Хятадын эдийн засаг сэргэж буйг дагуулаас авсан зургаас харж болно
2020-04-15 08:13:54  

Хятадын Байгалийн нөөцийн яам энэ оны хоёрдугаар сар болон гуравдугаар сард дагуулаас Бээжин хотын Эдийн засаг, техникийг нээж хөгжүүлэх бүсийн аж ахуйн нэгжүүдийн зургийг авсан бол аж ахуйн нэгжийн гаднах зогсоол дахь машины тоо 3-р сард илт нэмэгдсэнийг зурагт харуулжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, уг бүс дэх Бээжин хотын гол чухал таван төслийн ажил бүгд сэргэсэн аж.

Бээжин, Тяньжинь, Хэбэйн бүсээс гадна, Хөхмөрөний гурвалжин хойгийн бүсийн эдийн засгийн үйл ажиллагаа ч түргэн сэргэж байна. Дагуулын хэт улаан туяаны зургаас харахад, Хятадын эх газрын гадаад худалдааны бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гол бааз болсон Күньшань эдийн засгийн хөгжлийн бүсийн дулааны хэм нь ойролцоох бусад бүсээс өндөр байгаа нь илхэн харагдаж байна.