Ши Жиньпин агаарын армийн баазад ажиллав
2019-08-23 18:47:24  

Ши Жиньпин агаарын армийн баазад ажиллав

Синьхуа агентлагийн мэдээ: 22-нд ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин агаарын армийн нэгэн баазад ажиллав. Тэрбээр хэлсэн үгэндээ, шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санаа болон шинэ эриний намын армиа хүчирхэгжүүлэх үзэл санааг гүнзгий суралцан хэрэгжүүлж, шинэ эриний цэрэг армийн стратегийн зарчмыг гүнзгий хэрэгжүүлж, анхны зорилт, үүрэг зорилгоо бат санаж, дайнд ялах чадвараа дээшлүүлэн, шилдэг хэр бүтэмжээр БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх хэрэгтэй гэж онцлов.

Ши Жиньпин агаарын армийн баазад ажиллав

Ши Жиньпин видео бичлэгээр дамжин баазын холбогдох армийн байдалтай танилцав. Ши Жиньпин офицер цэргийн ажил, амьдралын байдлыг асууж, тэднийг уламжлалыг залгамжлан хөгжүүлж, мөн чанараа хадгалан, ур чадвараа боловсруулж, үүрэг хариуцлагадаа үнэнч хандахыг урамшуулан зоригжуулав. Тээвэр ба авран туслах нэгэн анги бэлтгэл сургуулилтаа эрчимжүүлэхийн зэрэгцээ залгаагаар 30 гаруй жил нисэх онгоцоор ойжуулалт хийх үүрэг гүйцэтгэсэн байна. Ши Жиньпин тэдний ололт амжилтыг үнэлж, тэд ардын армийн үндсэн зорилгыг бат ухамсарлаж, улсын эдийн засаг нийгмийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн дэмжиж, нам ба ард түмнээс олгосон үүрэг зорилгыг сайтар биелүүлэхийг хүссэн байна.