БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын ерөнхийлөгч Путинтай уулзав
2018-09-11 21:00:02  

Синьхуа агентлагийн мэдээ: БНХАУ-ын дарга Ши Жиньпин 11-ны өдөр Владивостокт ОХУ-ын ерөнхийлөгч Путинтай уулзав. Хоёр орны төрийн тэргүүн нар БНХАУ болон ОХУ-ын харилцаа улам идэвхтэй хөгжиж, дээд түвшний, хуртай цаг үед орсон байна гэж үзэн, олон улсын нөхцөл байдал ямар байсан ч Хятад, Орос хоёр орон найрсаг харилцаагаа хөгжүүлэн, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаална гэж санал нэгтэй зөвшөөрчээ.

Ши Жиньпин: энэ жилд би эрхэм ерөнхийлөгчтэй Бээжин болон Йоханнесбург хотод болсон уулзалтууд маш үр дүнтэй болсон. Хятад, Оросын дээд зиндааны харилцаа хоёр орны харилцаа маш өндөр түвшинд байгааг илтгэж, мөн хоёр орны харилцаагаа гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болгож буйг харуулж байна. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар Хятад, Оросын харилцааны улс төрийн давуу байдал нь хамтын ажиллагааны бодит үр дүн болж байна. Хоёр тал бие биенийхээ нөхцөл байдалд тохирсон хөгжлийн замыг дэмжиж, өөрсдийн аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлоо хамгаалахын тулд бие биендээ тус дэм болж, том гүрнүүдийн, хөрш орнуудын харилцааны үлгэр жишээ болж чадлаа. Бид уламжлалт найрсаг харилцаагаа улам бататгаж, олон салбар дахь уялдаа холбоогоо сайжруулан, БНХАУ болон ОХУ-ын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаагаа улам нягт болгож, хоёр ард түмэндээ үр шимийг нь хүртээх ёстой юм гэв.

Ши Жиньпин: Хятад, Орос хоёр тал Нэг бүс нэг зам болон Европ, Азийн эдийн засгийн холбооны уялдаа болон хамтын ажиллагааг ахиулж, эрчим хүч, хөдөө аж ахуй, технологийн шинэчлэл, санхүү зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, томоохон төслүүдээ тогтвортой хэрэгжүүлж, шинжлэх ухаан, технологийн хамтарсан судалгаагаа эрчимжүүлэн, Энэ жил болон ирэх жилд тохиох Хятад, Оросын орон нутгийн хамтын ажиллагаа, солилцооны боломжийг ашиглан орон нутаг хоорондын хамтын ажиллагаагаа үргэн цар хүрээнд идэвхжүүлэх ёстой юм гэж цохон тэмдэглэжээ.

Ши Жиньпин: бие биенийхээ зохион байгуулж буй томоохон араг хэмжээг дэмжих нь Хятад, Орос хоёр орны сайхан уламжлал болж байна. Дорно дахины эдийн засгийн форумыг эрхэм ерөнхийлөгч та өөрөө уриалан зохион байгуулж, одоо нэгэнд бүс нутгийн хамтын ажиллагааг ярилцах чухал тавцан болон хөгжлөө. Энэ удаагийн Дорно дахины эдийн засгийн форум хоёр орны Алс Дорнодын хамтын ажиллагааг багтаасан орон нутгийн хамтын ажиллагаанд шинэ боломжийг бүрдүүлнэ гэдэгт итгэж байна гэв.

Ши Жиньпин: БНХАУ болон ОХУ бүгд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүд, шинээр хөгжиж буй зах зээлийн орнууд байж, дэлхийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалан, дэлхийн хөгжил цэцэглэлтийг ахиулах чухал үүрэгтэй юм. Хятад, Орос хоёр тал НҮБ, ШХАБ, БРИКС зэрэг олон талт хамтын ажиллагааны хүрээнд ойлголцоо, уялдаа холбоогоо нэмэгдүүлэн, олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтаар улс төрийн аргаар асуудлыг шийдвэрлэх ахицыг түргэтгэж, олон улсын эрх тэгш, шударга байдал болон дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалан, НҮБ-ын үндсэн дүрэм, зарчмыг гуйвшгүй баримтлан, ганц талт үзэл, худалдааны ивээх үзлийг эсэргүүцэж, шинэ үеийн олон улсын харилцааг бий болгож, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг хамтаар байгуулах хэрэгтэй  гэлээ.

Путин: эрхэм Ши Жиньпин дарга Дорно дахины эдийн засгийн форумд оролцож байгаад талархал илэрхийлье. Ши Жиньпин дарга бид хоёрын нягт харилцаа Орос, Хятад хоёр орны харилцааны хөгжлийг бүрэн илэрхийлж байна. Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа өрнүүн хөгжиж, харилцан итгэлцэл нэмэгдэж, улс төр, эдийн засаг, аюулгүй байдал зэрэг олон салбарын хамтын ажиллагаа ололт амжилт ихтэй болж байна. Хоёр тал цаашид  Европ, Азийн эдийн засгийн холбоо болон Нэг бүс нэг замын уялдаа холбоог нэмэгдүүлж, хөрөнгө оруулалт, эрчим хүч, сансар судалгаа, санхүү, цахим худалдаа зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа хөгжүүлэн, нийгэм соёлын солилцоо болон орон нутгийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх болно гэжээ.

Хоёр орны төрийн тэргүүн нар мөн хамтын ашиг сонирхол бүхий олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцжээ.

Уулзалтын дараа хоёр орны төрийн тэргүүн нар хоёр талт хамтын ажиллагааны олон баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцож, хамтаар сэтгүүлчидтэй уулзав. Дүүрэнжаргал орчуулав