第55课 与同学聊天
H: Эрхэм найз нараа. Та бүхэн сайн байцгаана уу? “Өдөр тутмын хэрэглээний Хятад хэл”-ний хичээлээр та бүгдтэй дахин уулзаж байгаадаа баяртай байна. Номиннарс та бүхэнтэй мэндчилж байна.
M: Сайн байцгаана уу? Монгол Улсын мэргэжилтэн
Мөнхөө та бүхэнтэй мэндчилж байна. Өмнөх хичээлээр бид номын сангаар үйлчлүүлэхэд хэрэглэх үг өгүүлбэрүүдийг ярьж сурсан. Номиодоо их баярласан шүү.
H: Зүгээр, зүгээр. Мөнхөө. Бид урьдаар түрүүчийн
хичээлээр сурсан зүйлээ давтья.
M: За, тэгье.
H: Эхний өгүүлбэр: 怎么办借书证?Яаж уншигчийн карттай болох юм бэ?
H: 这些书可以外借吗?
M: Эдгээр номыг гадуур зээлж болох уу?
H: 这儿有外文书刊报纸吗?
M: Энд гадаад хэлний сонин, сэтгүүл, ном зохиол байдаг уу?
H: 点击这儿。
M: Энд дараад ороорой.
H: За, одоо өмнөх хичээлээр сурсан ярианы дасгалаа бүхэл бүтнээр нь сонсоцгооё.
完整对话 Нэгтгэсэн ярианы дасгал
对话一 Ярианы дасгал нэг
A: 怎么办借书证?Яаж уншигчийн карт хийлгэж авах юм бэ?
B: 你需要准备一张一寸的照片,以及10块钱的工本费. Нэг ямхын хэмжээний зураг нэг ширхгийг ,бас карт хийлгэсэн 10 юань хэрэгтэй.
对话二 Ярианы дасгал хоёр
A: 这些书可以外借吗?Энэ номуудыг гадуур уншиж болох уу ?
B: 不可以,这是图书馆的规定. Болохгүй, энэ бол номын сангийн дотоод журам.
对话三 Ярианы дасгал гурав
A: 这儿有外文书刊报纸吗? Энд гадаад хэлний ном,
сонин, сэтгүүл байдаг уу?
B: 当然有了. 就在二楼阅览室. Байлгүй яахав. Хоёр
давхрын ном унших тасагт байна.
对话四 Ярианы дасгал дөрөв
A: 怎么进入目录查询? Нэрсийн жагсаалтыг унших гэвэл яаж орох вэ ?
B: 点击这儿. Энд дараад ороорой.
M: За, бид өмнөх хичээлээр сурсан зүйлээ энд хүртэл давтья. Залгаад өнөөдрийн хичээлээр сурах чухал өгүүлбэрүүдийг сонсоцгооё.
今日关键 Чухал өгүүлбэрүүд
你学什么专业? Чи ямар мэргэжлээр сурч байна вэ?
我们的课很有意思. Бидний сурч байгаа хичээл маш
сонирхолтой.
我们学校老师的水平都很高. Манай сургуулийн багш нар их өндөр боловсролтой.
可以补考吗? Дахиж шалгаж болох уу?
M: Номио. Сургуулийн хашаанд алхаж явахад сэтгэлд
маш таатай бөгөөд оюутан ахуй сайхан цаг сэтгэлд бууж ирдэг.
H: Нээрээ тийм.
M: Харин би ангийнхаа хүүхдүүдтэй ярилцахад хүндрэлтэй байдаг. Чи ямар мэргэжлээр сурч байна вэ? гэдгийг хятадаар юу гэж хэлдэг юм бэ? Номио, чи үүнийг надад хэлж өгөөч.
H: Үүнийг “你学什么专业”?гэж хэлнэ.
M: 你学什么专业?
H: 你, чи.
M: 你。
H: 什么,юу.
M: 什么。
H: 学,2-р хөгөөр дуудна, сурах.
M: 学。
H: 专业, мэргэжил.
M: 专业。
H: Хамтдаа: 你学什么专业?
M: Чи ямар мэргэжлээр сурч байна вэ?
对话一 Ярианы дасгал нэг
A: 你学什么专业? Чи ямар мэргэжлээр сурч байна вэ?
B: 我学经济. Би эдийн засагчийн мэргэжлээр сурч байна.
M: Эдийн засгийн мэргэжлийн нэг оюутан бидний хичээл маш сонирхолтой гэж хэлж байсан. Энэ үгийг хятадаар юу гэж хэлдэг юм бэ?
H:Бидний хичээл маш сонирхолтойгэдгийг хятадаар:“我们的课很有意思.” гэж хэлнэ.
M: 我们的课很有意思。
H: 我们的,бидний.
M: 我们的。
H: 课,хичээл.
M: 课。
H: 很,маш.
M: 很。
H:有意思,сонирхолтой.
M: 有意思。
H: 我们的课很有意思。
M: Бидний хичээл маш сонирхолтой.
对话二 Ярианы дасгал хоёр
A: 你喜欢你的专业吗?Чи өөрийнхөө мэргэжилд дуртай юу?
B: 喜欢. 我们的课很有意思. Дуртай. Бидний хичээл маш сонирхолтой.
H:我们的课,бидний хичээл.
M: 我们的课。
H: 很有意思,маш сонирхолтой.
M: 很有意思。
H: 我们的课很有意思。
M: Бидний хичээл маш сонирхолтой.
对话三 Ярианы дасгал гурав
A: 我们学校老师的水平都很高. Манай сургуулийн багш нар их өндөр боловсролтой.
B:是么?那他们对学生要求严格吗?Тийм үү? Тэд оюутнуудад их хатуу шаардлага тавьдаг уу?
A: 他们都很严格. Тэд их хатуу шаардлага тавьдаг.
H: 我们学校,манай сургууль.
M: 我们学校。
H: 老师的水平, багш нарын түвшин, багш нарын эрдэм.
M: 老师的水平。
H: 都很高,цөмөөрөө их өндөр.
M: 都很高。
H: 我们学校老师的水平都很高。
M:Манай сургуулийн багш нар их өндөр боловсролтой.
M: Нэг оюутан шалгалтандаа тэнцээгүй сэтгэлээр унасан байна. Түүнийг яаж аргадах вэ? Номио, хурдан надад заагаад өгөөч.
H: Би ч сайн мэдэхгүй байна. Гэхдээ та “可以补考吗?” гэж хэлж болно. Дахиж шалгуулж болох уу?
M: 可以补考吗?
H: 可以, болно.
M: 可以。
H: 补考, дахиж шалгуулах.
M: 补考。
H: 吗, асуух сул үг.
M: 吗。
H: 可以补考吗?
M: Дахиж шалгуулж болох уу?
对话四 Ярианы дасгал дөрөв
A: 有两个人不及格. Хоёр хүн тэнцээгүй.
B:真倒霉. 可以补考吗? Үнэхээр азгүй юмаа. Дахиж шалгуулж болох уу?
A: 可以补考. Дахиж шалгуулж болно.
H: Одоо бид нэгтгэсэн ярианы дасгалаа бүтнээр нь сонсоцгооё.
完整对话 Нэгтгэсэн ярианы дасгал
对话一 Ярианы дасгал нэг
A: 你学什么专业?Чи ямар мэргэжлээр сурч байна вэ?
B: 我学经济. Би эдийн засагчийн мэргэжлээр сурч байна.
对话二 Ярианы дасгал хоёр
A: 你喜欢你的专业吗?Чи мэргэжилдээ дуртай юу?
B: 喜欢。我们的课很有意思. Дуртай. Бидний хичээл маш сонирхолтой.
对话三 Ярианы дасгал гурав
A: 我们学校老师的水平都很高. Манай сургуулийн багш нар маш өндөр боловсролтой.
B:是么?那他们对学生要求严格吗?Тийм үү? Тэд оюутнуудад их хатуу шаардлага тавьдаг уу?
A: 他们都很严格。Тэд их хатуу шаардлага тавьдаг.
对话四 Ярианы дасгал дөрөв
A: 有两个人不及格. Хоёр хүн тэнцээгүй.
B:真倒霉. 可以补考吗?Үнэхээр азгүй юмаа. Дахиж шалгуулж болох уу ?
A: 可以补考. Дахин шалгуулж болно.
М:Өнөөдрийн хичээл энд хүрээд өндөрлөж байна. Одоо Хятадын соёлын тухай танилцуулъя.
Хятадын соёлын тухай
Хятадын их дээд сургуульд ерөнхий боловсролын сургууль, байгалийн шинжлэх ухааны их сургууль, хөдөө аж ахуй ойн аж ахуйн их сургууль, анагаах ухааны их сургууль, багшийн их сургууль, биеийн тамир, урлагийн их сургууль зэрэг байдаг. Улсаас жил болгоны 6-р сард ерөнхий боловсролын их дээд сургуулийн нэгдэлтэй шалгалт явуулдаг. Энэ шалгалтын дүнгээр хүүхдүүд орох их сургуулиа сонгодог байна. Өнөөдрийн байдлаар, Хятадад нийт 27 сая гаруй оюутан залуус 2000 гаруй их дээд сургуульд эрдэм мэргэжилд суралцаж эзэмшиж байгаа юм.
Танд уламжлал ёсоор би нэг асуулт үлдээе: “Та ямар мэргэжлээр сурч байна вэ?” гэсэн өгүүлбэрийг хятадаар юу гэж хэлэх бэ?
Энэ асуултын хариуг та mon@cri.com.cn гэсэн хаягаар бидэнд И-мейл бичиж ирүүлээрэй. Энэ хичээлийг дахин сонсохыг хүсвэл та https://mongol.cri.cn гэсэн хаягаар манай вэб сайтаар зочлоорой. “Өдөр тутмын хэрэглээний Хятад хэл”-ний хичээлээр уулзтал түр баяртай. 再见!