54-р хичээл Номын санд
2018-01-04 09:21:09  

第54课  图书馆

H: Сайн байцгаана уу? Эрхэм найз нараа. “Өдөр тутмын хэрэглээний Хятад хэл”-ний хичээлийн цаг боллоо. Номиннарс та бүхэнтэй мэндчилж байна.

M:Сайн байцгаана уу? Та бүхэнтэй Мөнхөө мэндчилж байна.

H: Өмнөх хичээлээр бид их сургуулийн оюутны сэдвээр хятад хэлээр ярьж сурсан. Одоо уламжлал ёсоор сурсан зүйлээ эргэн саная. Хэрэв багш танаас асуух зүйл байна уу? гэж асуух гэвэл “有问题吗?” гэж хэлдэг юм.

M: 有问题吗?

H: 这个字是什么意思?

M: Энэ үсэг ямар утгатай юм бэ?

H: Хэрэв багшийн ярьсныг сонсож амжаагүй бол багшдаа хандаж ингэж хэлээрэй:请您再说一遍。  

M: Та дахин хэлээч.

H: Үүнээс гадна бас ингэж хэлж болно. 请慢一点儿说。

M: Арай удаан ярина уу? 

H: Эрхэм найз нараа. Одоо бид өмнөх нэгтгэсэн ярианы дасгалыг бүхэл бүтнээр нь нэг удаа сонсоцгооё.

 

完整对话 Нэгтгэсэн ярианы дасгал

 

对话一 Ярианы дасгал нэг

A: 王老师好!Сайн байна уу? Ван багшаа.

B: 你好. 有问题吗? Сайн, сайн байна уу? Асуух юм байна уу?

 

对话二 Ярианы дасгал хоёр

A: 这个字是什么意思? Энэ үсэг нь ямар утгатай юм бэ?

B: 我来给你解释一下.  Би чамд тайлбарлаж өгье дөө.

 

对话三 Ярианы дасгал гурав

A: 请您再说一遍. Та дахин хэлээч.

B: 好的. 大家仔细听. За, бүгдээрээ анхааралтай сонсоорой.

 

对话四  Ярианы дасгал дөрөв

A: 请慢一点儿说. Арай удаан ярина уу?

B: 对不起,刚才我说得可能太快了.  Уучлаарай. Сая би арай хурдан ярьчихав уу даа. 

 

M: Сая бид хичээлээ давтлаа. Залгаад бид өнөөдрийн хичээлээр сурах чухал өгүүлбэрүүдийг сонсоцгооё.

 

今日关键 Чухал өгүүлбэрүүд

(zěn)(yāo)(bàn)(jiè)(shū)(zhèng)? Уншигчийн карт яаж авдаг вэ?

(zhè)(xiē)(shū)()()(wài)(jiè)(ma)? Энэ номнуудыг гадуур уншиж болох уу?

(zhè)(er)(yǒu)(wài)(wén)(shū)(kān)(bào)(zhǐ)(ma)? Энд гадаад хэлний ном, сонин  сэтгүүл байдаг уу?

(diǎn)()(zhè)(er). Энд дараад ороорой.

 

M: Номио, тэр өдөр бид номын дэлгүүр орсныг чи санаж байгаа биз? Тэнд чинь ном зардаг газар. Энэ удаа би ном зээлж гадуур уншиж болох номын санд очих юм сан гэж бодож байна. 

H: Тэгье, тэгье. Номын санг хятадаар юу гэж хэлдгийг би урьдаар танд хэлж өгье. “图书馆”гэдэг юм.

M: Аа. Тийм байна. Номын санг хятадаар “图书馆” гэж хэлдгийг би мэдэж авлаа. Тэгвэл уншигчийн карт гэсэн үгийг хятадаар юу гэж хэлдэг юм бэ? Надад хэлж өгөөч.

H: Мөнхөө, чи их зөв асуулт асуусан байна. Үүнийг “图书证”гэж хэлнэ. Ердийн үгэнд бас“借书证”гэж ч хэлдэг.

M: 借书证, уншигчийн карт.

H: 借书, ном зээлэх.

M: 借书。

H: 证, үнэмлэх.

M: 证。

H: 借书证, уншигчийн карт .

M: Номио. Надад уншигчийн карт байхгүй, би нэгийг авмаар байна. Тэгвэл түүнийг яаж хийлгэж авах юм бэ?

H: Чи ингэж хэлж болно: 怎么办借书证?

M: 怎么办借书证?“Уншигчийн карт яаж хийлгэж авах вэ?” гэж хэлж болохыг би мэдэж авлаа. Баярлалаа.

H: 怎么, яаж.

M: 怎么。

H: 办, хийх, ажил хэрэг гүйцэтгэх. 

M: 办。

H: 借书证,уншигчийн карт.

M: 借书证。

H: 怎么办借书证?

M: Яаж уншигчийн карт хийлгэж авах вэ? 

 

对话一 Ярианы дасгал нэг

A: 怎么办借书证?Яаж уншигчийн карт хийлгэж авах юм бэ? 

B: 你需要准备一张一寸的照片,以及10块钱的工本费。Нэг ямхын зураг нэг ширхэг, бас карт хийлгэсэн 10 юань хэрэгтэй.

 

M: Номио. Одоо би ном унших карттай болсондоо үнэхээр их баяртай байна. Бид залгаад ном гадуур авч уншихад хэлэх үгнүүдийг ярьж сурья:Энэ номнуудаас гадуур уншиж болох уу? гэдгийг хятадаар юу гэж хэлдэг вэ?

H: Мөнхөө. Та ингэж асуугаарай: “这些书可以外借吗?”

M: Энэ номнуудаас гадуур уншиж болох уу?

H: 这些书, энэ номнууд, 书, ном.

M: 这些书,书.

H: 可以, болох.  

M: 可以, болно.

H: 外借,зээлэх.

M: 外借。

H: 这些书可以外借吗?

M: Энэ номнуудаас гадуур зээлж уншиж болох уу?

 

对话二 Ярианы дасгал хоёр

A: 这些书可以外借吗?Энэ номнуудаас гадуур уншиж болох уу?

B: 不可以,这是图书馆的规定。 Болохгүй, энэ бол номын сангийн дотоод дүрэм.

 

M: Бид шинэ үгнүүд сурвал ямар вэ? Энд гадаад хэлний ном, сонин, сэтгүүл байдаг уу? гэдгийг хятадаар юу гэж хэлдэг юм бэ?

H: Миний бодлоор байх байлгүй. За, байз. Номын санчаас асууя: 这儿有外文书刊报纸吗?

M: 这儿有外文书刊报纸吗?

H: 这儿, энд.  

B: 这儿。

H: 有, байх.

M: 有。

H: 外文, гадаад хэлний.

M: 外文。

H: 书刊, ном, сэтгүүл.

M: 书刊。

H: 报纸, сонин.

M: 报纸。

H: 这儿有外文书刊报纸吗? 

M: Энд гадаад хэлний ном, сонин, сэтгүүл байдаг уу?

 

对话三 Ярианы дасгал гурав

A: 这儿有外文书刊报纸吗? Энд гадаад хэлний ном, сонин, сэтгүүл байдаг уу?

B: 当然有了. 就在二楼阅览室. Байлгүй яахав, хоёр давхрын ном унших тасагт байна.

 

M: За, бид компьютерийн дэргэд суугаад хайж байна. Энэ чинь юу билээ? Номын нэрийн жагсаалт нь хаана нь байдаг юм бол?

H: 点击这儿。

M: Номио. Дахиж хэлээч.

H: За.”点击这儿”,энд дараад ор.

M: 点击这儿。

H: 点击, дарах, 这儿, энд.  

M: 点击这儿,Энд дараад ор.

 

对话四 Ярианы дасгал дөрөв

A: 怎么进入目录查询?Нэрсийн жагсаалтыг унших гэвэл яаж орох юм бэ?

B: 点击这儿. Энд дараад ор. 

Н: Өнөөдрийн ярианы дасгалаа бүхэл бүтнээр нь сонсоцгооё.

 

完整对话 Нэгтгэсэн ярианы дасгал

 

 

对话一 Ярианы дасгал нэг

A: 怎么办借书证?Яаж уншигчийн карт хийлгэж авах юм бэ? 

B: 你需要准备一张一寸的照片,以及10块钱的工本费。Нэг ямхын зураг нэг ширхэг, бас карт хийлгэсэн 10 юань хэрэгтэй.

 

对话二 Ярианы дасгал хоёр

A: 这些书可以外借吗?Энэ номнуудаас гадуур уншиж болох уу?

B: 不可以,这是图书馆的规定。 Болохгүй, энэ бол номын сангийн дотоод дүрэм.

 

对话三 Ярианы дасгал гурав

A: 这儿有外文书刊报纸吗? Энд гадаад хэлний ном, сонин, сэтгүүл байдаг уу?

B: 当然有了. 就在二楼阅览室. Байлгүй яахав, хоёр давхрын ном унших тасагт байна.

 

对话四 Ярианы дасгал дөрөв

A: 怎么进入目录查询?Нэрсийн жагсаалтыг унших гэвэл яаж орох юм бэ?

B: 点击这儿. Энд дараад ор.

 

 

М:Өнөөдрийн хичээл энд хүрээд өндөрлөж байна. Одоо Хятадын соёлын тухай танилцуулъя.

 

Хятадын соёлын тухай

Хятад улсад номын сан нь маш өргөн хүрээнд түгээмэлжсэн байдаг. Цар хэмжээгээр хамгийн том номын сан нь Бээжин дэх энэ номын сан болно. Хятадын Улсын Төв Номын санд дэлхийд хамгийн олон хятад хэлний ховор чухаг сурвалж бичиг хадгалагдаж байгаа гэж тооцогдож байгаагаар барахгүй, хятад улсдаа ч хамгийн олон гадаад хэлний ном хадгалж байгаа номын сан болох юм. Хятадын Улсын Номын санд хамгийн эртний ховор нандин бичиг дурсгалын зүйл нь одоогоос бараг 3000 жилийн тэртээх Хятадын эртний Шан гүрний сүүлчийн үеийн эртний бууриас олдсон Хааны угсаатны түүх сурвалжаа тэмдэглэж байсан яст мэлхийн нуруун дээр бичигдсэн үсэг бичгүүд болно. Өнөөдрийн байдлаар энэхүү Улсын Төв Номын санг олон нийтэд хүртээлтэй болгож, жилийн 365 өдрөөр нээлттэй байлгаж, өдөр бүр нийт 13 мянга 600 уншигчдыг хүлээн авч байна.

Хичээл завсарлахаас өмнө би уламжлал ёсоор танд нэг асуулт үлдээе. “Энэ номнуудаас гадуур уншиж болох уу?” гэдгийг хятадаар юу гэж хэлэх вэ?

Энэ асуултын хариуг та mon@cri.com.cn гэсэн хаягаар бидэнд И-мейл бичиж ирүүлээрэй. Энэ хичээлийг дахин сонсохыг хүсвэл та https://mongol.cri.cn гэсэн хаягаар манай вэб сайтаар зочлоорой. “Өдөр тутмын хэрэглээний Хятад хэл”-ний хичээлээр уулзтал түр баяртай. 再见!