Хариуцлага алдсаныхаа бурууг бусдад тохох бол шал дэмий учир
2020-05-08 14:30:14  

Хятад улсад хариуцлага алдсаныхаа бурууг тохохын тулд Америкийн засгийн газар “шинэ төрлийн коронавирус Хятад улсын лабораториос үүдэлтэй” гэсэн цуурхал үг яриаг газар сайгүй цацсан боловч өөрийн засгийн газрын дотооддоо ч багагүй маргаан тарьсан төдийгүй, олон салбарын эрдэмтэн судлаачдын хатуу чанга эсэргүүцэл, шүүмжлэлд өртжээ.

Орон нутгийн цагаар долоонд, Пенсильванийних сургуулийн микро биологи судлаач, профессор Фредерик Бушман хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “шинэ төрлийн коронавирус лабораториос үүдэлтэй гэж үү? Энэ бол шал дэмий яриа. Ийм боломж байхгүй. Үнэхээр дур зоригоороо ярих юм. Энэхүү вирус амьтнаас хүнд халдварласан байх магадлал маш өндөр. Олны мэдээжээр халдварт өвчин судлалын салбарт “хүн болон амьтанд зэрэг буюу бүгд халдварладаг вирус” гэдэг ухагдахуун байдаг. Тэгээд ч энэхүү вирус нь сарьсан багваахайн биеэс илрүүлсэн вирустэй маш төстэй, гэвч яг адилхан биш. Тиймээс хэрвээ сарьсан багваахайн биеэс үүдэлтэй нь тогтоогдвол одоогоор яриад байгаа эрдэм шинжилгээний үг яриа, төсөөлөл нотлогдох болно. Энэхүү вирус завсрын нэг амьтан, жишээ нь Панголин, аль эсвэл өөр нэг амьтнаар дамжин хүнд халдварласан байж мэднэ. ДОХ, Хантавирусээс үүдэлтэй уушгины хатгалгаа, Ойрх Дорнодын амьсгалын замын хам шинж өвчин зэргийг ерөнхийд нь авч үзэхэд бүгд л байгалиас гаралтай бөгөөд амьтнаар дамжин хүнд халдварласан байдаг. Тиймээс хэн нэгэн хүн, улс орон КОВИД-19-г зориуд бүтээж, юун био зэвсэг болгон ашиглах гэдэг бол ямар ч шинжлэх ухааны үндэслэлгүй яриа мөн” гэжээ.