​Эммануэль хонхыг дуугарган, Эх дагинын сүмийн гал түймрийн гамшгийг дурсчээ
2020-04-16 20:03:21  

Өнгөрсөн оны 4-р сарын 15-нд Парисын Эх дагинын сүм түймэрт шатсан билээ. Тэгвэл түүний нэг жилийн дараа буюу орон нутгийн цагаар 4-р сарын 15-ны өдрийн 20 цагт тус сүмийн урд цамхагт байрлах Эммануэль хонхыг 5 минутын турш дуугарган, гал түймрийн гамшгийн нэг жилийн ойг дурсчээ. Энэ нь Эх дагинын сүмийн цар тахлын онцгой цаг үе дэх цорын ганц дурсгалын арга хэмжээ болсон байна.

​Эммануэль хонхыг дуугарган, Эх дагинын сүмийн гал түймрийн гамшгийг дурсчээ

2019 оны 4-р сарын 15-ны орой Парисын Эх дагинын сүмд гарсан гэнэтийн галын аюулын улмаас их хэмжээний хохирол учирсан ч золоор түймэрт өртөлгүй үлдсэн өмнөх цамхгийнх нь Эммануэль хонх бүрэн бүтэн байгаа юм.

​Эммануэль хонхыг дуугарган, Эх дагинын сүмийн гал түймрийн гамшгийг дурсчээ

Эх дагинын сүмийн албаны сайтад мэдээлснээр, 1683 онд цутгасан 13 тонн жинтэй Эммануэль нь тус сүмийн хамгийн том хүрэл хонх бөгөөд нэрийг нь 14-р Луйс хаан өгч байжээ.

Эммануэль хонхыг том хэмжээний баяр наадам, түүхэн үйл явдлын үеэр дуугаргадаг. Тухайлбал, дэлхийн 1, 2-р дайн дуусах ялалтын цаг мөчид дуугаргаж байснаас гадна 2019 оны 9-р сарын 30-нд Францын Ерөнхийлөгч агсан Жак Ширакийн оршуулгын ёслолын үеэр хонхыг дуугаргасан юм.