2017 онд Бээжин хотын PM 2.5 жилийн дундаж агууламж буурав
2018-01-04 11:17:09  

3-нд  Бээжин хотын Байгаль орчныг хамгаалах газар хэвлэлийн бага хурал хийлгэж, 2017  оны Бээжин хотын бүтэн жилийн агаарын чанарын байдлыг мэдээлжээ. Бээжин хотын  Байгаль орчныг хамгаалах газрын хяналт шалгалтын төвийн орлогч дарга Лю Баошянь  танилцуулахдаа: 2017 онд, Бээжин хотын тоосонцор манан PM2.5 зэрэг 4 төрлийн  агаарын бохирдол өнгөрсөн оныхоос зохих хэмжээгээр сайжирсан. Үүнд, PM2.5 жилийн  дундаж агууламж нь шоо метр бүрт 58 микрограмм хүрч, үндэсний "Агаарын  бохирдлоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөө"-нд дурдсан үүрэг,  зорилтоо биелүүлсэн гэжээ. 
Бээжин хотын Байгаль  орчныг хамгаалах газрын агаар мандлын менежментийн дарга Лю Шян: Сүүлийн  жилүүдээс Бээжин хот эрчим хүч, үйлдвэрлэл, тээврийн бүтцийг сайжруулах зэрэг агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчтэй хийсээр иржээ. 5 жилийн  турш, цэвэр эрчим хүч хэрэглэх шинэчлэл, хөдөө орон нутгийн нүүрсний хэрэглээг  цэгцлэх, нийслэлийн орчинд бохирдол ихтэй аж ахуйн нэгжийг зохицуулах буюу хаах,  хуучин авто тээврийн хэрэгслийг шилжүүлэх зэрэг ажил гүйцэтгэсэн нийт хэмжээ  сүүлийн 10 жилийн нийлбэртэй тэнцэж байна гэжээ. 
Эх сурвалжийн мэдээлснээр, 2018 онд Бээжин хот PM2.5 агаарын  бохирдлын асуудалд үргэлжлэн анхаарал хандуулж, хууль эрх зүй, эдийн засаг,  шинжлэх ухаан, технологи, засаг захиргаа зэрэг ерөнхийлсөн арга хэлбэрээр олон  төрлийн бохирдлыг багасгах ажлыг эрчтэй хийнэ  гэжээ.