Хятадын аялал жуулчлалын бүс үйл ажиллагаагаа сэргээж байна
2020-04-30 11:34:33  

Олон улсын хөдөлмөрчдийн баяр болж, Хятадын олон газрын аялал жуулчлалын бүс үйл ажиллагаагаа сэргээж, жуулчдыг хүлээн авахад бэлэн болоод байна. Өнөөгийн байдлаар нийт 4000 орчим аялал жуулчлалын газар онлайн захиалга авч байна. Аялал жуучлалтай холбоотой лавлагаа болон захиалга энэ оны эхний гурван сараас илт нэмэгдэж, Жяньсү, Шиньжан, Шаньдүн зэрэг уул, устай, өвөрмөц онцлогтой байгалийн үзэсгэлэнт газруудыг хүмүүс илүү сонирхож, хандалт ихтэй байна.

Аялахдаа урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлаа баталгаажуулах нь хамгаас чухал юм. Урьдчилан сэргийлэх ажлаа баталгаажуулахын тулд аялал жуулчлалын бүсүүд зөвхөн гадаа, задгай орчноо ажиллуулж, жуулчдын тоог хүлээн авах боломжтой хамгийн их ачааллынхаа 30 хувиас хэтрүүлэхгүй байх бодлого хэрэгжүүлж байна.

Аялал жуучлалын бүсүүд зохион байгуулалтаа сайжруулан, цагийн хуваарьтай аяллын төлөвлөгөөг боловсруулан, жуулчлалын бүсийн хүн олон цуглардаг хэсэгт хүн хүч томилон ажиллуулж, хүмүүсийн биеийн халууныг хэмжиж, олноор цуглахгүй байхыг анхааруулах зэргээр аюулгүй байдлыг баталгаажуулах юм байна.