"Лянжяхэ" хөрөг нэвтрүүлэг-Дөрөвдүгээр бүлэг
2018-07-04 17:02:27  

"Лянжяхэ" хөрөг нэвтрүүлэг-Дөрөвдүгээр бүлэг

1974 оны 1-р сард, Шар хөрст өндөрлөгт хүйтэн өвөл болж, сар шинийн баяр дөхөж байлаа. Лянжяхэгийн ард олон бүгдээрээ сар шинийн баярт бэлтгэж эхлэв. Саяхан бригадын намын үүрийн нарийн бичгийн даргаар сонгогдсон Ши Жиньпин Лянжяхэгийн дүр төрхийг өөрчлөхийн тулд юу хийж болох тухай бодож сууна.

“Ардын өдрийн сонин”-ны 1-р сарын 8-ны дугаарт нийтлэгдсэн алс холын Сычуань муж намгийн хий хөгжүүлж буй тухай хоёр нийтлэл түүний анхаарлыг татав. Тэрээр энд намгийн хий ашиглан гэрэлтүүлэг хийх юмсан гэж боджээ. Лянжяхэ буйд нутаг тул 50 км холоос нүүрс авчирна. Ардууд хоол хийхдээ маш их мод түлдэг болохоор ус хөрс, хөдөө аж ахуйн хөгжилд сөрөг нөлөө үзүүлнэ. Хэрэв намгийн хийг хөгжүүлбэл тосгоныхоо эрчим хүчний асуудлыг шийдэх төдийгүй үйлдвэрлэх хүчнийг чөлөөлж, жорлонгийн хаягдлыг зохицуулан, тосгоны ард олны эрүүл мэндийн түвшнийг дээжлүүлж, хөдөө аж ахуйн бордооны асуудлыг шийдвэрлэн, хүнсний үйлдвэрлэлийг ч нэмэгдүүлж болно. Иймээс намгийн хий тосгоны үйлдвэрлэл, амьдралын асуудлыг зохицуулах чухал түлхүүр болох юм. 

Намгийн хий хөгжүүлэх санаа Ши Жиньпинийг урамшуулсан хэдий ч тэр маш хянуур ханджээ. Уур амьгалын хувьд Сычуань, Шааньши мужийн умард нутаг их ялгаатай. Сычуань мужийн практик Шааньшигийн умард нутагт амжилтад хүрэх үү? Ши Жиньпин үргэлж ажилч хэрэгч байдаг. Тэр өөрийн биеэр Сычуаньд явж хариуг нь олохоор шийдлээ. Тэр 20 км явган явж сяний төвд очиж, намгийн хий хөгжүүлэх санаачилга, өөрөө Сычуаньд очиж суралцах хүсэлтээ сяний намын хороонд мэдүүлж, зөвшөөрөл авчээ. Цагаан сарын дараа Ши Жиньпин замын зардал зээлж, Бээжингээс ирсэн сэхээтэн Бай Гэнжу нарын гурван хүн Сычуаньд очиж “сурах”-аар явлаа. Тэр үеийн Сычуань мужийн намгийн хийн хэрэглээг түгээх удирдах хэсгийн дэд дарга Ян Чао бол БНХАУ байгуулагдахаас өмнө Янь-Аньд 8 жил ажилласан хүн юм. Өвөрмөц сэтгэлгээтэй тэрээр  Ши Жиньпин нарыг найрсгаар хүлээн авч, Сычуань мужийн намгийн хий хөгжүүлж буй байдлыг нарийн танилцуулан, тэднийг Чэндүгийн захын дүүргийн сянь зэрэг газар, намгийн хийн судалгааны байгууллагад очиж судлах, суралцах ажлыг зохицуулж өгөв. 

"Лянжяхэ" хөрөг нэвтрүүлэг-Дөрөвдүгээр бүлэг

Үзэж танилцсан бүхэн нь гуйвшгүй итгэл төрүүлж, Сычуань мужаас буцаж ирснийхээ дараа Ши Жиньпин Лянжяхэд намгийн хий хөгжүүлэхээр шийдлээ. Бэрхшээлтэй асуудал ар араасаа гарч, төсөөлснөөс илүү бэрхшээлтэй байв. Туршилтын зоорийг хаана байгуулах нь эхний асуудал. Тосгоны иргэдийн хашаа хороо бүгд нүхэн гэр барихдаа ухаж гаргасан шороогоор босгосон тул сул хөрстэй, намгийн хийн зоорь ухахад тохиромжгүй. Тосгоны замууд хүний хөлөөр гишгэгдэн гарсан тул нарийн давчуу, цемент чулуу зөөх ачааны машин явах аргагүй тул материал тээвэрлэхэд хүндрэлтэй. Тосгоны айлууд энд тэнд сийрэг суурьшсан учраас намгийн хийн цөөрөм байгуулж дууссаны дараа хийг хэрхэн түгээх нь мөн л хэцүү асуудал. Хамгийн бэрхшээлтэй нь намгийн хийн зоорийн дээврийг бүрэх чулуун хавтангийн зузааны хэмжээ, ерөнхий шаардлага өндөр байдаг. Ийм чулуу Лянжяхэд байхгүй гэх мэт..... Бэрхшээлтэй асуудлыг нэг нэгээр нь шийдэж, бодит үйл ажиллагаа явуулах нь хамгийн зөв арга зам юм. 

Ши Жиньпин намагтай газар метр зузаан шавар ухаж чулуу авав. Хэдэн залуу дагуулан 7-8 км зайтай Нань Магөүд очиж нэг нэг шуудай элс үүрч авчирна. Өдөр бүр хоёр удаа элс үүрдэг учир нуруу нь холгож цэврүүтнэ. Хэн ч ядарч байна гэж хэлсэнгүй. Ши Жиньпин туршлагатай багш нараас асууж, шохойн чулуу хайж, жижиг үйлдвэр байгуулан шохой үйлдвэрлэв. 

Заавал намгийн хийн зоорь байгуулах итгэл зориг өвөрлөн зүтгэсээр л...

Ши Жиньпин өдөр шөнөгүй ажиллаж байхад, зарим нь “Сычуань дулаан газар. Манай Яньчуань хүйтэн шүү. Намгийн хийн зоорь байгууллаа гээд амжилтад хүрэхгүй. Намгийн хий Чиньлин даваанаас хойш гардаггүй юм” гэнэ. Ши Жиньпиний зөрүүд зан хөдөлж, бодитоор харуулж, намгийн хийн зоорь барих итгэл дүүрэн ажиллана. Ши Жиньпиний бат итгэл, хатуужилтай зүтгэлээр 1974 оны 7-р сард 8 шоо метр намгийн хий агуулах зоорь барьж дуусгав. Гэтэл дамжуулах хоолой залгасан байтал хий гарч ирсэнгүй. Ши Жиньпин гайхшран хаана асуудал гарсныг шалгана. Дамжуулах хоолой бөглөрөөгүй биз? Ши Жиньпин төмөр сэтгүүрээр хоолойг сэтгэж эхэллээ. Нэг сэтгэхэд юу ч мэдэгдсэнгүй, дахин сэтгэхэд бордооны ус шүршин гарч, түүнийг нүүр нүдгүй балбав. Мөн хий гарах дуу ч сонсогдолоо. Ши Жиньпин нүүрээ арчих завгүй, хоолойг дахин угсарч, намгийн хийн зуухаа асаалаа. Гал дүрэлхийн асаж, хүмүүсийн хүсэн хүлээж байсан зүй биеллээ.

"Лянжяхэ" хөрөг нэвтрүүлэг-Дөрөвдүгээр бүлэг

Гал дүрэлзэн асаж, дөл нь бадамлана. Энэ мэдээ тосгоны хүн бүрт хүрч, улмаар коммун, сяньд хүрсэн байна. Хүмүүс газар газраас хүрэлцэн ирж, энэ гайхалтай үйлсийг нүдээр үзэхийг хүсэж байлаа... Чиньлин нуруунаас хойш намгийн хий гардаггүй гэдэг үг хөөс болон замхрав. Хүмүүс намгийн хийгээр чийдэн асааж, гал түлж, хоол хийж үр шимийг нь хүртлээ. Намгийн хийн зоорь байгуулах ажил өрнөсөөр...

Намгийн хийн зоорь амжилттай байгуулсныг Янь-Ань хот, Яньчуань сяны захиргаа хүндэтгэн үзэж, Яньчуань сянь 1977 онд бүх сяньд намгийн хий түгээх зорилт тавьж, ажлын хэсэг томилон Сычуань руу явуулж, туршлага судаллаа. 

"Түмэн бээр аялж, түмэн боть ном уншимой", Сычуань нутгийн заншил Ши Жиньпинд гүн сэтгэгдэл төрүүлжээ. Тэр боломж бүхнийг алдалгүй орон нутгийн байдлыг ойлгож, замд таарсан хос уянгыг тэмдэглэн, амтархан уншиж явав. Замд сонин зүйл тааралдвал уг үндсээр нь асууж лавлан, ертөнцийн сонин сайхантай танилцаж явна. Хамт явж байсан Бээжингийн сэхээтэн Хэ Ингүй: Жиньпин суралцах дуртай, сэтгэх дуртай, мэдлэг чадварыг хослуулахыг чухалчилдаг гэжээ. Яньчуаньд очсоныхоо дараа сяны намын хороо ажлын багийн тайланг сонсож, намгийн хийн бүтээн байгуулалтыг бүх талаар ахиулахаар шийдвэр гаргалаа. Янз бүрийн сургалт явуулж, Ши Жиньпин хичээл зааж, технологи танилцуулах үүрэг хүлээв. Намгийн хийн зоорь байгуулах шинэ технологи нээлээ. Лянжяхэд чулуу багатай учраас шороогоор чулууг орлуулан, хөрс чулууг хослуулсан зоорь байгуулжээ. Хатуу шороогоор цементийн зуурмагийг орлуулснаар Лянжяхэгийн зоорь бүрийг байгуулах зардал 40 юань байсныг 30 юань болгов. 1975 оны 8-р сар хүртэл энэ аргаар 34 намгийн хийн зоорь байгуулж, 43 өрхийн гэрэлтүүлэг, гал зуухны асуудлыг шийдэж өгч, бүгд намгийн хий хэрэглэдэг болов.

Ертөнцийн том үйл бага зүйлээс эхэлдэг. Намгийн хий ашигласан туршлага нь Ши Жиньпинд чухал нөлөө үзүүлсэн юм.

15 жилийн дараа, Фүжянь мужийн Ниндэ хотын намын хорооны нарийн бичгийн дарга болсон Ши Жиньпин: "Би Шааньши мужийн умард нутгийн Яньчуань сяны Лянжяхэ тосгонд байхдаа, тосгон даяар намгийн хийн технологи нэвтрүүлэх үйл ажиллагаа явуулсан, технологийн дэвшлийн үр шимийг хүмүүст хүртээж ашиг олсон юм. Айл өрх бүр хоол хийхдээ түлээ түлэхгүй, гэрэлтүүлэгт тос хэрэглэхгүй болж, тосгоны иргэдийн баярласан царай өнөөг хүртэл нүдэнд илхэн харагддаг. Технологийг түшиглэвэл үйлдвэрлэл амьдралын асуудлыг шийдэж, ард түмнийхээ дэмжлэгийг авч чадна" гэжээ. 

30 жилийн дараа Жэжян мужийн намын хорооны нарийн бичгийн дарга болсон Ши Жиньпин Чүнь-Ань сянд ажиллахдаа баруун өмнөд хэсэгт байдаг Шяжян тосгоны намгийн хийн зоорьтой танилцжээ. Тэрээр өөрийгөө намгийн хийн зоорь байгуулах "мэргэжилтэн" хэмээн хошигнож, намгийн хийн зоорь байгуулах ажлыг сайтар хийж, ард иргэдэд үр өгөөж хүртээх ёстой хэмээн шаарджээ.

Одоо Лянжяхэ тосгон төвийн цахилгаан сүлжээнд холбогдсон ч Ши Жиньпиний удирдаж байгуулсан намгийн хийн анхны зоорийг бэлэг тэмдэг, дурсгал болгон үлдээж, дэргэд нь чулуун хөшөө босгон, дээр нь "Шааньши мужийн намгийн хийн анхны зоорь" хэмээн бичжээ. Намгийн хийн анхны зоорийг байгуулах үед өргөтгөн байгуулсан зам өнөөдрийг хүртэл нутгийн хүмүүст үр өгөөжөө өгсөөр байна.