Ши Жиньпин: Амар амгалан амьдралыг батлах үр ашигтай механизм байгуулах хэрэгтэй
2020-04-22 11:11:53  

21-ний үдээ өмнө Шааньши мужид ажилласан Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Анькан хотын Пинли шяний Жинпин хороололд очиж, энд нүүж ирсэн Ван Шянпиний гэрт хүрсэн юм. Тэрээр, буйд бөглүү уулын гүнээс нүүн гарч ирэх хэрэгтэй, мөн тогтвортой амьдрал босгох хэрэгтэй, ингэж байж л амар төвшин амьдарч, баяр хөөртэй ажиллаж чадна. Амар төвшин тогтвортой амьдрахад тогтвортой ажлын байраар хангасан байх хэрэгтэй. Ажил олж хийх нь гол гарц болно гэжээ.

Ши Жиньпин, одоогийн хэрэгжүүлж байгаа стандартын дагуу энэ онд бүх талаар ядуурлаас ангижруулахыг биелүүлэхэд би итгэлтэй байна. Үүнээс хойш тогтвортой байж чадах эсэхэд би илүү анхаарал хандуулж байна. Урт хугацааны үр ашигтай механизмтай эсэх нь эдгээр үндсэн арга барилууд тогтвортой хэрэгжиж чадах эсэхээс шалтгаална. Коммунистууд ажил хийхдээ үнэнийг хайж, бүтээлч байдаг. Мөн ард түмэнд үнэнхүү хүртээмжтэй байхыг хүсдэг гэжээ.