第62课 看演出
H: Сайн байцгаана уу? Эрхэм найз нараа. “Өдөр тутмын хэрэглээний Хятад хэл”-ний шинэ хичээл эхэлж байна. Номиннарс та бүхэнтэй мэндчилж байна.
M: Сайн байцгаана уу? Мөнхөө мэндчилж байна.
H: Мөнхөө, бид өмнөх хичээлээр караокены тухай ярьж хөөрснөө санаж байгаа биз? Одоо сурсан зүйлээ давтъя. Нэгдүгээр өгүүлбэр: 你平时喜欢听什么音乐?
M: Энгийн цагт та ямар дуу хөгжим сонсох дуртай вэ?
H: 我就爱听摇滚乐。
M: Би рок дуу л сонсох дуртай.
H: 你最喜欢的歌手是谁?
M: Чамд хэн гэдэг дуучин хамгийн их таалагддаг вэ?
H: 这首歌最近特别流行。
M: Энэ дуу сүүлийн үед их дэлгэрч байна.
H: Эрхэм найз нараа. Одоо өмнөх хичээлийн нэгтгэсэн ярианы дасгалыг сонсоцгооё.
完整对话 Нэгтгэсэн ярианы дасгал
对话一 Ярианы дасгал нэг
A: 你平时喜欢听什么音乐? Чи ердийн цагтаа ямар хөгжим сонсох дуртай вэ?
B: 有时听民歌,有时听流行歌曲. Заримдаа ардын дуу, заримдаа эстрадын дуу сонсдог.
对话二 Ярианы дасгал хоёр
A: 你平时喜欢听什么音乐? Чи ерийн цагтаа ямар дуу хөгжим сонсох дуртай вэ?
B: 我就爱听摇滚乐. Би рок дууг л сонсох дуртай.
对话三 Ярианы дасгал гурав
A: 你最喜欢的歌手是谁? Чамд хэн гэдэг дуучин хамгийн их таалагддаг вэ?
B: 我最喜欢刘德华. Надад Лю Дэхуа гэдэг дуучин хамгийн их таалагддаг.
对话四 Ярианы дасгал дөрөв
A: 这首歌最近特别流行. Энэ дуу сүүлийн үед их дуулагдаж байна.
B: 是吧. 我挺喜欢听的. Тиймүү, би их сонсох дуртай.
M: Сая өмнөх хичээлийн давтлагаа хийлээ. Залгаад бид шинэ хичээлийн чухал өгүүлбэрдээ сурцгаая.
今日关键 Чухал өгүүлбэрүүд
我是在网上订的. Би интернет сүлжээгээр захиалсан юм.
中国杂技是世界一流的. Хятадын цирк дэлхийд алдартай.
现场表演的效果完全不一样. Тухайн газар дээр нь амьд тоглолт үзэх бүр ч сайхан байдаг.
我能跟您合个影吗?Би тантай зураг авахуулж болох уу?
M: Бээжин хот нь Хятад улсын соёлын төв болохыг та бүгд сайн мэднэ. Тийм болохоор Бээжинд байх хугацаандаа би их олон тоглолт үзэх юм сан гэж бодож байна.
H: Энэ их зүйтэй. Чи интернет сүлжээгээр ч тасалбараа захиалж болох юм.
M: Тиймээ. Ер нь Хятад хүмүүс бусдын тасалбар хаанаас худалдан авсан, ямар үнэтэйгээр худалдан авсныг мэдэхийг их л сонирхдог. Хэрвээ би интернет сүлжээгээр тасалбар захиалснаа найздаа хэлэх гэвэл юу гэж хэлэх юм бэ?
H: Хятадаар ингэж хэлж болно. 我是在网上订的.
M: 我是在网上订的。
H: 我, би.
M: 我。
H:是, бол. Энд болсон үйлийн явдлыг чухалчилсан байна.
M: 是。
H:网上, сүлжээгээр.
M: 网上。
H: 订, захиалах.
M: 订。
H: 我是在网上订的。
M: Би интернет сүлжээгээр захиалсан.
对话一 Ярианы дасгал нэг
A: 你是在哪儿买的票? Чи тасалбараа хаанаас худалдаж авсан юм бэ?
B: 我是在网上订的. 你呢? Би интернет сүлжээгээр захиалсан. Чи яасан бэ?
A: 我也是. Би ч адилхан.
H: Эрхэм найз нараа. Та доорхи өгүүлбэрийн бүтцийг анхаараарай. Энэ өгүүлбэрт байгаа “是……的” гэсэн хоёр үг орсон байршилтай өгүүлбэр нь ямар нэгэн үйл явдлыг чухалчилж байгаа утгыг илтгэсэн юм. Би сүлжээнд захиалга өгөх аргаар тасалбараа худалдан авсан, харин өөр аргаар биш гэдгийг чухалчилсан байгааг анхаарах болов уу?
M: 是……的。
H: 我是在网上订的。
M: Би интернет сүлжээгээр захиалсан.
M: Цирк нь Хятад улсын уламжлалт урлагийн гайхамшигт эрдэнэ хэмээгдэж, мөн өнө удаан түүхтэй баялаг агуулгатай гэдгийг би мэднэ.
H: Тиймээ. 中国杂技是世界一流的. Хятадын цирк дэлхийд алдартай.
M: 中国杂技是世界一流的。
H:中国, Хятад улс.
M: 中国。
H:杂技, цирк.
M: 杂技。
H: 是, нь , бол.
M: 是。
H: 世界, дэлхий.
M: 世界。
H: 一流的, тэргүүн байранд.
M: 一流的。
H: 中国杂技是世界一流的。
M: Хятадын цирк дэлхийд алдартай.
H: Мөнхөө, чи анзаарсан уу? Хятад хэлний өгүүлэгдэхүүн өгүүлэхүүний бүтэцтэй өгүүлбэрт өгүүлэхүүн нь нэр үг байж болно. Жишээлбэл: “今天星期一.” Өнөөдөр бол нэгдэх өдөр гэсэн өгүүлбэрийн “нэгдэх өдөр” гэсэн нийлмэл үг нь өгүүлэхүүн байна. Бас үйл үг ч байж болно. Жишээлбэл: “他们演得好”。 Тэд сайн тоглолоо гэсэн өгүүлбэрийн “сайн тоглолоо” гэдэг нь өгүүлэхүүн байна.
M: За, би мэдэж авлаа. Баярлалаа, 今天星期一. Өнөөдөр бол нэгдэх өдөр.
H:他们演得好。
M: Тэд нар маш сайн тоглолоо. Номио. “演” гэдэг үг нь өгүүлбэрийн дотор үйл үг болж, өгүүлэхүүн нь болж байна. Тийм үү?
H: Тиймээ. Зөв хэллээ.
对话二 Ярианы дасгал хоёр
A: 他们演得很好. Тэд маш сайн тоглолоо.
B: 中国杂技是世界一流的. Хятадын цирк дэлхийд алдартай.
M: Номио, миний бодлоор бол ер нь тоглолтыг тухайн газар дээр үзэх нь гэртээ зурагт харснаас хавьгүй сайхан байдаг. Чамд бол?
H: Тэгэлгүй яахав.
M: Би нэг найзтайгаа тоглолт үзмээр байна. Тэгвэл би Тухайн газар дээр нь амьд тоглолт үзэх бүр ч сайхан байдаг гэж хятадаар яаж хэлэх вэ?
H: Үүнийг “现场表演的效果完全不一样” гэж хэлж болно.
M: 现场表演的效果完全不一样。
H:现场,тухайн газар дээр нь.
M: 现场。
H: 表演,тоглох.
M: 表演。
H: 效果, байдал, үр дүн.
M: 效果。
H: 完全, бүрмөсөн.
M: 完全。
H:不一样, адилгүй.
M: 不一样。
H: 现场表演的效果完全不一样。
M: Тухайн газар дээр тоглолт үзэх нь бүр ч сайхан байдаг.
对话三 Ярианы дасгал гурав
A: 现场表演的效果完全不一样. Тухайн газар дээр тоглолт үзэх нь бүр ч сайхан байдаг.
B: 是啊,比在家看电视强多了!Тиймээ, гэртээ зурагт үзсэнээс хавьгүй сайхан байдаг.
M: Тэр эмэгтэй жүжигчин надад их таалагдаж байна. Тэр сайхан тоглож байна. Бас ч их үзэсгэлэнтэй, би түүнтэй хамт зураг авахуулмаар байна.
H: Үүнийг хятадаар:能跟您合个影吗?гэж хэлж болно.
M: 能跟您合个影吗?
H: 能,болох.
M: 能。
H:跟,нэгдүгээр хөгөөр уншина, “-тай -тэй” гэсэн утгатай.
M: 跟。
H: 您гэдэг нь “你”-гийн хүндэтгэл илэрхийлсэн дуудлага.
M: 您。
H:合个影,хамт зураг авхуулах.
M: 合个影
H:吗, асуух сул үг.
M: 吗。
H: 能跟您合个影吗?
M: Тантай хамт зураг авахуулж болох уу?
对话四 Ярианы дасгал дөрөв
A: 我能跟您合个影吗? Тантай хамт зураг авахуулж болох уу?
B: 可以. 没问题. Болно, болно.
H: Эрхэм найз нараа. Одоо бид өнөөдөр сурсан хичээлээ товчхон давтаад авъя. 我是在网上订的.
M: Би интернет сүлжээгээр захиалсан юм.
H: 中国杂技是世界一流的。
M: Хятадын цирк дэлхийд алдартай.
H: 现场表演的效果完全不一样。
M: Тухайн газар дээр нь тоглолт үзэх бүр ч сайхан байдаг.
H: 能跟您合个影吗?
M: Тантай хамт зураг авахуулж болох уу?
H: Одоо өнөөдрийн хичээлээр сурсан нэгтгэсэн ярианы дасгалыг сонсоцгооё.
完整对话 Нэгтгэсэн ярианы дасгал
对话一 Ярианы дасгал нэг
A: 你是在哪儿买的票? Та тасалбараа хаанаас худалдаж авсан юм бэ?
B: 我是在网上订的。你呢? Би интернет сүлжээгээр захиалсан, чи яасан бэ?
A: 我也是. Би ч адилхан.
对话二 Ярианы дасгал хоёр
A: 他们演得很好. Тэд их сайн тоглолоо.
B: 中国杂技是世界一流的. Хятадын цирк дэлхийд алдартай.
对话三 Ярианы дасгал гурав
A: 现场表演的效果完全不一样. Тухайн газар дээр тоглолт үзэх нь бүр ч сайхан байдаг.
B: 是啊,比在家看电视强多了!Тиймээ. Гэртээ зурагт харснаас хавьгүй сайхан байдаг.
对话四 Ярианы дасгал дөрөв
A: 我能跟您合个影吗? Тантай хамт зураг авахуулж болох уу?
B: 可以, 没问题. Болно, болно.
М: Эрхэм найз нараа. Өнөөдрийн хичээл энд хүрээд өндөрлөж байна. Одоо Хятадын соёлын тухай танилцуулъя.
Хятадын соёлын тухай
Хятад улсад ирсэн гадаадын жуулчид Хятадын циркийг үзэхсэн гэх нь элбэг. Хятадын цирк өнө удаан түүхтэй уламжлалт урлагийн нэг төрөл нь болно. Шинэ Хятад улс байгуулагдсанаас хойш, цирк гэх удаан жилийн түүхтэй, өвөрмөц онцлогтой, улалжлалт урлаг нь эрчтэй хөгжиж, циркийн жүжигчин гудамжинд тоглодог байснаас тайзанд гарч тоглох болсон байна. Мөн үйл хөдлөлөөр голлуулж байснаа ур чадвар, хөгжим, бүжгийн хөдөлгөөнийг уялдуулсан тоглолтын хэлбэр болж хөгжсөн байна. Циркийн урлаг нь бас гадаадад гарч, Хятадын ард түмэн болон дэлхийн олон орны ард түмний соёлын солилцооны элч болсон байна. Хятад улс өөрчлөлт хийж нээлттэй байх бодлого хэрэгжүүлснээс хойш, хятадын циркийн ажил төрөл нэн их хөгжлийн эрчээ авчээ. Өнөөдрийн байдлаар нийт Хятадын хэмжээнд төрийн өмчийн болон хувийн хэвшлийн циркийн хамтлаг зуу гаруй байж, энэ ажил төрлийг эрхэлж буй хүний тоо хэдэн арван мянгад хүрсэн байна. Хятадын циркийн жүжигчин нь олон улсын циркийн тэмцээнд удаа дараалан шагнал авч, хятад улс нь “циркийн том орон” болсныг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрөх болжээ.
Бидний хичээл өнөөдөр энд хүрээд өндөрлөх боллоо. Би уламжлал ёсоор танд нэг асуулт үлдээе: “Би интернет сүлжээгээр захиалсан.” гэдгийг хятадаар юу гэж хэлэх вэ?
Энэ асуултын хариуг та mon@cri.com.cn гэсэн хаягаар бидэнд И-мейл бичиж ирүүлээрэй. Энэ хичээлийг дахин сонсохыг хүсвэл та https://mongol.cri.cn гэсэн хаягаар манай вэб сайтаар зочлоорой. “Өдөр тутмын хэрэглээний Хятад хэл”-ний хичээлээр уулзтал түр баяртай. 再见!