第53课 大学
H: Сайн байцгаана уу? Эрхэм найз нараа. “Өдөр тутмын хэрэглээний Хятад хэл”-ний хичээлийг үргэлжлүүлэн сурцгаая. Номиннарс та бүхэнтэй мэндчилж байна.
M: Сайн байцгаана уу? Монгол Улсын мэргэжилтэн Мөнхөө ярьж байна.
H:Өмнөх хичээлээр бид хүүхдийн цэцэрлэгийн талаар асууж лавлах үг өгүүлбэрүүд жишээлбэл: “有没有班车?” гэсэн нэг өгүүлбэр ярьж сурсан. Тэр нь ямар утгатай өгүүлбэр болохыг санаж байна уу?
M:Тиймээ, тийм. Би санаж байна. Энэ өгүүлбэр нь Ажлын унаа байдаг уу? гэсэн өгүүлбэр гэж би заалгасан.
H: 每天几点接送?
M: Өдөр бүр хэдэн цагт хүргэж, тосдог юм бэ?
H: 端午节我们放三天假。
M: Билгийн улирлын таван сарын тавны баяраар бид гурван өдөр амарна.
M: 这张贺卡送给您!
H: Энэ баярын ил захидлыг танд дурсгаж байна.
H: Одоо бид өмнөх хичээлээр сурсан нэгтгэсэн ярианы дасгалыг сонсоцгооё.
完整对话 Нэгтгэсэн ярианы дасгал
对话一 Ярианы дасгал нэг
A: 您好,请问你们学校有没有班车?Сайн байна уу? Таны сургууль ажлын унаатай юу?
B: 我们这儿有班车. Манайх ажлын унаатай.
对话二 Ярианы дасгал хоёр
A: 每天几点接送?Өдөр бүр хэдэн цагт хүргэж тосдог юм бэ?
B: 早上八点去接,傍晚五点送回去. Өглөөний найман цагт тосч аваад, орой таван цагт хүргэж өгдөг.
对话三 Ярианы дасгал гурав
A: 端午节我们放三天假. Билгийн улирлын таван сарын тавны баяраар бид гурван өдөр амарна.
B: 祝您节日快乐!Танд баярын өдрийн мэнд хүргэе.
对话四 Ярианы дасгал дөрөв
A: 这张贺卡送给您!Энэ баярын ил захидлыг танд дурсгаж байна.
B: 真漂亮. 谢谢!Ямар гоё юм бэ? Баярлалаа.
M: Эрхэм найз нараа. Өнгөрсөн хичээлээр сурсан агуулгаа бид энд хүртэл давтлаа. Залгаад өнөөдрийн хичээлийн чухал өгүүлбэрүүдээ сурцгаая.
今日关键 Чухал өгүүлбэрүүд
有问题吗?Асуух юм байна уу?
这个字是什么意思? Энэ үсэг нь ямар утгатай юм бэ?
请您再说一遍. Та дахиж нэг удаа хэлээч.
请慢一点儿说. Арай удаан яриарай.
M: Номио. Би ажлын чөлөөгөөр бие даан хятад хэл сурдаг. Гэвч багшийн туслалцаатай бол хятад хэл сурахад минь илүү дөхөм болно гэж би хувьдаа боддог. Хэрэв би багшаас мэдэхгүй чадахгүй зүйлээ асуух гэвэл хятадаар яаж хэлэхийг надад зааж өгнө үү?
H:Бололгүй яахав. Мөнхөө, мэдэхгүй чадахгүй ямар нэгэн зүйлээ чи багшаасаа асууж зөвлөгөө авч болно. Хичээллэж байгаа үед багшаасаа асуулт асуух гэвэл урьдаар гараа өргөх ёстой. Тэгвэл багш чамаас: “有问题吗?” гэж асуух болно.
M: 有问题吗?。
H: 有, байх.
M: 有。
H: 问题, асуудал буюу асуулт.
M: 问题。
H: 吗 асуух сул үг.
M: 吗。
H: 有问题吗?
M: Асуух юм бий юу?
对话一 Ярианы дасгал нэг
A: 王老师好!Сайн байна уу? Ван багшаа.
B: 你好. 有问题吗? Сайн, сайн байна уу? Асуух юм байна уу?
H: 有问题, асуух юм байна.
M: 有问题。
H: 有问题吗?
M: Асуух юм байна уу? гэсэн үг юм.
M:Номио, би багшаасаа энэ үсэг нь ямар утгатай юм бэ? гэж асуух гэвэл хятадаар юу гэж хэлэх вэ?
H: Үүнийг “这个字是什么意思?” гэж хэлнэ.
M: 这个字是什么意思?
H: 这个,энэ.
M: 这个。
H: 字, үсэг.
M: 字。
H: 是,бол.
M: 是。
H: 什么,юу.
M: 什么。
H: 意思。утга.
M: 意思。
H: 这个字是什么意思?
M: Энэ үсэг нь ямар утгатай юм бэ?
对话二 Ярианы дасгал хоёр
A: 这个字是什么意思?Энэ үсэг нь ямар утгатай юм бэ?
B: 我来给你解释一下. Би чамд тайлбарлаж өгье.
H: 这个, энэ.
M: 这个。
H: 是, бол.
M: 是。
H: 什么意思? Ямар утгатай юм бэ?
M: 什么意思?
H: 这个字是什么意思?
M: Энэ үсэг нь ямар утгатай юм бэ?
M: Номио, хэрэв би багшийнхаа хэлснийг сайн ойлгоогүй үедээ, багшаараа дахиж хэлүүлэх гэвэл хятадаар юу гэж хэлэх вэ?
H: Тэгвэл “请您再说一遍.” гэж хэлээрэй.
M: 请您再说一遍。
H: 请,хичээнгүйлэн хүссэн үг.
M: 请。
H: 您,та.
M: 您。
H: 再, дахиж, давтаж.
M: 再。
H: 说,хэлэх, ярих.
M: 说。
H: 一遍, нэг удаа.
M: 一遍。
H: 请您再说一遍。
M: Та дахиж нэг удаа хэлнэ үү?
对话三 Ярианы дасгал гурав
A: 请您再说一遍. Та дахиж нэг удаа хэлнэ үү?
B: 好的. 大家仔细听. Тэгъе. Бүгдээрээ анхааралтай сонсоорой.
H: 请, хүссэн утгатай үг.
M: 请。
H: 再说一遍,давтаж хэлээч.
M: 再说一遍.
H: 请您再说一遍。
M: Та дахиж нэг удаа хэлээч.
H: Мөнхөө. Үүнээс гадна “请您再说一遍” гэсэн санааг бас “请慢一点儿说.” гэж хэлж болно.
M: 请慢一点儿说.
H: 请, хүссэн санааг илтгэсэн үг.
M: 请。
H: 慢,удаан.
M: 慢。
H: 一点,жаахан, бага зэрэг.
M: 一点。
H: 说, хэлэх, ярих.
M: 说。
H: 请慢一点儿说。
M: Арай удаан яриарай.
对话四 Ярианы дасгал дөрөв
A: 请慢一点儿说. Арай удаан яриарай.
B: 对不起,刚才我说得可能太快了. Уучлаарай. Сая би арай хурдан ярьчихав уу даа.
H: 慢一点, арай удаан, аажуухан.
M: 慢一点。
H: 说,хэлэх, ярих.
M: 说。
H: 请慢一点儿说。
M: Арай удаан яриарай.
H: Одоо бид өнөөдрийн хичээлийн нэгтгэсэн ярианы дасгалыг сонсоцгооё.
完整对话 Нэгтгэсэн ярианы дасгал
对话一 Ярианы дасгал нэг
A: 王老师好!Сайн байна уу? Ван багшаа.
B: 你好. 有问题吗?Сайн, сайн байна уу? Асуух юм байна уу?
对话二 Ярианы дасгал хоёр
A: 这个字是什么意思?Энэ үсэг нь ямар утгатай юм бэ?
B: 我来给你解释一下. Би чамд тайлбарлаж өгье.
对话三 Ярианы дасгал гурав
A: 请您再说一遍. Та дахин нэг удаа хэлээч.
B: 好的. 大家仔细听. За, бүгдээрээ анхааралтай сонсоорой.
对话四 Ярианы дасгал дөрөв
A: 请慢一点儿说. Арай удаан яриарай.
B: 对不起,刚才我说得可能太快了. Уучлаарай. Сая би арай хурдан ярьчихав уу даа.
М:Өнөөдрийн хичээл энд хүрээд өндөрлөж байна. Одоо Хятадын соёлын тухай танилцуулъя.
Хятадын соёлын тухай
Хятадын их дээд сургуулиудад төрөл бүрийн мэргэжлүүдийн сургалтын цар хэмжээ нь маш их зөрүүтэй байдаг. Гадаад хэлний мэргэжлийн ангийнхан нь ердөө арван хэдхэн оюутан хичээллэж байх жишээтэй. Үүний зорилго нь оюутан нэг бүрийн хэлний дасгал хийхэд дөхмийг бодсон юм. Харин оюутнуудын сонсох дуртай зарим олон нийтийн хичээлийн ангиудад хэдэн зуун оюутан хичээллэдэг. Урьд нь их сургуулйин хичээлийн танхимд голдуу багш ярьж оюутнууд сонсдог байсан бол, өнөөдрийн байдлаар улам олон оюутнууд хичээл сургалтын явцад гар бие оролцох нь нэмэгдэж байна. Жишээлбэл оюутнууд хичээлийн агуулгын дагуу өөрсдийн уран бүтээлээ дэлгэн үзүүлэх юм уу, тоглох нь бий. Багш нар нь ч оюутнуудаа зохион байгуулан ярилцуулдаг байна. Сургалт заах аргын энэ хэлбэрүүд нь оюутнуудын хичээлийн агуулгаа нэн сайн ойлгон эзэмшихэд нь тустай бөгөөд тэдний бие даан асуудлыг задлан шинжлэх, асуудыг шийдвэрлэх чадавхийг сайжруулахын зэрэгцээ зохион байгуулах болон бусадтай хамтран ажиллах чадавхитай болгодог байна.
Эрхэм найз нараа.Уламжлал ёсоор хичээл завсарлахаас өмнө би танд нэгэн асуулт үлдээе. “Та арай удаан хэлнэ үү?” гэдгийг хятадаар юу гэж хэлэх вэ?
Энэ асуултын хариуг та mon@cri.com.cn гэсэн хаягаар бидэнд И-мейл бичиж ирүүлээрэй. Энэ хичээлийг дахин сонсохыг хүсвэл та https://mongol.cri.cn гэсэн хаягаар манай вэб сайтаар зочлоорой. “Өдөр тутмын хэрэглээний Хятад хэл”-ний хичээлээр уулзтал түр баяртай. 再见!