уувал дээр вэ?

B: 你试试这种药. Чи энэ эмийг ууж үзэхгүй юү?

A: 行. За.

 

H: Мөнхөө. Ердийн байдалд эмийн сангийн үйлчлэгч чамд энэ эмийг ууж үзэх үү? гэж зөвлөж мэднэ. 你试试这种药.

M: 你试试这种药。

H: 你, чи, гуравдугаар хөгөөр дуудагдана. 

M: 你。

H: 试试, туршиж үзэх.

M: 试试。

H: Хятад хэлэнд зарим үйл үгийг давтан хэлж, холбогдох үгсийн сангийн утгыг илтгэдэг. Жишээлбэл “试” гэдэг ганц үйл үгийг “试试” гэж давтан хэлж, “看” гэснийг “看看” гэж хэлж болно. 你试试这种药. гэдэг нь үүний нэг жишээ болно.

M: Номио. Энэ чинь харин их сонирхолтой юмаа. Монгол хэлэнд ч нэг өгүүлбэрт үйл үгийг давтан хэлэх үе байдаг. Гэхдээ уран зохиолын хэлэнд түлхүү харагддаг. 

H: Тиймээ. 这种药, ийм эм .

M: 这种药。

H: 试试这种药。

M: Энэ эмийг ууж үзэхгүй юү?

 

H: Тэд заримдаа бас бүр уйгагүйгээр танд тайлбарлаж өгдөг. Жишээлбэл: Ийм эм их тустай гэж хэлдэг.

M: Тэгэх нь зүйтэй. Энэ өгүүлбэрийг хятадаар юу гэж хэлэх вэ?

H: 这种药效果不错。

H: 这种, ийм.

M: 这种。

H: 药, эм.

M: 药。

H: 效果, үр дүн.

M: 效果。

H: 不错, сайн.

M: 不错。

H: 这种药效果不错。

M: Энэ эм их сайн.

 

对话三 Ярианы дасгал гурав

A: 这种药效果不错. Энэ эм их сайн.

B: 有副作用吗?Сөрөг нөлөөтэй юү?

A: 没什么副作用. Сөрөг нөлөөгүй.

 

H: 这种药, ийм эм.

M: 这种药。

H: 效果不错, их сайн.

M: 效果不错。

H: 这种药效果不错。

M: Энэ эм их сайн.

 

H: Одоо бид өнөөдрийн хичээлээр сурсан нэгтгэсэн ярианы дасгалыг сонсоцгооё.

 

完整对话 Нэгтгэсэн ярианы дасгал

 

对话一 Ярианы дасгал нэг

A: 最近我牙疼. Сүүлийн үед миний шүд өвдөөд байна.

B: 什么时候开始的?Хэзээнээс өвдсөн юм бэ?

A: 前天. Уржигдраас эхэлсэн.

 

对话二 Ярианы дасгал хоёр

A: 应该吃什么药呢?Ямар эм уувал дээр вэ?

B: 你试试这种药. Чи энэ эмийг ууж үзэхгүй юү? 

A: 行. За.

 

对话三 Ярианы дасгал гурав

A: 这种药效果不错. Энэ эм их сайн.

B: 有副作用吗? Сөрөг нөлөөтөй юү?

A: 没什么副作用. Сөрөг нөлөөгүй.

 

М:Өнөөдрийн хичээл энд хүрээд өндөрлөж байна. Одоо Хятадын соёлын тухай танилцуулъя.

 

Хятадын соёлын тухай

 

Хятад эмээр өвчин тахлыг эмчлэхийн зэрэгцээ бие махбодын ажиллагааг тэгшлэн, дархлааг нэмэгдүүлдэг бөгөөд сөрөг нөлөөгөөр бага байдаг. Иймээс ужиг өвчин, өндөр настайчуудын архаг хуучин, хүүхдийн өвчнийг эмнэхэд хятадууд түүнийг хамгийн  эхний сонголтоо болгодог. Хятад улсад эмийн санд шууд уух хятад эм бэлдмэл байх бөгөөд бас олон зүйлийн эмийн материал байдаг. Мэргэжлийн бэлтгэл дасгал хүртсэн эмийн сангийн ажилтан эмчийн бичсэн жорыг хатуу мөрдөн өвчтөнд эмийг нарийн найруулж өгдөг. Үүнийг “抓药” буюу  “эм барих” гэдэг. Эмийн материалыг усанд чанаж хандлаад ууна. Үүнийг “煎药 ” буюу “өвсөн эмийг чанах” гэдэг. Зарим эмийг чанах журам их яршигтай байдаг тул эмийн сангийн ажилтан чанаж өгдөг байна. Бас зарим эмийг түрхэж хэрэглэдэг. Тухайлбал гэмтэж шархадсан газар нь түрхэдэг. Эмийн сангаас эм авахдаа гэмтэж шархадсан тухайгаа хэлбэл тэд тохирох эмийг танд туслан сонгож өгдөг байна.

За. Өнөөдрийн хичээл ингээд өндөрлөж байна. Дараачийн хичээл болохоос өмнө танд нэг асуулт үлдэе.  “Ямар эм уувал дээр вэ?” гэдгийг хятадаар юу гэж хэлэх вэ?

Энэ асуултын хариуг та mon@cri.com.cn гэсэн хаягаар бидэнд И-мейл бичиж ирүүлээрэй. Энэ хичээлийг дахин сонсохыг хүсвэл та https://mongol.cri.cn гэсэн хаягаар манай вэб сайтаар зочлоорой. “Өдөр тутмын хэрэглээний Хятад хэл”-ний хичээлээр уулзтал түр баяртай. 再见!