第57课 报名
H: Сайн байцгаана уу? Эрхэм найз нараа. “Өдөр тутмын хэрэглээний Хятад хэл”-ний хичээлд таныг урьж байна. Номиннарс та бүхэнтэй мэндчилж байна.
M:Сайн байцгаана уу? Та бүхэнтэй Мөнхөө мэндчилж байна.
H: Бид өмнөх хичээлээр голдуу интернэт кафены тухай богино өгүүлбэрүүд сурсан. Одоо бид сурсан хичээлээ давтъя.
M: Тэгье.
H: Нэгдүгээр өгүүлбэр: 哪儿有网吧?
M: Интернэт кафе хаана байна?
H: 你有自己的博客吗?
M: Чи блогтой юу?
H: “你的邮箱地址是什么?”
M:Таны И-мэйл хаяг юу вэ?
H: Хэрэв та нууц түлхүүрээ мартсан бол: 我忘记密码了. гэж хэлээрэй.
M: 我忘记密码了.
H: Одоо бид өмнөх хичээлээр сурсан нэгтгэсэн ярианы дасгалаа сонсоцгооё.
完整对话 Нэгтгэсэн ярианы дасгал
对话一 Ярианы дасгал нэг
A: 哪儿有网吧?Интернэт кафе хаана байна?
B: 我们学校东南角就有一个. Манай сургуулийн зүүн өмнөд өнцөгт бий.
对话二 Ярианы дасгал хоёр
A: 你有自己的博客吗?Чи блогтой юу?
B: 当然了. 我的博客点击率还挺高的. Байлгүй яахав. Миний блогийг нэлээд олон хүн уншдаг.
对话三 Ярианы дасгал гурав
A: 你的邮箱地址是什么?Чиний и-мэйл хаяг юу вэ?
B: Chinese@crifm.com。Chinese@crifm.com。
对话四 Ярианы дасгал дөрөв
A: 哎呀,我忘记密码了 Өө, Би нууц дугаараа мартчихжээ.
B: 没关系,再试一次. Зүгээр, дахиад ороод үзээрэй.
M:За. Бид өмнөх хичээлээ давтлаа. Залгаад өнөөдрийн хичээлээр сурах чухал өгүүлбэрүүдийг сонсоцгооё.
今日关键 Чухал өгүүлбэрүүд
我的汉语不好. Би хятадаар ярихдаа тааруухан.
我听不懂. Би сонсоод ойлгосонгүй.
什么时候开学?Хэзээ сургууль эхлэх юм бэ?
一个学期的学费是多少?Хагас жилийн сургалтын төлбөр нь ямар үнэтэй байдаг бол?
M: Номио. Би сургууль хэзээ эхлэхийг мэдмээр байна. Үүнийг хятадаар юу гэж асуухыг надад заагаад өгөхгүй юү?
H: Бололгүй яахав. Мөнхөө, та ингэж хэлж болно. 我的汉语不好. Би хятадаар ярихдаа тааруухан гэж хэлж болно.
M: 我的汉语不好。
H: 我的, миний.
M: 我的。
H: 汉语,хятад хэл.
M: 汉语。
H: 不,үгүй, биш.
M: 不。
H: 好,сайн.
M: 好。
H: 我的汉语不好。
M: Миний хятад хэл тааруухан.
对话一 Ярианы дасгал нэг
A: 您以前学过汉语吗?Та өмнө нь хятад хэл сурч байсан уу?
B: 学过一点儿, 我的汉语不好. Бага зэрэг сурсан, миний хятад хэл тааруухан.
A: 你说得挺好的. Чи дажгүй ярьж байна шүү.
M: Номио. Би хятад хэлэнд тааруухан болохоор тэдний ярихыг сонсоод ихэнхдээ ойлгодоггүй юм.
H: Энэ санаагаа илтгэе гэвэл, 我听不懂. Би сонсоод ойлгохгүй байна гэж хэлж болно.
M: 我听不懂。
H: 我 , би.
M: 我。
H: 听,сонсох.
M: 听。
H: 不,үгүй.
M: 不。
H: 懂,ойлгох.
M: 懂。
H: 我听不懂。
M: Би ойлгосонгүй.
对话二 Ярианы дасгал хоёр
A: 我听不懂. 您会说英语吗? Би сонсоод ойлгосонгүй. Та англиар ярьдаг уу?
B: 对不起,我不会说英语. Уучлаарай, би англиар ярьдаггүй.
M: Номио. Хэдийгээр би түүний ярихыг сонсоод ойлгоогүй ч гэсэн: “什么时候开学?你能告诉我怎么用中文说吗?非常感谢.” гэх зэрэг чухал үгнүүдийг нь мэдэж авмаар байна.
H: Та тэгвэл 什么时候开学? Хэзээ сургууль эхлэх юм бэ? гэж асууж болно.
M: 什么时候开学。
H: 什么,юу.
M: 什么。
H: 时候,цаг үе.
M: 时候。
H: 开学,сургууль эхлэх.
M: 开学。
H: 什么时候开学?
M: Сургууль хэзээ эхлэх вэ?
对话三 Ярианы дасгал гурав
A: 什么时候开学? Хэзээ сургууль эхлэх вэ?
B: 9月1号. 9-р сарын 1-ний өдөр эхэлнэ.
M: Бид нэлээд олон өгүүлбэрүүд сурлаа. Одоо би сургалтын төлбөртөй холбогдсон үгнүүд ярьж сурмаар байна. Номио. Хагас жилийн сургалтын төлбөр нь ямар үнэтэй юм бэ? гэж хэлэх гэвэл юу гэж хэлэх вэ?
H: Мөнхөө, үүнийг та: 一个学期的学费是多少?гэж асуугаарай.
M: 一个学期的学费是多少。
H: 一个学期的,хагас жил.
M: 一个学期的。
H: 学费,сургалтын төлбөр.
M: 学费。
H: 是,бол.
M: 是。
H: 多少,хичнээн.
M: 多少。
H: 一个学期的学费是多少?
M: Хагас жилийн сургалтын төлбөр нь ямар үнэтэй юм бэ?
对话四 Ярианы дасгал дөрөв
A: 一个学期的学费是多少Хагас жилийн сургалтын төлбөр нь ямар үнэтэй юм бэ?
B: 一个学期一万. Хагас жилийн сургалтын төлбөр нь арван мянган юань.
H:Одоо бид өнөөдрийн хичээлээр сурсан өгүүлбэрүүдийн нэгтгэсэн ярианы дасгалаа бүхэл бүтнээр нь сонсоцгооё.
完整对话 Нэгтгэсэн ярианы дасгал
对话一 Ярианы дасгал нэг
A: 您以前学过汉语吗?Та өмнө нь хятад хэл сурч байсан уу?
B: 学过一点儿. 我的汉语不好. Бага зэрэг сурсан. Миний хятад хэл тааруухан.
A: 你说得挺好的. Чи дажгүй ярьж байна шүү.
对话二 Ярианы дасгал хоёр
A: 我听不懂. 您会说英语吗?Би сонсоод ойлгосонгүй. Та англиар ярьдаг уу?
B: 对不起,我不会说英语。Уучлаарай. Би англиар ярьдаггүй.
对话三 Ярианы дасгал гурав
A: 什么时候开学?Сургууль хэзээ эхлэх вэ?
B: 9月1号. 9-р сарын 1-ний өдөр эхлэнэ.
对话四 Ярианы дасгал дөрөв
A: 一个学期的学费是多少?Хагас жилийн сургалтын төлбөр нь ямар үнэтэй юм бэ?
B: 一个学期一万. Хагас жилийнх нь арван мянган юань.
М:Өнөөдрийн хичээл энд хүрээд өндөрлөж байна. Одоо Хятадын соёлын тухай танилцуулъя.
Хятадын соёлын тухай
Хятад улсын тун олон их дээд сургуулиудад уг сургуулийнхаа түүх болон өвөрмөц соёлыг тусгасан сургаал үгс байдаг. Жишээлбэл Бээжин их сургуулийн “Эх оронч, Дэвшил, Ардчилал, Шинжлэх ухаан” гэсэн сургаал үг нь тус их сургуулийн оюутнуудын эрх чөлөөг тэмцэн олох түүхийг тусгасан байдаг. Хятадын бишгүй олон сургаал үг нь эртний сонгодог бүтээлээс үүсэл гаралтай бөгөөд маш гүн нарийн соёлын утга агуулагдаж байдаг. Тухайлбал Чин Хуа их сургуулийн “Шантрашгүй чармайваас, дээдийн хишиг ачаална” гэсэн сургаал үг нь Хятадын үндэстнүүдийн авхаалж самбаа оюун ухааны дээж гэж алдаршсан Хятадын Жөү гүрний үеийн сонгодог зохиол—“Жөү И бичиг”-ээс үүсэл гаралтай аж. Фү Дань их сургуулийн “Эрдмийг зоригоор, эрлийг сургаар” гэсэн сургаал үг нь Хятадын Цүнь Чиүгийн сүүлч үеийн агуу их сэтгэгч, улс төрч, соён гэгээрүүлэгч Күнз жич түүний шавь нарын ярианы тэмдэглэл--- “Шүүмжлэлт өгүүлэл”-ээс улбаатай аж.
Эрхэм найз нараа. Бидний өнөөдрийн хичээл завсарлах дөхөж байна. Дараачийн хичээлээс өмнө та бүхэнд нэг асуулт үлдээе. “Сургууль хэзээ эхлэх вэ?” гэдгийг хятадаар юу гэж хэлдэг вэ?
Энэ асуултын хариуг та mon@cri.com.cn гэсэн хаягаар бидэнд И-мейл бичиж ирүүлээрэй. Энэ хичээлийг дахин сонсохыг хүсвэл та https://mongol.cri.cn гэсэн хаягаар манай вэб сайтаар зочлоорой. “Өдөр тутмын хэрэглээний Хятад хэл”-ний хичээлээр уулзтал түр баяртай. 再见!