Адил бус насны өвчтөнүүдийг хятад эмээр хэрхэн эмчилж байна?
2020-04-02 20:43:22  

Гадаадын мэргэжилтэн: Адил бус насны өвчтөнүүдийг хятад эмээр хэрхэн эмчилж байна?

Хятадын мэргэжилтэн: Бидний өнөөгийн туршлагаас үзэхэд хятад эмзүйн үүднээс үзэхэд шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан тохиолдолд ханиалгах, халуурах илрэл илт байдаг. Харин өвчний эхэн, дунд, сүүлийн шатанд судас бөглөрөх, бөөрний тамир сулрах, амьсгаа давчдах зэрэг илрэлтэй болдог. Наснаас шалтгаалан өвчний илрэл ч өөр өөр, залуу хүн дархлаа сайтай учраас голдуу эхний хоёр төрлийн илрэлтэй байдаг. Харин хөгшин настай хүмүүс цээж давчдаж, бөөрний тамир сулрах зэрэг илрэл олон тохиолдож байна. Өвчний үндсэн үе шат нь ижилхэн байдаг учраас бид адил бус илрэлд зориулан өөр өөр эм хэрэглэж байгаа.