Жеффри Сакс: Ийм эгзэгтэй үед ийм буруу шийдвэр гаргаж байгаад харамсаж байна.
2020-04-17 13:33:48  

Хөтлөгч Тянь Вэй: Профессор Жеффри Сакс, АНУ ДЭМБ-гийг санхүүжүүлэхээ зогсоох тухай шийдвэр гаргасан тухай таны сэтгэгдлийг сонсъё.

Жеффри Сакс: Үүнийг би их ичгүүртэй шийдвэр хэмээн үзэж байна. Шинэ төрлийн коронавирус дэлхий нийтийг заналхийлж байгаа энэ үед ДЭМБ цар тахлыг хянаж, урьдчилан сэргийлэхэд маш чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Бид ДЭМБ-г дэмжих ёстой. Америк энэ тахлыг үр дүнтэй хянаж чадаагүй. Трамп энэ хариуцлагаа ДЭМБ, Хятад улс зэрэг бусад байгууллага, улс орнуудад түлхэх гэж байна. Тэрээр зөв ухаалаг шийдвэр гаргаж чадаагүй бөгөөд сэтгэл гаргаж ажиллаагүй. Одоо харин цар тахал Америкт ноцтой болж, хяналтаас гарсны хариуцлагыг өөр хүнд нөмрүүлэхээр оролдож байна. Ийм хүнд хэцүү үед бид харилцан бие биедээ хариуцаж, үүрэг хариуцлагаа биелүүлэх ёстой гэдийг бид ойлгох ёстой. Гэтэл ийм үед ДЭМБ-ын санхүүжилтийг зогсоох гэдэг шийдвэр гаргасан нь нээрээ л ичгүүртэй санагдаж байна. Ийм эгзэгтэй үед ийм буруу шийдвэр гаргаж байгаад харамсаж байна.

Тянь Вэй: Профессор оо, Шинэ төрлийн коронавирус гэдэг халдварт тахал гарснаас хойш ДЭМБ-ын ажлыг та хэрхэн үнэлж байна?

Жеффри Сакс: Дэлхийн олон орнууд, ДЭМБ, Хятад болон бусад улс орнууд жич хүн болгон л шинэ төрлийн коронавирусийн эсрэг тэмцэж, энэ вирусийг түргэн таньж мэдсэн байна. 1-р сарын эхэнд гэхэд л түгшүүртэй байдал бий болсныг дэлхий нийтээрээ ойлгож эхэлсэн. Тэр үед шинэ төрлийн коронавирусийн тухай нарийн ойлголтгүй байсан ч гэсэн олон улс орнууд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эхэлсэн. Энэ халдварт тахлын тараар зарим нь хэдэн хоног хоцорч мэдсэн байж магадгүй юм. Гэхдээ 1-р сарын дундуур гэхэд халдварт тахал ноцтой болсныг хүмүүс ойлгосон. 1-р сарын 23-д Хятад улс Үхань хотод хөл хорио тогтооход байдал хир ноцтой байгаа нь тодорхой болж, зарим улс орнууд холбогдох арга хэмжээ авч эхэлсэн ч Америк хөдлөөгүй. Тухайн үед Трамп энэ асуудалд анхаарал тавиагүй бололтой. Тэрээр халдварт өвчин юу болохыг ойлгохгүй, хир зэрэг аюултайг ч мэдэхгүй. 1-р сарын сүүлчээс 2-р сарын эх болтол тэрээр “Халдварт тахал удахгүй арилна”, “4-р сар болоход халдварт тахал илбэ мэт алга болно” гэх мэтээр ярьсаар ирсэн. Энэ нь Америкийн ард иргэдийг хохироосон. Олзуурхууштай зүйл гэвэл Хятад, Япон, БНСУ, Сингапур зэрэг улс орнууд халдварт өвчний эсрэг тэмцэлд бүрэн амжилт олоогүй ч гэсэн халдварт тахлыг үндсэндээ хяналтдаа авч, таслан зогсоогоод байгаа. Шинэ төрлийн коронавирус маш хэцүү вирус ч гэлээ одоогийнх шиг ийм үр дагавар дагуулах ёсгүй юм. Харамсалтай нь Америкт маш хурдан халдварлаж, олон хүн халдвар авч, олон хүн амь насаа алдсан, байдал маш ноцтой байна.