50-р хичээл  Төлбөр хийж эм авах
2017-12-19 09:50:52  

第50课  交费取药

H: Сайн байцгаана уу? Эрхэм найз нараа. “Өдөр тутмын хэрэглээний Хятад хэл”-ний хичээлийг сонсч байгаа танд баярлаж байна. Номиннарс та бүхэнтэй мэндчилж байна. 

M:Сайн байцгаана уу? Мөнхөө та бүхэнтэй мэндчилж байна. Өмнөх хичээлээр бид түргэн тусламжийн тухай  үг өгүүлбэрүүдийг хятадаар юу гэж хэлэхийг ярьж сурсан. 

H:Тиймээ, бид одоо сурснаа давтъя. Нэгдүгээр өгүүлбэр: 快叫救护车!   

M: Түргэн тусламжийн машин дуудуулаарай.

H: 他流了很多血。 

M: Тэр цус их алдсан байна.

H: 没有生命危险吧? 

M: Амь насанд нь аюулгүй биз?

H: 最好住院观察几天。

M: Эмнэлэгт хэд хоног хэвтэж шинжилгээ хийлгэсэн нь дээр.

H: Залгаад бид өмнөх хичээлээр нэгтгэсэн сурсан ярианы дасгалаа эргэн саная. 

 

完整对话 Нэгтгэсэн ярианы дасгал

 

对话一 Ярианы дасгал нэг

A: 有人受伤了!Хүн шархаджээ.

B: 快叫救护车! Түргэн тусламжийн машин дуудуул.

 

对话二 Ярианы дасгал хоёр

A: 他流了很多血. Тэр цус их алджээ.

B: 快叫救护车!Түргэн тусламжийн машин дуудуулаарай.

 

对话三 Ярианы дасгал гурав

A: 没有生命危险吧?Амь насанд нь аюулгүй биз?

B: 不要紧. 最好住院观察几天. Гайгүй. Эмнэлэгт хэдэн хоног хэвтүүлж шинжилгээ хийлгэсэн нь дээр.

 

M: Бид өмнөх хичээлээр сурсан зүйлээ энд хүртэл давтаад өнөөдрийн сурах чухал өгүүлэрүүдийг сонсоцгооё. 

 

今日关键  Чухал өгүүлбэрүүд

(qǐng)(nín)(xiān)()(jiāo)(fèi). Та урьдаар төлбөрөө хийгээрэй.

(dài)(fu)()(yào). Эмчээ. Эмээ авъя.

(zhè)()(píng)(shì)(wài)(yòng)(de). Энэ лонхтой нь түрхэх эм.

(nín)(bié)(nòng)(cuò)(le). Та битгий андуурч сольчихоорой. 

 

M: Номио. Бид өмнөх хичээлүүдээр эмнэлэгт очиж эмчлүүлэх тухай үг өгүүлбэрүүд сурсан. Номио чиний зааж өгсөн үгнүүд надад их хэрэг болсон. Чамд баярлалаа. 

H: Зүгээрээ,Мөнхөө. 

M: Номио, эмч надад жор бичиж өгсөн, би эмээ авахаар очих хэрэгтэй байна.

H: Тиймүү? Энэ чинь яг л манай өнөөдрийн хичээлээр сурах гол агуулга байна. Хамгийн түрүүнд эмч чамайг төлбөрөө хий гэж хэлэх байх. Үүнийг “请您先去交费.” гэж хэлнэ.

M: 请您先去交费。

H: 请, хүсэх.

M: 请。

H: 您, хоёрдугаар хөгөөр уншигдна. “你” гэсэн үгийн хүндэтгэл хэлбэр. “Та” гэсэн үг. 

M: 您。

H: 先, нэгдүгээр хөгөөр дуудагдна. Урьдаар.

M:先。

H: 去, очих.

M: 去。

H: 交费, төлбөр хийх.

M: 交费。

H: 请您先去交费。

M: Та урьдаар очиж төлбөрөө хийгээрэй.

 

对话一 Ярианы дасгал нэг

A: 请您先去交费. Та урьдаар очиж төлбөрөө хийгээрэй.

B: 好的, 谢谢. За. Баярлалаа.

 

M: Номио, би төлбөрөө хийчихсэн. Одоо тэгвэл би очиж эмээ авах хэрэгтэй. Тэгэх нь зөв үү? 

H: Мөнхөө. Та шууд тэдэнд: “大夫, 取药.” гэж хэлээрэй.

M: 大夫,取药。

H: 大夫, эмч.

M: 大夫。

H: 取药, эм авах.

M: 取药。

H: 大夫,取药。

M: Эмчээ. Би эмээ авъя. 

 

对话二 Ярианы дасгал хоёр

B: 大夫, 取药. Эмчээ. Би эмээ авъя.

A: 请把药方给我. Эмийн жороо нааш нь өгөөч.

 

M: Энд бичсэн эмийн заавар нь юу гэсэн байна вэ? Ямар утгатай юм бэ?  

H: 这一瓶是外用的. Энэ нэг лонхтой нь бол түрхэх эм. гэж бичжээ.

M: 这一瓶是外用的。

H: 这, энэ.

M: 这。

H: 一瓶, нэг лонх.

M: 一瓶。

H: 是, бол.

M: 是。

H: 外用的, түрхэх эм.

M: 外用的。

H: 这一瓶是外用的。 

M: Энэ нь түрхэх эм.

 

对话三 Ярианы дасгал гурав

A: 这一瓶是外用的. Энэ нэг лонхтой нь түрхэх эм.

B: 好的,我知道了. За. Би мэдэж авлаа.

 

H:您别弄错了. Та битгий андуурч сольчихоорой.

M: 您别弄错了。

H: 您, та.

M: 您。

H: 别, битгий.

M: 别。

H: 弄错, андуурах.

M: 弄错.

H: Энд гарч буй “了” нь туслах сул үг. Үйлийн болж өнгөрсөн цагийг илтгэж өгүүлбэрийн төгсгөлд хэрэглэгдэнэ. Жишээ нь: 下雨了, Бороо орлоо. 花开了, Цэцэг дэлгэрчээ.

M: 了。

H: 您别弄错了。

M: Та битгий андуурч сольчихоорой.

 

对话四 Ярианы дасгал дөрөв

A: 这一瓶是内服的. 您别弄错了. Энэ нэг лонхтой нь уух эм. Та битгий андуурч сольчхоорой.

B: 好的. 谢谢!За. Баярлалаа.

 

H: 别弄错了, битгий андуурч сольчхоорой.

M: 别弄错了。

H: 您别弄错了。 

M: Та битгий андуурч сольчхоорой.

H: Одоо танд нэгтгэсэн ярианы дасгалыг сонсгоё.

 

完整对话 Нэгтгэсэн ярианы дасгал

 

对话一 Ярианы дасгал нэг

A: 请您先去交费. Та урьдаар очиж төлбөрөө хий.

B: 好的,谢谢. За. Баярлалаа.

 

对话二 Ярианы дасгал хоёр

B: 大夫, 取药. Эмчээ, эмээ авъя.

A: 请把药方给我. Эмийн жороо нааш нь өгөөч.

 

对话三 Ярианы дасгал гурав

A: 这一瓶是外用的. Энэ нэг лонхтой нь түрхэх эм.

B: 好的, 我知道了. За, би мэдэж авлаа.

 

对话四 Ярианы дасгал дөрөв

A: 这一瓶是内服的. 您别弄错了. Энэ лонхтой нь уух эм. Та битгий андуурч сольчихоорой.

B: 好的。谢谢!За. Баярлалаа.

 

М:Өнөөдрийн хичээл энд хүрээд өндөрлөж байна. Одоо Хятадын соёлын тухай танилцуулъя.

 

Хятадын соёлын тухай

 

Хятад улсад өвдөж хавдахаас сэргийлэх амьдрал тэтгэх ухаан зөндөөн байдаг. Нүд улайх, жавьж шалбарах, шүд өвдөх зэрэг нь бүр л улирал солигдох цагаар хүний бие хямрах үед байнга тохиолддог шинж тэмдэг болох юм. Үүнийг хятадын анагаах ухаанд “上火” буюу “хөөрөх” гэж хэлдэг. Хавар намар цагт хүмүүс маш хялбархан хөөрдөг. Ийм тохиолдолд хятадууд алимыг чанаж хандлаад шүүсийг нь уудаг. Бас удбал цэцгийн цай, алтан мөнгөн цэцгийн цай ууж хөөрөхөөс урьдчилан сэргийлдэг байна. Агаар тохируулагчтай гэрт байнга үлээлгэж суух ба хөргөгчинд хөргөөсөн хүйтэн ундааг ихээр уувал маш амархан ханиад хүрэх ба суулгадаг. Ийнхүү хүйтнээс болж хямарсан өвчний шинж тэмдгийг хятадууд “着凉” буюу “жиндэх” гэж хэлдэг. Цаг агаар эрс тэс хувирах үе, эцэг эхчүүд хүүхэддээ халуун бүлээн ус уу, хоолоо халуун дээр нь ид, салхи жавартай газар унтаж амрах гэвэл сайн хучиж дулаал гэж захисан дээр нь захиж, сануулсан дээр нь сануулж л байдаг.

Хичээл завсарлахаас өмнө уламжлал ёсоор би танд нэг асуулт үлдээе. “Би энэ эмийн жоронд бичигдсэн эмүүдийг авъя.” гэдгийг хятадаар юү гэж хэлдэг вэ?

Энэ асуултын хариуг та mon@cri.com.cn гэсэн хаягаар бидэнд И-мейл бичиж ирүүлээрэй. Энэ хичээлийг дахин сонсохыг хүсвэл та https://mongol.cri.cn гэсэн хаягаар манай вэб сайтаар зочлоорой. “Өдөр тутмын хэрэглээний Хятад хэл”-ний хичээлээр уулзтал түр баяртай. 再见!