МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулга Хятад улсад 30 мянган хонь хандивлав
2020-02-27 20:04:38  

2-р сарын 27-ны үдээс хойш, БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бээжинд Ардын их хурлын ордонд МУ-ын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай хэлэлцээ хийлээ.

Хятадын ард түмний халдварт тахалтай тэмцэж байгааг дэмжиж МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын ард түмний нэрийн өмнөөс Хятадын ард түмэнд 30 мянган хонь хандивлав. Хэлэлцээ хийсний дараа ерөнхийлөгч Х.Баттулга хонь бэлэглэх бичгийг Хятад улсын даргаШиЖиньпиндгардуулав.

Ерөнхийлөгч Х.Баттулга мөн өдөр тусгай нисэх онгоцоор Бээжинд хүрэлцэн ирж БНХАУ-д айлчилж байгаа юм. Тэрээр Хятад улсад шинэ төрлийн коронавирусийн халдвар үүссэнээс нааш, Хятадад хамгийн анх айлчилж байгаа төрийн тэргүүн болно.