Ши Жиньпин дарга Ким Жон Унтай хэлэлцээ хийв
2019-01-10 09:46:14  

Ши Жиньпин дарга Ким Жон Унтай хэлэлцээ хийв

Синьхуа агентлагийн мэдээ: 1-р сарын 8-нд Бээжинд ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятадад айлчилж ирсэн БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Төв хорооны дарга, Төрийн явдлын хорооны дарга Ким Жон Унтай хэлэлцээ хийв. Хоёр орны удирдагч Хятад, Солонгосын харилцаа, хамтдаа сонирхож буй асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож, чухал нийтлэг ойлголтод хүрсэн байна. Хятад, Солонгосын харилцааг шинэ цаг үед тасралтгүй хөгжүүлж, Солонгосын хойгийн асуудлыг улс төрийн аргаар зохицуулах үйл явцыг ахиулан, хоёр ард түмэнд хүртээмжтэй болгож, бүс нутаг, дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил дэвшилд идэвхтэй хувь нэмэр оруулна гэж хоёр тал санал нэгтэй илэрхийллээ.

Ши Жиньпин дарга Ким Жон Унтай хэлэлцээ хийв

Ши Жиньпин хэлэхдээ: 2019 он гармагц, хоёр орон дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойгоо угтан авч байгаа үед та Хятад улсад айлчилж байгаа нь Хятад, Солонгосын уламжлалт найрамдлыг дээд хэмжээнд чухалчилж, ХКН, ард түмэнд найрсаг сэтгэлтэй байгааг тань харуулж байна. Үүнд би их баяртай байна. ХКН, ард түмнийхээ нэрийн өмнөөс Солонгосын нам, ард түмэнд чин сэтгэлийг баярын мэндчилгээ дэвшүүлж байна гэжээ.

Ши Жиньпин дарга Ким Жон Унтай хэлэлцээ хийв

Тэрээр: Хоёр талын хамтын хүчин чармайлтаар, Хятад, Солонгосын харилцаа 2018 онд түүхийн шинэ хуудас нээсэн. Хоёр тал Хятад, Солонгосын найрамдлыг бодит үйл ажиллагаагаар харуулж, хоёр улсын хамтын хүчин чармайлтаар Солонгосын хойгийн асуудлыг улс төрийн аргаар зохицуулах үйл явцыг ахиулах шийдвэр зоригийг харууллаа. Хятад, Солонгос дипломат харилцаа тогтоосон 70 жилийн ой энэ онд тохиож, Хятад, Солонгосын харилцаа урьдыг залгамжлан хөгжих чухал ач холбогдолтой жил болж байна. Би Хөдөлмөрийн намын Төв хорооны дарга тантай хамт Хятад, Солонгосын харилцааны ирээдүйн хөгжлийг удирдахад бэлэн байна. Хоёр тал дээд давхаргын хэлхээ холбоог хамгаалж, стратегийн хэлхээ холбоог эрчимжүүлэн, найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж Хятад, Солонгосын харилцааг урт хугацаагаар эрүүл, тогтвортой хөгжүүлэхийг хичээнэ гэжээ.

Ши Жиньпин дарга Ким Жон Унтай хэлэлцээ хийв

Ким Жон Ун хэлэхдээ: Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин оны эхэнд биднийг хүлээн авч байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлье. Мөн Солонгосын нам, ард түмний нэрийн өмнөөс ХКН, ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Ерөнхий нарийн бичгийн дарга таны удирдлагаар Солонгос, Хятадын харилцаа өнгөрсөн жил шинэ өндөрлөгт хүрч, шинэ хуудас нээлээ. Би энэ удаа Хятадад айлчилж байгаа нь хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойгоор боломж болгон ерөнхий нарийн бичгийн дарга тантай хамт Солонгос, Хятадын уламжлалт найрамдлыг бэхжүүлж, Солонгос, Хятадын солилцоо, хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцон, Солонгос, Хятадын найрамдалт харилцааг бэхжүүлэн хөгжүүлэх болно гэжээ.

Ши Жиньпин дарга Ким Жон Унтай хэлэлцээ хийв

Ким Жон Ун: Өнгөрсөн жил би дөрвөн удаа БНХАУ-д айлчилсан. Надад Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжлийн амжилт, хятад хүмүүсийн хөдөлмөрч зан гүн сэтгэгдэл төрүүллээ. Хятадын хөгжлийн туршлага маш их үнэ цэнэтэй гэж бид үздэг. Хятадад үргэлж айлчилж туршлага солилцохыг хүсэж байна. Хятадын ард түмэн ерөнхий нарийн бичгийн даргаараа төв болгон ХКН-ын удирдлагаар, шинэ эриний Хятадын онцлогтой социализмын замд шинэ амжилт гаргаж, "хос 100" жилийн тэмцлийн зорилт, Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтыг биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна. БНАСАУ-ын Хөдөлмөрийн нам ард түмнээ удирдан стратегийн бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлж, эерэг орчин бүрдүүлэх болно гэжээ.

Ши Жиньпин дарга Ким Жон Унтай хэлэлцээ хийв

Уулзалтын өмнө Ши Жиньпин Ардын их хурлын ордонд Ким Жон Уныг угтах ёслол хийсэн байна. Уулзалтын дараа Ши Жиньпин гэргий Пэн Ли-Юаний хамт Ким Жон Ун, түүний гэргий Ри Соль Жү нарт зориулсан хүлээн авалт хийж, урлагийн тоглолт үзжээ.

Ши Жиньпин дарга Ким Жон Унтай хэлэлцээ хийв

9-нд Ши Жиньпин дарга Бээжин зочид буудалд Ким Жон Уныг хүлээн авч уулзав. Ши Жиньпин дарга Ким Жон Уны энэ удаагийн Хятадад хийж буй айлчлалын ач холбогдлыг өндрөөр үнэлж, БНХАУ, БНАСАУ-ын найрамдалт түүхэн харилцааг эргэн харж, Хятад улс Умард Солонгостой хамтдаа хичээн зүтгэж, хоёр орон, хоёр намын харилцааг хөгжүүлэн, хоёр орны харилцааны хөгжлийн шинэ хуудсыг хамтдаа нээж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил дэвшилд шинэ хувь нэмэр оруулахад бэлэн байна гэжээ.

Ши Жиньпин дарга Ким Жон Унтай хэлэлцээ хийв

Ким Жон Ун Бээжингийн эм үйлдвэрлэгч Тунрэньтан компаний Ижуан нээлттэй бүсийн салбар компанитай танилцаж, уламжлалт гар үйлдвэрлэл, орчин үеийн хятад эмийн үйлдвэрлэлийн шугамтай газар дээр нь танилцсан байна.