Ким Жон Ун АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав
2018-05-10 11:17:18  

Ким Жон Ун АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав

10-нд, БНАСАУ-ын Төв мэдээний агентлагийн мэдээнд тэмдэглэснээр, 9-ний өдөр БНАСАУ-ын дээд удирдагч Ким Жон Ун Хойд Солонгост айлчилж буй АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео-г хүлээн авч уулзах үеэр, удахгүй болох БНАСАУ, АНУ-ын удирдагчдын уулзалт нь "түүхэн уулзалт" байх болно гэж илэрхийлсэн ба Хойд Солонгост хоригдож буй Америкийн иргэнийг суллахыг зарлиг болгосон байна.

Ким Жон Ун АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав

Эх сурвалжийн мэдээнд, Ким Жон Ун Майк Помпеотой уулзах үеэр илэрхийлэхдээ: БНАСАУ, АНУ-ын удирдагчдын уулзалт нь Солонгосын хойгийн байдлыг идэвхтэй хөгжүүлж, сайн сайхан ирээдүйд байгуулах эерэг алхам хийх түүхэн уулзалт байх болно гэжээ.

Ким Жон Ун АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав

Майк Помпеогийн энэ удаагийн айлчлал нь Ким Жон Ун-д АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын захидлыг дамжуулж, хоёр орны удирдагчдын уулзалтын бэлтгэл хангах явдал юм. Захидлыг хүлээн авсан Ким Жон Ун: АНУ-ын ерөнхийлөгч Трампын хэлэлцээрээр асуудлыг зохицуулахад анхаарал хандуулж буйг өндрөөр үнэлхийн зэрэгцээ баярлаж байгаагаа илэрхийлж байна гэжээ.

Ким Жон Ун АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав

Эх сурвалжид тэмдэглэснээр, Ким Жон Ун Майк Помпеотой Солонгосын хойгийн байдлаар бодол саналаа солилцож, хоёр орны дээд удирдагчдын энэхүү уулзалтын талаарх байр суурь, санал бодлоо солилцсон байна. Уулзалтаар хоёр орны удирдагчдын уулзалтын үйл ажиллагааны асуудлууд болон холбогдох журам, аргачлалуудыг хэлэлцсэн байна. 

Ким Жон Ун АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав

9-ний өдөр, АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп "Твиттер" хуудсандаа: БНАСАУ Америкийн 3 иргэнийг шоронгоос сулласан гэж жиргижээ.


Н.Пүрэвжав