Ши Жиньпин, Цүй Ши Анийг хүлээн авч уулзав
2019-12-18 21:09:22  

Ши Жиньпин, Цүй Ши Анийг хүлээн авч уулзав

18-ны үдээс хойш Макаод Хятад улсын дарга Ши Жиньпин, Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн засаг дарга Цүй Ши Анийг хүлээн авч уулзав.

Ши Жиньпин, Цүй Ши Анийг хүлээн авч уулзав

Ши Жиньпин, Цүй Ши Аньд хандан хэлэхдээ: та Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн засаг даргын тушаал дээр шаргуу хатуужилтай 10 жил ажиллав. Таны удирдлага дор, Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн засгийн газар "нэг улс хоёр систем"-ийн чиглэлийг бүх талаар оновчтой туушлуулж, үндсэн хууль болон тулгуур хуулийг хатуу мөрдөн ажлаа биелүүлж, эрүүл тогтвортойгоор засаг явуулан бодитой ажил хийж, үндэсний аюулгүй байдлыг хамгаалан нийгмийн тогтвортой байдлыг хэвээр хадгалах, эдийн засгийн хөгжлийг урагшлуулан ардын амьжиргааг дорвитой сайжруулах, дотор газартай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн гадаадтай харилцаагаа өргөжүүлэх зэрэг талаар цөм маш олон шинэ амжилт олж, Макаогийн хөгжил цэцэглэл тогтвортой байдлын эерэг сайн талыг бэхжүүлэн хөгжүүлсэн байна. Төв засгийн газраас таны ажлыг бүрэн үнэлж байгаа гэжээ.

Ши Жиньпин дарга болон түүний гэргий Пэн Лиюань Макаод морилон саатаж, Макао эх орондоо буцсны 20 жилийн ойн бага хурал буюу Макаогийн онцгой бүсийн 5 дахь ээлжийн засгийн газар тушлаалд орох ёслолд оролцож, Макаогийн онцгой бүсэд ажиллаж байгаа явдалд Цүй Ши Ань онцгой бүсийн засгийн газар болон Макаогийн иргэдийг төлөөлөн халуунаар угтаж буйгаа илэрхийлэв. Тэрээр хэлэхдээ: Ши Жиньпин дарга болон төв засгийн газраас Макаог анхааран халамжилж, намайг итгэн дэмжиж буй явдалд чин сэтгэлээсээ талархаж байна. ХКН-ын төв хорооны хүчтэй дэмжлэг дор, эдгээр жил Макаогийн онцгой бүсийн засгийн газар болон олон салбарын хүмүүс "нэг төв, нэг индэр, нэг суурин газар" хэмээх хөгжлийн тодорхойлолтыг нягт мөрдөн, "бүс ба зам"-ыг хамтдаа байгуулах болон Гуандүн Хонконг Макаогийн далайн булангийн бүсийн бүтээн байгуулалтын боломжийг ашиглаж, Макаогийн хөгжил цэцэглэл тогтвортой байдал болон эдийн засаг зохих хэмжээгээр олон төрөлжин хөгжихийг ахиулах зэрэг талаар идэвхтэй хүчин зүтгэл гаргасан байна. Миний бие онцгой бүсийн засгийн газар хуулийн дагуу засаг явуулахыг үргэлжлэн туйлдвартай дэмжиж, Макао болон улс үндэснийхээ төлөө өөрийн гэсэн хувь нэмэрээ өргөх болно гэжээ.