Ши Жиньпин тэнгист цэргийн парад үзэв
2018-04-13 09:45:24  

Ши Жиньпин тэнгист цэргийн парад үзэв

4-р сарын 12-нд Хятадын цэргийн төв зөвлөл Өмнөд Хятадын тэнгист цэргийн парад зохион байгуулж, тэнгисийн цэргийн шинэ дүр төрхийг харуулсан байна. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин парадыг үзэж, чухал үг хэлсэн юм. Тэрээр: Шинэ эринд Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтыг биелүүлэх үйл явцад хүчирхэг тэнгисийн цэрэг байгуулах үүрэг өнөөдрийнх шиг ингэж тулгамдаж байгаагүй юм. Шинэ эринд намын армиа хүчирхэгжүүлэх үзэл санааг гүнзгий хэрэгжүүлж, улс төр, өөрчлөлт, шинжлэх ухаан технологиор, хуулийн дагуу армиа засаж, тэнгисийн цэргийн орчин үеийн болох үйл явцыг түргэтгэн, ардын тэнгисийн цэргийг шинэ бүтээмжээр, бүх талаар дэлхийн тэргүүний тэнгисийн цэрэг болгон бүтээн байгуулахыг хичээх хэрэгтэй хэмээн цохон тэмдэглэжээ. 

Энэ удаагийн парадад нисэх онгоц тээгч "Ляонин" хөлөг онгоц, мөн шинэ шинэ шумбагч онгоц, хөлөг онгоц, байлдааны нисэх онгоц оролцсон байна.

Ши Жиньпин тэнгист цэргийн парад үзэв

Ши Жиньпин парад үзсэнийхээ дараа: Хүчирхэг тэнгисийн цэрэг байгуулах нь Хятадын үндэстнүүдийн үе үеийн хүсэл эрмэлзэл бөгөөд мөн Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтыг биелүүлэх баталгаа юм. Тэнгисийн цэргийн офицер дайчид нам армиа удирдах үндсэн зарчим, тогтолцоог хэрэгжүүлж, намын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэн, хүсэл эрмэлзэл, итгэл зоригоо бататгаж, шилдэг уламжлалаа залгамжлан, намын удирдлагыг сонсож, улс төрийн талаар бат найдвартай тэнгисийн хүчирхэг арми болохоор хичээн зүтгэх хэрэгтэй. Өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлж, шинжлэх ухаан технологийн инновацыг эрчимжүүлэн, шинэ хэлбэрийн дайтах хүчийг хөгжүүлж, дасгал сургуулилтаа сайтар хийж, дайны бэлэн байдалд байх хэрэгтэй. Нам, ард түмэн уриалан дуудахыг цаг алдалгүй сонсож, улс орныхоо эрх ашгийг бат хамгаалан, дэлхийн болон бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахын төлөө улам их хувь нэмэр оруулахын төлөө хичээн зүтгэх хэрэгтэй гэжээ.

Ши Жиньпин тэнгист цэргийн парад үзэв

Тэнгис дээрх цэргийн парад дууссаны дараа Ши Жиньпин дарга нисэх онгоц тээгч "Ляонин" хөлөг онгоцон дээрх Жян-15 нисэх онгоцны хөөрч нисэх сургуулилттай танилцсан байна. 

Ши Жиньпин тэнгист цэргийн парад үзэв