66-р хичээл Эрүүл мэнд болон биеэ дасгалжуулах
2018-01-09 09:35:49  

第66课     健康与锻炼

H:Сайн байцгаана уу? Эрхэм найз нараа. “Өдөр тутмын хэрэглээний Хятад хэл”-ний хичээлээр Номиннарс та бүхэнтэй мэндчилж байна. 

M:Сайн байцгаана уу? Эрхэм найз нараа. Мэргэжилтэн Мөнхөө та бүгдтэй мэндчилж байна. 

H: Өмнөх хичээлээр бид өглөө эрт биеэ дасгалжуулах сэдвээр ярьж сурсан. Бид гол гол үг өгүүлбэрүүдээс нь давтаад авъя. 该起床了。

M: Босох боллоо. 

H: 早上的空气真好!

M: Өглөөний агаар яасан сайхан юм бэ?

H: 我们去散散步吧。

M: Бид салхинд гаръя.

H: 我天天都来。

M: Би өдөр бүр ирж биеэ дасгалжуулдаг.

H: Залгаад бид өмнөх хичээлээр сурсан нэгтгэсэн ярианы дасгалыг сонсоцгооё.

 

完整对话 Нэгтгэсэн ярианы дасгал

 

对话一  Ярианы дасгал нэг

A: 该起床了. 别睡了! Бос бос, бүү унтаад бай.

B: 我还困着呢. Миний нойр хүрээд байна.

 

对话二 Ярианы дасгал хоёр

A: 早上的空气真好! Өглөөний агаар үнэхээр сайхан  байна.  

B: 现在北京的空气越来越好了.Одоо Бээжингийн агаар жилээс жилд сайхан болж байна.

 

对话三 Ярианы дасгал гурав

A: 我们去散散步吧. Бид салхинд гарцгаая.

B: 好. 我喜欢散步.Тэгье. Би салхинд гарах дуртай.

 

对话四 Ярианы дасгал дөрөв

A: 大爷, 您经常晨练吗? Ахаа, та үргэлж өглөөний  дасгал хийдэг үү?

B: 对. 我天天都来. Тиймээ. Ах нь өдөр бүр ирдэг.

 

M: Эрхэм найз нараа. Сая бид өмнөх хичээлээр сурсан нэгтгэсэн ярианы дасгалаа давтлаа. Одоо өнөөдрийн хичээлийн чухал өгүүлбэрүүдийг суръя.

 

今日关键  Чухал өгүүлбэрүүд

你喜欢什么运动(nǐxǐhuanshénmeyùndòng)?Чи ямар спорт сонирхдог вэ?

你会游泳吗(nǐhuìyóuyǒngma)?Чи усанд сэлж чадах уу?

运动有益于身体健康(yùndòngyǒuyìyúshēntǐjiànkāng). Спортоор хичээллэх нь эрүүл мэндэд ашигтай.

我喜欢打沙滩排球(wǒxǐhuandǎshātānpáiqiú). Би элсний гар бөмбөг тоглох дуртай.

 

H: Мөнхөө. Чи спортоор хичээллэх дуртай юу? 

M: Багадаа би спортоор их хичээллэдэг байсан. Харин одоо бол ихэвчлэн диван түшиж суугаад л тэмцээн сонирхдог болж дээ. Яагаа вэ? Номио?  

H: Зүгээрээ, Мөнхөө. Бид одоо яг л спорттой холбоотой үг өгүүлбэрүүд яръж сурах гэж байгаа болохоор би зүгээр сонирхож асуусан юм.

M: Зөв, зөв. Номио. Өөрөө спортоор хэр хичээлдэг юм бэ?

H: Би сагс тоглох дуртай. 

M: Тиймүү? Тэгвэл бусдаас ямар спорт сонирхдгийг асуувал хятадаар юу гэж хэлдэг юм бэ?

H: Үүнийг хятадаар:你喜欢什么运动?гэж хэлдэг юм.

M: 你喜欢什么运动?

H: 你, чи.

M: 你。

H: 喜欢, дуртай.

M: 喜欢。

H: 什么,ямар.

M: 什么。

H: 运动, спорт.

M: 运动。

H: 你喜欢什么运动?

M: Өөрөө ямар спорт сонирхдог вэ?

 

对话一 Ярианы дасгал нэг

A: 你喜欢什么运动? Өөрөө ямар спорт сонирхдог вэ?

B: 我喜欢踢足球. 你呢? Би хөл бөмбөг тоглох дуртай. Чи юу сонирхдог вэ?

A: 我喜欢游泳. Би усанд сэлэх дуртай.

 

H: Чи усанд сэлж чадах уу? гэдгийг:你会游泳吗?гэж хэлдэг юм.

M: 你会游泳吗?

H: 你,чи.

M: 你。

H: 会 болон 喜欢гэдэг үг орсон бүтэцтэй өгүүлбэр нь ардаа шууд үйл үг залгаж өгүүлбэрт өгүүлэхүүн нь болдог байна. Жишээлбэл: 我会游泳。我喜欢踢足球。гэсэн хоёр өгүүлбэр нь ийм жишээ болно.

M: 会。

H: 游泳,усанд сэлэх.

M: 游泳。

H: 你会游泳吗?

M: Чи усанд сэлж чадах уу?

 

对话二 Ярианы дасгал хоёр

A: 你会游泳吗?Чи усанд сэлж чадах уу?

B: 我会游泳.  Чадна.

 

H: 会游泳, усанд сэлж чадах.

M: 会游泳。

H: 你会游泳吗?

M: Чи усанд сэлж чадах уу?

M: Эрүүл энх явах нь дасгал хийхтэй нягт холбоотой гэдэг.  Тийм ч болохоор биеэ дасгалжуулах нь хүний биед тустай гэдэгт би байнга л итгэж явдаг.

H: Та үнэхээр зөв хэллээ. Биеэ дасгалжуулах нь эрүүл мэндэд тустай гэдгийг хятадаар: 运动有益于身体健康 гэж хэлдэг.

M:运动有益于身体健康。

H: 运动,спорт, энэ хоёр үгийг бүгд дөрөвдүгээр хөгөөр уншина. 

M: 运动。

H: 有益,тустай.

M: 有益。

H: 于,хоёрдугаар хөгөөр уншина. Монгол хэлний “-д, -т” гэсэн нөхцөлтэй адил утгатай.

M: 于。

H: 身体,бие.

M: 身体。

H: 健康,эрүүл мэнд.

M: 健康。

H: 运动有益于身体健康。 

M: Спортоор хичээллэх нь эрүүл мэндэд тустай.

 

对话三  Ярианы дасгал гурав

A: 你经常锻炼身体吗? Чи биеэ байнга дасгалжуулдаг уу?

B: 是的. 运动有益于身体健康. Тиймээ. Спортоор хичээллэх нь эрүүл мэндэд тустай.

 

M: Номио. Энэ долоо хоногийн амралтаар би элсний гар бөмбөг тоглохоор явах гэж байна. Үүнийг хятадаар юу гэж хэлэх юм бэ?

Н: Энэ үгийг яаж хэлдгийг би танд хэлж өгье. 

H: 沙滩, усны хөвөөн дэх элс.

M: 沙滩。

H:Зөв уншлаа. Усанд сэлсний дараа хүмүүсийн сонирхлыг хамгийн их татдаг нэг спорт чинь юу билээ.Мөнхөө....

M: 沙滩排球。

H: Тиймээ. Бид бас гар бөмбөг гэсэн үгийг сурч өнгөрсөн.Санаж байгаа биз? 

M: Санаж байна. “排球” гэж хэлдэг шүү дээ. 

H: Маш зөв хэллээ. Элсний гар бөмбөг гэсэн үгийг “沙滩排球” гэж хэлнэ. 

M: 沙滩排球, 我喜欢打……гэж хэлэх нь зөв үү?

H: Мөнхөө. Хэрэв: “我喜欢打沙滩排球.” гэвэл бүр ч зөв болно. 

M: 我喜欢打沙滩排球。

M: Зөв хэллээ. 我, би.   

H: 喜欢, дуртай.

M: 喜欢。

H: 打, цохих. Энд “тоглох” гэсэн утгатай.

M: 打。

H: 我喜欢打沙滩排球。

M: Би элсний гар бөмбөг тоглох дуртай.

 

对话四 Ярианы дасгал дөрөв

A: 我喜欢打沙滩排球. Би элсний гар бөмбөг тоглох дуртай.

B: 我也喜欢打沙滩排球. Би ч элсний гар бөмбөг тоглох дуртай.

 

H: Ярианы дасгалаа энд хүртэл сонслоо. Залгаад хичээлээ эргэн давтья. 你喜欢什么运动?

M: Чи ямар спорт сонирхдог вэ? 

H: 你会游泳吗?

M: Чи усанд сэлж чадах уу?

H: 运动有益于身体健康。

M: Спортоор хичээллэх нь эрүүл мэндэд тустай.

H: 我喜欢打沙滩排球。

M: Би элсний гар бөмбөг тоглох дуртай.

H: За, одоо өнөөдрийн хичээлээр сурсан нэгтгэсэн ярианы дасгалаа сонсоцгооё.

 

完整对话 Нэгтгэсэн ярианы дасгал

 

对话一 Ярианы дасгал нэг

A: 你喜欢什么运动?Чи ямар спорт сонирхдог юм бэ?

B: 我喜欢踢足球. 你呢? Би хөл бөмбөг тоглох дуртай. Өөрөө ямар спорт сонирхдог вэ?

A: 我喜欢游泳. Би усанд сэлэх дуртай.

 

对话二 Ярианы дасгал хоёр

A: 你会游泳吗? Чи усанд сэлж чадах уу?

B: 我会游泳. Чадна.

 

对话三 Ярианы дасгал гурав

A: 你经常锻炼身体吗? Чи спортоор байнга хичээллэдэг үү?

B: 是的. 运动有益于身体健康. Тиймээ. Спортоор хичээллэх нь эрүүл мэндэд тустай.

 

对话四 Ярианы дасгал дөрөв

A: 我喜欢打沙滩排球. Би элсний гар бөмбөг тоглох дуртай.

B: 我也喜欢打沙滩排球. Би ч  элсний гар бөмбөг тоглох дуртай.

 

М: Эрхэм найз нараа. Өнөөдрийн хичээл энд хүрээд өндөрлөж байна. Одоо Хятадын соёлын тухай танилцуулъя.

 

Хятадын соёлын тухай

 

Хятад улсад оршин суугчдын маш олон хороолол болон паркуудаар биеэ чийрэгжүүлэх тоног төхөөрөмжүүд угсарсан байдаг. Иймээс оршин суугчид гэрээсээ гараад л биеэ дасгалжуулж болох боломжоор хангагдсан байна. Хятадууд эрүүл мэндийн чухал чанарыг улмаар мэдэрч, биеэ дасгалжуулах арга барил нь ч улам баялаг агуулгатай болж байна. Хүмүүс өөрийн орлого, дур сонирхолынхоо дагуу гүйх, алхах, гимнастик хийх, теннис тоглох, усанд сэлэх, ууланд аялах, тайжи гимнастик хийх, морь унах, ёогоор хичээллэх, голъф тоглох зэрэг төрөл бүрийн спортыг сонгон биеэ дасгалжуулах болжээ. 

Эрхэм найз нараа. Манай өнөөдрийн хичээл ингээд өндөрлөх боллоо. Хичээл өндөрлөхөөс өмнө би танд нэг асуулт үлдээе. “Чи усанд сэлж чадах уу?” гэдгийг хятадаар юу гэж хэлэх вэ? Энэ асуултын хариуг та mon@cri.com.cn гэсэн хаягаар бидэнд И-мейл бичиж ирүүлээрэй. Энэ хичээлийг дахин сонсохыг хүсвэл та https://mongol.cri.cn гэсэн хаягаар манай вэб сайтаар зочлоорой. “Өдөр тутмын хэрэглээний Хятад хэл”-ний хичээлээр уулзтал түр баяртай. 再见!