​Ши Жиньпин Бээжингийн өвлийн олимпын бэлтгэл ажилтай танилцав
2019-02-02 17:35:56  

​Ши Жиньпин Бээжингийн өвлийн олимпын бэлтгэл ажилтай танилцав

2-р сарын 1-нд, ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин Бээжингийн Шижиньшань дүүрэг дэх Бээжингийн өвлийн олимпын наадмын үзэсгэлэнгийн төв, албаны захиргааны бүс, үндэсний өвлийн спортын сургалтын төвд очиж, Бээжингийн өвлийн олимпын наадам, пара олимпын наадмын бэлтгэл ажилтай танилцаад, Бээжингийн өвлийн олимпын наадмын түүхэн боломжийг сайтар ашиглан, өндөр амжилт гаргахыг тамирчдаас хүсжээ.

​Ши Жиньпин Бээжингийн өвлийн олимпын бэлтгэл ажилтай танилцав

Өвлийн олимпын наадмын үзэсгэлэнгийн төв танхимд Ши Жиньпин дарга Яньчиний уралдаан тэмцээний талбай заалын барилга байгуулагчидтай видеогоор холбогдож, өвлийн олимпын наадмын талбай заалыг байгуулж буй бүх барилгачдад чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүллээ.

​Ши Жиньпин Бээжингийн өвлийн олимпын бэлтгэл ажилтай танилцав

Тэрээр: Намын төв хороо өвлийн олимпын наадмын ажлыг ихэд чухалчилж байна. Олимпын наадмын хамгийн чухал ажил бол талбай заалын барилга байгуулалт юм. Энэ талбай заал бидний өөрийн гэсэн онцлогтой, хожим үргэлж ашиглах, шинээр байгуулах буюу өөрчлөн байгуулах, тоног төхөөрөмж дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг асуудлыг сайтар бодолцох шаардлагатай.

​Ши Жиньпин Бээжингийн өвлийн олимпын бэлтгэл ажилтай танилцав

Шинжлэх ухаан, технологийн шинж чанар, ухаалаг, ногоон, эрчим хүч хэмнэсэн байхыг анхаарах бөгөөд тэргүүний дэвшилтэт технологийг ашиглаж, талбай заалын барилга байгуулалтыг сайтар хийх хэрэгтэй. Урьдчилан биелүүлэх нь хятадуудын ажлын давуу тал юм. Барилга байгуулалтын ажлаа цаг хугацаандаа, чанартай гүйцэтгэнэ гэдэгт илтгэлтэй байна. Олимпын наадмын талбай заалын байгуулалтад ажиллаж хөдөлмөрлөж буй бүтээн байгуулагчдад бүгдэд нь чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье гэжээ.

​Ши Жиньпин Бээжингийн өвлийн олимпын бэлтгэл ажилтай танилцав

Үзэсгэлэнгийн төвөөс гараад Ши Жиньпин дарга өвлийн олимпын зохион байгуулах комиссын төв байранд очиж, тэнд ажиллаж буй өвлийн олимпын наадмын зохион байгуулах комиссын ажилтнууд, сайн дурынхантай уулзсан юм.

​Ши Жиньпин Бээжингийн өвлийн олимпын бэлтгэл ажилтай танилцав

Ши Жиньпин: Өвлийн олимпын наадам зохион байгуулах нь маш чухал ач холбогдолтой юм. Хос 100 жилийн тэмцлийн зорилттой дээд хэмжээнд уялдаж, шинэ эриний Бээжин хотын хөгжлийг шинэ эрч хүчээр сэлбэж байна. Бээжин хот өвлийн болон зуны олимпын наадмыг зохион байгуулсан дэлхийн цорын ганц хот болох гэж байна. Өвлийн олимпын наадам зохион байгуулах нь Бээжин, Хэбэй, Тяньжиныг уялдаатай хөгжүүлэхэд бас нэг түлхэц боллоо. Өвлийн олимп эхлэхэд гурван жилийн хугацаа үлдлээ. Бид ажлаа улам сайн хийх хэрэгтэй. Та бүхэн хичээн ажиллаж байна. Шинэ ондоо шинэ амжилт гаргаж, олон төрлийн үүргээ гарамгай сайн биелүүлэхийг хүсье. Та бүхэнд болон Бээжингийн өвлийн олимпын ажилд оролцож буй бүх хүнд, өвлийн олимпыг дэмжсээр ирсэн олон салбарын анд нөхдөдөө сар шинийн мэнд дэвшүүлье. Та бүхэнд ажлын амжилт, айл гэрийн аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе гэжээ.

​Ши Жиньпин Бээжингийн өвлийн олимпын бэлтгэл ажилтай танилцав

Ши Жиньпин дарга дараа нь Үндэсний өвлийн спортын бэлтгэлийн төвд очиж, тамирчдын бэлтгэл дасгал хийж буйг хараад тэднийг сайшааж, бэлтгэл сургуулилтаа шинжлэх ухааны үндэслэлтэй хийж, аюулгүй байдлыг анхаарахыг захисан юм.

​Ши Жиньпин Бээжингийн өвлийн олимпын бэлтгэл ажилтай танилцав

"Бээжингийн өвлийн олимпын наадмыг зохион байгуулснаар Хятад улсад өвлийн спорт ихээхэн хөгжинө. Энэ бол ховор тохиолдох түүхэн боломж бөгөөд өндөр ур чадвартай шилдэг тамирчид төрөн гарна. Боломжийг сайн ашиглаж, эх орныхоо нэрийг өндөрт өргөхийг хүсэж байна. Бид спортын уламжлалт шилдэг үзэл санааг хөгжүүлэхийн зэрэгцээ зуун жилийн сэргэн мандалтын спортын үзэл санааг хөгжүүлэх хэрэгтэй. Спорт хүчирхэг бол олон улс хүчирхэгжинэ. Улс орон хүчирхэг байвал спорт хөгжинө. Бээжингийн өвлийн олимпын наадмаар дамжуулж өвлийн спортыг хөгжүүлье. Энэ бол бидний хүсэл эрмэлзэл юм.”