Ши Жиньпин Макаод хүрэлцэн очжээ
2019-12-18 19:36:14  

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 18-нд Макаод хүрэлцэн очжээ, тэрээр "Макао эх оронтойгоо нэгдсэн 20 жилийн ойг тэмдэглэх" үйл ажиллагаа болон Макаогийн онцгой бүсийн захиргааны тав дахь тангараг өргөх ёслолд оролцох бөгөөд Маконгийн онцгой бүстэй танилцах болно.

18-ны үдээс хойш Ши Жиньпин жич түүний гэргий Пэн Ли-Юань тусгай нисэх онгоцоор Макаогийн олон улсын нисэх онгоцны буудалд газардаж, Макаогийн олон салбарын төлөөлөгчид халуун дотноор хүлээн авлаа.

Ши Жиньпин хэлэхдээ: Энэ оны 10-р сард бид БНХАУ байгуулагдсан 70 жилийн ойгоо өргөн дэлгэр тэмдэглэсэн юм. Макао эх орондоо нэгдсэн 20 жилийн ой ч Хятадын ард түмний анхаарлын төвд байгаа юм. Би Хятадын Төв засгийн газар, Хятадын үндэстнүүдийн ард түмний нэрийн өмнөөс халуун баяр хүргэж, сайн сайхны ерөөл дэвшүүлж байна. Макао эх орондоо нэгдсэн 20 жилийн турших ололт амжилт эх орны ард түмэн, Хятадын Төв засгийн газрын бахархлыг төрүүлсэн юм. Макаогийн онцгой бүсийн “нэг улс хоёр систем” -ийг хэрэгжүүлсэн туршлага, онцлог шинжийг дүгнэх ёстой гэжээ.

Тэрээр, ирэх хэдэн өдөр Макаогийн олон салбарынхантай санал бодлоо илүүхэн солилцох болно гэжээ.