"Лянжяхэ" хөрөг нэвтрүүлэг-Зургаадугаар бүлэг
2018-07-06 14:58:29  

Өөрчлөлт нээлтийн үр шимээр Лянжяхэ тосгоны ард иргэдийн амьдрал сайжирлаа. Лю Рүйлянь бол үгээгүй ядуу айлын хүүхэд юм. Эгч дүү дөрөв зуны цагт гутал өмсөж огт үзээгүй, дөрвүүлээ шөнө ганц хөнжилтэй унтана. Тэдний мөрөөдөл бол цагаан гурилын мантуу идэж үзэх байлаа. Лю Рүйлянь 17 настайдаа Лянжяхэ тосгоны Гүн Жэнфүгийн эхнэр болов. Гэрлэсэн ч ядуу хэвээр байлаа."Лянжяхэ" хөрөг нэвтрүүлэг-Зургаадугаар бүлэг

Ши Жиньпин Лянжяхэгийн бригадын намын үүрийн нарийн бичгийн дарга болоод төмрийн үйлдвэр, гэрээт борлуулагч, оёдлын газар байгуулав. Оёдлын газарт гурван хүн сонгож ажиллуулав. Лю Рүйлянь сонгогдсоноо өөрөө ч мэдээгүй байлаа. Энэ тухай сонсоод баярласандаа шөнөжин нойр хулжсан байна. Тэр үед оёсон хувцасны тоогоор оноо өгнө. Нэн их оноо авахын төлөө Лю Рүйлянь нөхөртэйгээ зөвлөн, зээл авч "Бяожүн" брэндийн оёдлын машин худалдаж авлаа. Тэр хоолоо яаран сандран идээд, гэртээ оёдлын ажлаа үргэлжлүүлнэ... 1984 оны хавар, Лю Рүйлянь "үйлдвэрлэлийн үүргийг айл өрхөд хариуцуулах" тухай анх удаа сонсоод энэ үг амьдралд нь хэр зэрэг өөрчлөлт гарахыг ойлгоогүй, Хятадын бүх хөдөө тосгонд нөлөөлөх өөрчлөлт нээлт эхэлснийг мэдсэн ч үгүй.

Шааньши мужийн умард нутгийн тариачдын адил Лю Рүйляний гэр бүл элбэг дэлбэг амьдралыг хүч хөдөлмөрөөрөө сольж авчээ. Идэх хүнстэй болсон ч зарах мөнгөөр гачигдаж байв. Зарим хүн хот орж хөлсний ажил хийж байгааг сонсоод, тэр хот орж ажил хийхээр төлөвлөв. Тариалангийн ажил багасахаар, нөхөртэйгээ Яньчуань сяньд очиж, зайрмаг боох зэрэг бага сага ажил хийж, амьдрал нь аажмаар сайжирлаа. Тэднийх Ляньжяхэ тосгондоо "1-р үеийн хот орж ажил эрхэлсэн тариачин гаралтай ажилчин" гэр бүл болжээ.

Шинэчлэл нь хөдөө тосгонд урьд өмнө байгаагүй өөрчлөлт гаргав. Харин нээлт нь энэ өөрчлөлтөд хязгааргүй боломж нээж өглөө. 1993 онд, Фүжөү хотын намын хорооны нарийн бичгийн дарга байсан Ши Жиньпин Ляньжяхэд очиж, нутгийн ард иргэд хоол унд, хувцас хунартаа зовохоо больсныг үзээд тэднээс дутахгүй баярлажээ. Урьд түүний болон нутгийн иргэдийн мөрөөдөл нь цадтал идэх байсан юм. Тэрээр айл бүр хүнсний нөөцтэй болсныг хараад, маш их баярлажээ. 

"Лянжяхэ" хөрөг нэвтрүүлэг-Зургаадугаар бүлэг

1999 он бол Янь-Аний эдийн засаг, нийгмийн хөгжлийн үсрэлтийн үе байлаа. Тариалахыг зогсоон ойжуулах үндэсний бодлогоор, урьд тариан талбай байсан Янь-Аний 25 градусаас дээш налуу бүхий уулсын бэлийг бүхэлд нь ойжуулж, бүх хотын хэмжээнд "ногоон" хувьсгал сүр далайцтай өрнөлөө. 1999 оноос тариалахаа зогсоох бодлого хэрэгжүүлснээс хойш Янь-Аний эх газрын 666 мянган га талбайд тариалахаа зогсоож, шар хөрс байсныг ногоон зүлэг болгосон юм. 2007 оны 8-р сарын 28-нд, Ши Жиньпин тосгоны ард иргэдэд бичсэн захидалдаа: Лянжяхэгийн уул нь ногоон, ус нь тунгалаг болсныг сонсоод баяртай байна. Ард иргэдээ баяжуулах тухай намын удирдлага, тосгоны намын үүр, зөвлөлийн манлайлал, иргэдийн хамтын хүчин чармайлтаар амьдрал өдрөөс өдөрт улам сайжрах болно гэжээ.

2013 оны 7-р сард, Янь-Ань хотод 1945 онд цаг уурын тэмдэглэлтэй болсноос хойших олон хоног үргэлжилсэн, хамгийн хүчтэй аадар бороо оржээ. Янь-Ань хотын 13 сянь, бүсийн 1.5 сая иргэн гамшигт өртөн, эдийн засгийн асар их хохирол гарсан юм. Лянжяхэ тосгоны айл өрхийн 80 хувь нь ноцтой гамшигт өртөж, зарим байшин нурж, нөхөн гэр нь сүйтгэн юм. Гамшгийн дараах сэргээн босголтын үеэр орон нутгийн захиргаа Лянжяхэгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэхээр шийдэж, тосгоны 100 гаруй айл өрхийг балгасанд нүүлгэн, сурах насны бүх хүүхдийг Вэнь-Ань-И суурингийн цэцэрлэг, бага сургуульд оруулж боловсрол эзэмшүүлсэн юм. Лянжяхэ тосгоны урьдын төрхийг сэргээн босгосны үндсэн дээр намын гишүүдийн сургалтын төв, залуусын сургалтын төв, үзэсгэлэнт тосгоны туршилтын бүс болгон байгуулсан билээ.

2014 оны 1-р сард, Лянжяхэ тосгоны зөвлөл ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпинд захидал бичиж, тосгоны эдийн засаг, нийгмийн хөгжил, гамшгийн дараах сэргээн босголтыг танилцуулжээ. 5-р сарын 5-нд, Ши Жиньпин дарга Лянжянхэ тосгоныхонд бичсэн хариу захидалдаа: "Яньчуань гамшигт өртсөнийг сонсоод тосгоны ахан дүүстээ сэтгэл зовж байлаа. Та бүхэн нам, засгийн дэмжлэгээр тосгоны иргэдээ удирдан авран туслах ажилд идэвхтэй оролцон, гамшгийн дараах сэргээн босголтыг эхлүүлж, хөдөө тосгоны үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлж, иргэдийн ашиг орлогыг нэмэгдүүлсэнд баяртай байна. Энэ онд тосгоноос хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн байна. Та бүхэн тосгоны иргэдээ удирдан сайтар ажиллаж, үнэн мөнийг баримтлан, амьдрах орчноо улам сайхан болгохыг хүсье" гэжээ. 

"Лянжяхэ" хөрөг нэвтрүүлэг-Зургаадугаар бүлэг

Урьд нь Ши Жиньпиний сууж байсан нүхэн гэрийн эзэн Лью Жиньлянь “бие өвдвөл цаг тухайд нь үзүүлж байх болно” гэжээ. 2015 оны эхээр Лью Жиньлянийн тохой нь өвдөж эмнэлэгт үзүүлээд хавдартай гэдгээ мэдэж, тэр даруй мэс засал хийлгэв. Тэрээр: Эмчилгээний мөнгөний 8000 юанийг улсаас дааж, их нэмэр боллоо гэжээ. Лянжяхэ тосгоны ард иргэд хөдөө тосгоны хоршсон эм эмнэлгийн даатгалтай болсон төдийгүй өндөр настны даатгалтай болж, 60-аас дээш насныхан сар бүр өндөр насны халамжийн мөнгө авах болжээ. 

Амьжиргаа нь сайжирсан тосгоны иргэд үр хүүхдүүдийнхээ боловсролд их анхаарах болж, хүүхдэдээ сайн боловсрол эзэмшүүлэх гэж суурин, сяны сургуульд суулгаснаас 10 гаруй хүүхэд их дээд сургуульд элсэн орсон юм. Одоо Лю Жиньлянь Лянжяхэ тосгоны соёлын аялал жуулчлал хөгжүүлэх ХХК-ны цэвэрлэгч болж, 1200 юанийн цалинтай ажиллаж байна. Тэр хашаандаа ил лангуу нээж, гар хийцийн гутлын улавч, нутгийн өвөрмөц онцлог бүхий бүтээгдэхүүн худалддаг болжээ. Оёдлын газрын ажилчин байсан Лю Рүйлянь сул цагаараа тайлбарлагч болж, нутаг усаа жуулчдад танилцуулна. Түүний хүү Гүн Ган 150 мянган юанийн хөрөнгө оруулж, тосгондоо жуулчны газар нээж, компани байгуулан “Лянжяхэ” брэндийн шар будаа, улаан чавга борлуулж байна. 

"Лянжяхэ" хөрөг нэвтрүүлэг-Зургаадугаар бүлэг

2017 онд, Лянжяхэ тосгоны хүн нэг бүрийн дундаж орлого 20826 юаньд хүрч, 2016 оны мөн үеэс 15.7 хувиар нэмэгджээ. Лянжяхэ тосгоны соёлын аялал жуулчлал хөгжүүлэх ХХК, Гахай өсгөх хамтарсан нэгдэл, алимны хамтарсан нэгдэл, жижиг бараа таваарын үйлдвэрлэл, хөдөө тосгоны жуулчны газар зэрэг баялаг бүтээх олон хэлбэр Лянжяхэ тосгоныг шинэ хөгжлийн замаар замнууллаа. 2017 оны 10 дугаар сарын 18-нд, Лянжяхэ тосгоны тариачид тосгоныхоо намын үүрт цугларч, ХКН-ын XIX их хурлын нээлтийг үзжээ. Бээжин дэх Ардын их хурлын ордонд алга нижгэнүүлэн ташихад тосгоны намын үүрийн хурлын зааланд мөн нижгэнэж байлаа...

"Лянжяхэ" хөрөг нэвтрүүлэг-Зургаадугаар бүлэг

Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний тайланг сонссон тосгоны тариачдад үг бүр нь гүн сэтгэгдэл төрүүлжээ. Тэд ирээдүйгээ бат итгэлтэй төсөөлж байлаа. Лянжяхэ бол жижиг уулан тосгон, урьд мөрөөдөл хөтөлсөн газар байсан. Харин одоо хүсэл мөрөөдөл биелсэн газар болжээ.

Ши Жиньпин даргын залуудаа Лянжяхэ тосгонд ажиллаж байсан 7 жилийн амьдрал, тус тосгоны өнгөрсөн одоог харьцуулан үзэхэд, Шааньши мужийн умард нутаг Лянжяхэ тосгон ард олонд буян үйлдэх гэсэн анхны зорилго, үнэнийг баримтлах үзэл санаа, шаргуу ажиллах тэмүүлэл, бэрхшээлийг даван туулах зориг санааны биелэл учраас өнөөгийн залуусын очиж үзэх мөрөөдөл болсон газар билээ. Мөн үүрэг хариуцлагаа ухамсарлан урагшилж буй коммунистуудын үзэл баримтлалын өндөрлөг болсон юм. Аугаа цаг үе агуу хүсэл мөрөөдлийг төрүүлдэг. Шинэ эриний босгон дээр Лянжяхэ тосгоныхон шинэ аянаа эхлүүлж, “хос зуун жилийн” тэмцлийн зорилтоо биелүүлэхээр тэмүүлж байна.