Геополитикийн тэмцэл болгох ёсгүй
2020-05-02 11:01:02  

 

5-р сарын 1-ий "Мэдээ 1 + 1" нэвтрүүлгээр, Бай Яньсүн олон улсын тэргүүлэх анагаах ухааны сэтгүүл "The Lancet"-ийн ерөнхий редактор Ричард Хортонтэй тусгай ярилцлага хийсэн юм.

Хэдэн хоногийн өмнө CNN-д ярилцлага өгөх үед Ричард Хортон, АНУ-ын цар тархалтын эсрэг арга хэмжээг шүүмжилсэн юм. Одоогийн байдлаар "Хятадыг сайшаах, Хятадыг шүүмжлэх нь улс төрийн хувьд буруу" гэсэн дуу хоолой гарч байна.Ричард Хортон энэ ярианы талаар санаа болж байна уу? Гэж Бай Яньсүн асуухад, Ричард Хортон: шинэ коронавирусийн цар тахлын талаарх яриаг үндэсний геополитикийн тэмцлийн нэг хэсэг болгон тайлбарласан нь харамсалтай явдал. Чухамдаа ийм байх ёсгүй. Шинэ коронавирусийн цар тахал бүх хүн төрөлхтний эрүүл мэндэд заналхийлж байгаа тул бид энэхүү аюулыг даван туулахын тулд хамтран ажиллах шаардлагатай байна. Улс оронд чиглүүлсэн буруушаал нь энэхүү цар тахлыг тогтоон барихад ямар ч ашиггүй, энх тайван, хөгжил дэвшлийг бүр ч ахиулахгүй. Үнээс гадна, буруутгал нь цар тахлын тархалтыг зогсоож чадахгүй, харин эсрэгээрээ бид итгэлцэн хамтран ажиллавал асуудлыг шийдвэрлэж чадна. Улс төрийн зарим удирдагчид ийм шүүмжлэл гаргасанд харамсалтай санагдаж байна. Тиймээс Хятадын хамт олон, найз нөхдөдөө Хятадын анагаахын ажил, мөн анагаахын салбарт оруулсан хувь нэмэрт нь энэ нэвтрүүлгээр дамжуулан талархал илэрхийлж байна. Тэд маш олон ажил хийсэн, бид албан ёсоор талархал илэрхийлэх ёстой. Тэднийг шүүмжлэх ёсгүй, харин бид талархаж байх ёстой. Энэ бол миний онцлон байгаа чухал зүйл гэжээ.